Монгол Улсын Засгийн газраас санаачилсан хууль тогтоох байгууллагынхаа засаглалыг бэхжүүлж, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд зориулж, Үндсэн хуульдаа хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг тус улсын парламент дэмжиж баталлаа. Шинэ нэмэлт, өөрчлөлт нь сонгуулийн холимог тогтолцоог авчирснаар иргэний нийгмийн төлөөлөлд илүү боломж бий болгоно хэмээн Монголын ард түмэн найдаж байна.
Монгол Улсын парламентын гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэгдүүлэх шинэчлэлийг баталснаар тус улсын Их хурлын 40 орчим хувийг пропорциональ тогтолцоогоор сонгодог болно. Түүнчлэн Монголын Засгийн газар УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэн өөр нэг санал өргөн барих гэж байгаа гэнэ. Шинэ нэмэлт, өөрчлөлтүүдийг ирэх 2024 оны сонгуулийн дараа хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд шинэ хууль батлагдсан даруйдаа л олон нийт, хэвлэл мэдээллийн шүүмжлэлд өртөөд байгааг онцолъё.

Монголын улс төрийн тогтолцоо Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд нар гүйцэтгэх эрх мэдлийг хуваах үндэс дээр тогтож байна. Тус улс зөвхөн энэ жил Үндсэн хуулиа өөрчилж байгаа бус. Монгол Үндсэн хуулиа 1992 онд баталснаас хойш 1999, 2000, 2019, 2022 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байв. Ялангуяа, сүүлийн хэдэн жилд хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацааг уртасгаж, дөрвөөс зургаан жил болгон өөрчилсөн. Мөн Засгийн газарт суудалтай парламентын гишүүийн тоонд өөрчлөлт оруулсан нь тус улс сүүлийн хэд хэдэн ҮХНӨ-өө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыгаа, эрх мэдлийг нь хадгалж, хамгаалж үлдсэн гэж болно.
ҮХНӨ-ийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Би Үндсэн хуульд оруулах шинэ нэмэлт, өөрчлөлтийг тууштай дэмжиж байгаа. Шинэ өөрчлөлтүүд манай улсын хувьд илүү хүртээмжтэй, ардчилсан ирээдүйн төлөөх алхам болж байна. Манай парламент дахь төлөөллийг нэмэгдүүлж, хууль боловсруулах үйл явцад оруулах нөлөөг нь багасгаснаар бид өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлуудыг даван туулах чадамжтай болж, улсын хэмжээнд ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилтоо ахиулах болно” хэмээн мэдэгдсэн байна.

1992 онд Монгол Улсын нэг парламентын гишүүнд 27 мянган хүнд ногддог байсан бол одоо парламентын гишүүдийн тоо 50-аар нэмэгдсэн ч нэг гишүүнд 40 мянга гаруй хүн ногдож буй. Нэг гишүүнд ногдох иргэдийн үзүүлэлтээрээ ч Монгол Улс дэлхийд дээгүүр жагсаж байгаа нь хачирхалтай.
Монгол Улсын өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн гурав дахь ҮХНӨ-өөрөө УИХ-даа 50 суудал нэмж, нийт парламентын гишүүдийнхээ 38 хувийг пропорциональ тогтолцоогоор сонгохоор болсон тус улсын парламент төдийгүй ардчилалд маш том нөлөө үзүүлнэ.
Тус улсад хууль тогтоогчдын тоог 152, 126 болгох санал, яриа төрийн тэргүүн, улстөрчдийн дунд удаан үргэлжилж, маргааны сэдэв болоод байлаа. Засгийн газраас нь ч олон жил хэлэлцэж, дүгнэсний эцэст санаачлан УИХ-даа өнгөрсөн барьсан. Монголын Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөс онцолбол,
21 дүгээр зүйл: Улсын Их хурал мажоритар тогтолцоогоор сонгогдсон 78 гишүүн, пропорциональ тогтолцоогоор сонгогдсон 48 гишүүнээс бүрдсэн нэг танхимтай байна.
66 дугаар зүйл: Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэц хуульд заасан журмын дагуу эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлийн дагуу хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэрийг гаргана.
13 дугаар зүйл: Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн дээд байгууллага” гэснийг “Төрийн гүйцэтгэх дээд байгууллага/төрийн эрх барих дээд байгууллага” болгон өөрчилсүгэй.

Улстөрчдийн мэдэгдэж буйгаар энэхүү Үндсэн хуулийн шинэчлэл нь хууль тогтоогчдын төлөөлдөг иргэдийн дундаж тоог бууруулах, цаашилбал, хууль тогтоогчийн сонгогдсон тойрогтоо үзүүлэх үр, нөлөөг бэхжүүлэх зорилготой гэнэ. Нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгүүдээр улсын хэмжээнд тойргийн төлөөллийн хувийг тэнцүүлэхгүй байгаа явдал яригдсан. Гэсэн ч эцэстээ үүнийг 1992 онд анхлан баталсан Үндсэн хуулийн цоорхой, алдаа гэж Монголын зарим парламентын гишүүн, хууль судлаачид үзэж байгаа юм байна.
Монголын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь асуудал нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн тэнцвэрт байдал. Үүний яг өмнө баталсан ҮХНӨ нь Монголын Ерөнхий сайд болон түүний Засгийн газрыг бэхжүүлэх зорилготой байсан. Харин шинэ нэмэлт, өөрчлөлт “Пропорциональ тогтолцоо бизнес эрхлэгчид улс төрд орж, ашиг, хонжоо олох, улс төрийн эрх мэдлийг өөрт ашигтайгаар ашиглахаас сэргийлэх”-д том нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.

Тус улсын парламент, Засгийн газар хэдий олон зүйлээс сэргийлж байгаа мэт тайлбар хийж байгаа ч иргэд итгэлгүй, үнэмшилгүй байна. Өөрөөр, иргэд нь эсэргүүцэж байсан ч Засгийн газар, УИХ нь ҮХНӨ-өө хийж байна гэсэн үг. Энэ асуудлаар Ноттингемийн их сургуулийн доктор, профессор Фернандо Касаль Бертоа “Сонгуулийн холимог тогтолцоо Монголын ардчиллыг бэхжүүлэхгүй. Харин тус улсад одоогийн эрх баригч, сөрөг намаас илүү хүчирхэг улс төрийн намууд, олон эмэгтэй улстөрч, парламентын гишүүн хэрэгтэй. Шинэ сонгуулийн холимог тогтолцоо миний дээр дурдсан хоёр зүйлийн алинд нь ч тус хүргэж чадахгүй” гэсэн байна. Харин Монголын Засгийн газраас парламентын эмэгтэй гишүүдийг нэмэгдүүлэх санал оруулах гэж байгаа талаар “Сонгуулийн квотыг голчлон мажоритар системээр хэрэгжүүлэх нь илүү асуудал дагуулна” гэж анхааруулав.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс өмнөх ҮХНӨ-үүдээрээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа эрхийг хамгаалсан, одоо УИХ-аа “хэмжээлшгүй” эрхт болгох гэж байна |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |