Монголд 100-300 малтай өрх амьжиргааны баталгаажих түвшинд орно. Харин 1000-аас эхлээд арилжааны мал аж ахуй доод түвшнээсээ эхэлж, өсөж байдаг. Монголд малчид малаа олон төрлөөр ашиглана. Банк болон ББСБ-аас зээл авахдаа ч барьцаа болгож, үр хүүхдийнхээ хуримын бэлэг болгон өгнө, туслах малчдадаа ч цалинг нь малаар бодож өгдөг. Хичээлийн шинэ жил болж хүүхдүүд сургууль, их, дээд сургуульд явахад ч 10-20 бог мал зараад л хичээлийн хэрэгсэл, сургалтын төлбөрийг нь шийдэж чадна. Баялаг, хөрөнгөө малаар бодож, санаа зовох зүйлгүй, тал нутагтаа амар жимэр мал аж ахуйгаа эрхлээд амьдарч буй малчдын амьдрал, эдийн засаг ч сүүлийн жилүүдэд хүнд нөхцөлд оржээ.

Монгол Улс ОХУ, БНХАУ-ын дунд далайд гарцгүй оршдог. Эдийн засгийн дийлэнх хувь нь уул уурханй бүтээгдэхүүн, зэс, нүүрсний экспортоос хамаардаг бөгөөд экспортынхоо 80 гаруй хувийг БНХАУ руу борлуулдаг. Харин эсрэгээрээ Монгол Улс өргөн хэрэглээнийхээ бараа, бүтээгдэхүүний бараг зөвхөн БНХАУ-аас татаж авчирдаг бөгөөд эрчим хүч, шатахууны хувьд хойд хөрш ОХУ-аасаа хамааралтай. Гэсэн ч цар тахлын хоёр жилийг үзэж, экспортын орлого нь бараг “тэг”-д хүрч, инфляц нь хоёр оронтой тоонд орж 18.5 хувь хүртэл өссөн.
Төв Азид далайд гарцгүй оршдог Монголд одоо ч нийт хүн амынх нь 20 орчим хувь нүүдлийн мал ахуй эрхэлж амьдарч байна. Монголчуудын мал аж ахуйн гол амьтад нь хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ. Зарим нутагт сарлаг малладаг. Цар тахлаас өмнө монголчуудын мал аж ахуйн болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүн идэвхтэй гарч, олон улсад танигдаж байлаа. Зөвхөн сүү сүүн бүтээгдэхүүнээс илүүтэй ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарт шинэ чанар тогтоогоод байсан ч гэж болно.

Гэсэн ч цар тахлын үеэс хойш монголчуудын амьдрал бараг 100 хувь өөрчлөгджээ. Цар тахлаас хойш удаан хугацааны турш дараалан унасан нэг хүний жилийн орлого тогтворжиж, 4000 орчим ам.доллар болсон ч коронавирусийн давхар эффектээс гарч чадаагүй малчдын жилийн орлого 1000 ам.доллароос ч бага байна.
Нийгэм болж үйл явдал, эдийн засаг, мал аж ахуйн ханшийн өсөлт, бууралтаас үл шалтгаалан малчдын хөрөнгө багасах нь элбэг. Тухайлбал, халуун зуны ган, хүйтэн өвлийн зуднаар малаа хорогдуулж, байгалийн гамшигт үзэгдэлд алдах нь их. Баримт дурдахад, 2009-2010 оны өвлийн зуднаар Монгол Улс нийт малын 22 хувь нь хорогдсон байдаг аж.
Цар тахлын улмаас БНХАУ, ОХУ хилээ хаахад Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ савласан гэж болно. Тэр дундаа малчдын амьдралаа залгуулах гол түүхий эдийн нэг ноолуурын үнэ огцом унаснаар Монголоос ноос, ноолуур экспортлох боломжгүй болж, ченжүүд ноолуур авахаа больсон нь малчдын амьдралд хүнд туссан гэнэ. Түүнчлэн төгрөгийн ханш огцом унаж, ам.доллар харьцах ханшаасаа 30 орчим хувийг алдсан нь тус улсын экспорт, импортын салбарыг бүрэн өөрчилсөн.

Өдгөө Монголд өрийн дарамт багасаагүй бүр ч их болж байх шиг. Улсын хэмжээнд өрхийн өр ДНБ-ий 22 хувьтай тэнцэж байна. Насанд хүрсэн иргэдийнх нь 84 хувь банкнаас илүү өндөр хүүтэй ББСБ-ын зээлтэй. ББСБ, ломбард гэх зүйл олон Монгол Улсад сард хамгийн багадаа зургаан хувийн хүү авдаг. Цар тахлын үеэс хойш амьдралын боломж нь мэдэгдэхүйц буурсан малчинд ББСБ-аас зээл авахаар малаа барьцаанд тавьдаг. Гэсэн ч зээлээ төлөөгүй, бүр хүүгээ төлөх хугацаа хэтэрвэл малаа барьцаанд алдана. Банкнаас зээл авъя гэхэд малчдад зориулж олгодог Монголын арилжааны банкуудын тусгай малчны зээл нь 21.6 хувийн хүүтэй. Тиймээс л монгол малчид банкнаас зээл авахаас халширч, ББСБ-аас авч, эцэст нь мал, бүхий л эд хөрөнгөө алдахад хүрдэг байна.
Уг нь нүүдэлчин мал аж ахуй эрхэлж амьдардаг монгол малчид зах зээл, бизнесийн акулуудтайгаа хамтарч, цар тахлын үеэс хойш эргэн сэргэж буй ноос, ноолууран бүтээгдэхүүний салбартаа идэвхтэй ажиллаж, ашиг хийх боломжтой. Гэсэн ч хэдэн зуу, мянган жилийн түүхтэй нүүдэлчин мал аж ахуйн соёл нь орчин үеийн нийгэмтэй зөрчилдөж байгаагаас дэлхийн ховор соёлын нэг болсон нүүдлийн мал аж ахуй үгүй болох нь.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Нүүдлийн мал аж ахуй орчин үеийн нийгэмтэй зөрчилдөж, Монголын үүх түүх болсон соёлын нэг хэсэг үгүй болох нь |
|
Э.Даваанасан Азийн хошой медальт Хван Ёүнжүг ялж, хагас шигшээд үлдлээ
2026-04-08 17:34:28
О.Ариунзаяа Узбекистаны бөхийг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-08 17:22:53
Э.Дэлгэрмаа Солонгосын Пак Хёнёнийг 9:0-ээр буулган авлаа
2026-04-08 17:06:50
Э.Дэлгэрмаа Узбекистаны бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-08 17:00:33
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
2026-04-08 14:37:07
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
2026-04-08 14:35:53
2026-04-08 14:00:00
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
2026-04-08 10:22:02
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
Москвагийн олон улсын кино наадмын уралдаанд “Задлаагүй захиа” кино шалгарчээ
2026-04-07 22:09:24
2026-04-07 18:06:22
2026-04-07 17:00:00
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |