• Өнөөдөр 2024-03-29

АТГ-ЫН ДАРГАД ГОРИЛЖ БУЙ АНГЛИ ДАХЬ ЭЛЧИН САЙД Б.ЭНХСҮХ АГСАМ ТАВЬЖ, АЙЛЧЛАЛЫН БАГИЙНХНЫГ ТҮЙВЭЭСЭН ГЭВ ҮҮ

2023-05-12,   17979

                Ардын намын “нүүрснийхэн” нийлж, АТГ-ын даргыг солих замаар хулгайн хэргээс хөнгөхөн мултрах арга сүвэгчилжээ. АТГ-ын дарга З.Дашдавааг "унагаж", түүний оронд ТЕГ-ын дэд дарга асан Б.Энхсүхийг Англиас авчирч, томилох улс төрийн том тохироо хөшигний ард хийгдэж буй гэнэ. АТГ-ын даргыг солих “ажиллагаа”-г намынхаа "нүүрсчдийн" даалгавраар нэр бүхий улстөрч хийж буй гэх бөгөөд өнгөрөгч бямба гарагт У.Хүрэлсүхийн айлчлалыг далимдуулан Англи руу явжээ.  
 
Тодруулбал, Айлчлалын хугацаанд тохиролцоо амжилттай явагдаж, Б.Энхсүхийг тун удахгүй татан авчрахаар болж, тэндэх ажлуудаа цэгцлэх хугацаа өгсөн гэх мэдээлэл байна. 
Тайлбар: У.Хүрэлсүхийн айлчлал, Лондон хот- Элчин сайд Б.Энхсүх
 
Хамгийн ноцтой нь, Английн хааныг залах ёслолд оролцож, АТГ-ын даргыг солих тохироогоо эцэслэж, товчхондоо бүх ажлаа нугалсан айлчлалын багийнхан төгсгөлд нь архидацгаажээ. Улмаар уулт нь хэтэрсэн Элчин сайд Б.Энхсүх айлчлалын багийнханд агсам тавьж, түйвээж өгсөн гэнэ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг рүү голлон дайрсан гэнэ. Бусад руу нь ч “Би та нарын бүх нууцыг, “но”-г мэднэ” гэхчлэн ТЕГ-ын дэд дарга байсан тагнуулчийн хувиар томорч өгчээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурц Төрийн ордонд “Би цааш нь ярих уу, яах вэ” хэмээн таахалзаж, түшээдийг “жижигрүүлж” явсныг ТЕГ-ын дэд дарга асан Б.Энхсүх ийнхүү “үлгэрлэжээ”. Архидсан, нэг нэгэндээ агсам тавьсан асуудлыг айлчлалын багийнхан гадагш задруулахгүй нууцалсан ч Англид ажиллаж амьдардаг монголчуудын чихэнд хэдийнэ хүрчээ. 
 
      АТГ-ын даргад зүтгүүлж буй Б.Энхсүхийн хувьд, 2001 оноос ТЕГ-т тагнуулч, Тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2014 онд БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Зөвлөх, Консулын хэлтсийн даргаар томилогдож очсон. Тэндээсээ 2016 оны наймдугаар сард буцан ирж, ТЕГ-ын дэд даргаар томилогдсон. Тус албан тушаалд дөрвөн жил ажиллаад,  2020 оны наймдугаар сарын 25-нд ТЕГ-ын дарга Д.Гэрэлтэй хамт албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Улмаар Оюуны өмчийн газрын даргаар түр томилогдон “аргацааж” байгаад 2021 оны төгсгөлд ИБУИНХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. 
            Албан ёсны намтар нь ийм “цэвэрхэн” боловч Ардын нам дотор нөлөөтэй нэгэн бөгөөд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж асан “алдарт” Д.Зоригтын хүргэн, Шадар сайд С.Амарсайхан нартай дотно нөхөрлөдөг гэгддэг.
            Мөн Б.Энхсүх насаараа төрд, тусгай албанд ажилласан мөртлөө хамгийн хөрөнгөлөг хурандаа нарын нэг. Жишээ нь, 2017 онд буюу ТЕГ-ын дэд дарга байхдаа 2.9 тэрбумын гурван орон сууцтай, оффис, үйлчилгээний хоёр барилгатай, 470 саяын жийптэй, 7.0 тэрбумын хадгаламжтай хэмээн мэдүүлж, төрийн, тусгай албаны дарга нарыг хөрөнгөөрөө хол хаяж байв. Цаашилбал, Б.Энхсүх “Хэм рояал” ХХК, “Зайсан вилла” ХХК, “Эйч эс би” ХХК, “Юни трейд” ХХК, “Ай си Эс Жи” ХХК, “Эм Си Ар транс” ХХК гэх тэргүүтэй барилга, үл хөдлөх, ачаа тээврийн компаниудтай. Товчхондоо, Б.Энхсүх харагдаж байгаа шигээ тийм ч ариун намтартай, цэвэр хөрөнгөтэй нэгэн биш гэсэн үг. Тиймдээ ч Б.Энхсүхийг АТГ-ын дарга болгож, түүгээр халхавчлан “нүүрсний хулгай”-н хэргээс нэрээ цэвэрлэх нь Ардын намын “нүүрсчдэд” хялбар гэж үзэн нэгдсэн бололтой. 
 

АТГ-ЫН ДАРГАД ГОРИЛЖ БУЙ АНГЛИ ДАХЬ ЭЛЧИН САЙД Б.ЭНХСҮХ АГСАМ ТАВЬЖ, АЙЛЧЛАЛЫН БАГИЙНХНЫГ ТҮЙВЭЭСЭН ГЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 27
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-07 11:33:31
    Ч.Цэвэлмаа: Албаар үймээн тарьж татагдаж ирж байгаа АТГ ийн ч юмуу нэг нөлөөтэй ашигтай газар орж нүүрсчдийн намнах мафийннхны найруулгаа хийх нь л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-07 06:35:15
    Мон: Шантааж хийж компануудын хувьцаа авдаг албан тушаалтнуудын нэг төлөөлөгч чөтгөр лүүгээ тонил. Хятадад долларын тэрбумтанг цаазалдаг. Сүгийн хүн Л ингэж аашилдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-07 06:30:52
    Бат: ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫГ БҮГДИЙГ НЬ МОНГОЛЫН ХӨРСНӨӨС ЗАЙЛУУЛЖ МОНГОЛЧУУД АМАРЗАЯАГАА ҮЗЭХ ЮМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-10 10:28:43
    ЗОЧИН: Хараажийн нэг элчин сайдын шинжгүй нөхөр байсымаа. Дипломат биш нэг муу цагдаа цэргийн бууны нохой л юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-19 04:48:10
    Zochin: Ataarhal jijig buurai oronii ynen torh. Ajlaa gaigui hiij yvaagaa harluulah gej uzej eheljee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-16 08:13:47
    Зочин: Иймэрхүү хог шаарнуудаас сал зайлуул бүх юм нь хулгай луйвар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-13 16:55:05
    zochin: Bas neg xulgaichil bn,tord ajilaad iim ix xorong tei bolj chadxuu, yamar yum niixan elchin said,ter USA baigaa aylagch bn, ulsiin ner baastsan yum nuudiig tatadj ereeXurelsuxee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-13 08:34:22
    Zochin: Энэ Энхсүхд МАН ямар өртэй юм бол. АН-ын Алтанхуяг Тагнуулын тамгын дарга болгож байсан. Дараа нь дэд дарга болохдоо мөнгийг нь өгөөд боллоо гэж өөрөө ярьж байсан гэдэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-13 03:33:48
    zochin: Хүний жинхэнэ зан чанар архи уусан үед л гарч ирдэг, хэрвээ уусан үедээ агсам тавьсан бол сайн тагнуулч биш л байна даа, хөөрхий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 17:12:14
    Зочин: Ийм нэг тэнэг юмнуудыг төрөөс зайлуулаач харсаар байтал хурцын дүү байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 17:01:23
    Үнэн бол эсэргүүцэж бна: Насаараа төрд ажилласан залуу яаж ийм их хөрөнгө хураасан юм бэ? Дараагийн хурц биш биз?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 15:39:52
    Зочин: Ийм худлаа үндэслэлгүй юм бичихээ болиочээ. Олон хүн айж чичирч байгаа бололтой.Тиймээс л ийм худлаа мэдээлэл тавьж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 15:39:37
    L: IIM BULAINUUDIIG TOROOS ZAILUULAACHEEEEE N
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 15:08:29
    Зочин: ЭНэ нөхөр элчин сайд ч үгүй АТГ-ын ларга ч үгүй юу ч байхгүй хоосон үлдэнэ дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 15:02:36
    худалч: Худлаа хуцаж иргэдийг талцуулж КАЙФ авч дур тавьдаг хог новш байх юм аа ха ха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 15:02:05
    худалч: Худлаа хуцаж иргэдийг талцуулж КАЙФ авч дур тавьдаг хог новш байх юм аа ха ха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 14:38:44
    Зочин: Энэ ч бүтэхгүй нөхөр л дээ. МАН-ы бууны нохо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 12:21:59
    Зочинф: Энхсүхийн хөрөнгө ч дээ хятадын тусгай албаны мөнгө байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 12:12:32
    Зочин : Ардын намдаа нөлөөтэй гэдэг нь сайн хор найруулдаг,хувийн сонирхол нь давамгайлсан гэж ойлгож болох уу. Ийм новшнууд дээр байхад Монгол улс хөгжиж дэвжих талаар бодоод ч хэрэггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 11:47:27
    Г: Дашка сандарч эхэлж дээ ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 11:44:03
    Иргэн: Хаха Данх өөрийн хүүхэлдэйгээ алдахдаа тулаад сандарч буй бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 10:28:06
    Соронз: Тагнуулынхантай холбоотой бүх хилийн чанадад явсан хулгай,,контрабандын мөнгөний эзэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 10:19:46
    ok: Tiim hun bish ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 10:08:26
    Н: Сонгосон л бол даргаа болоод идсэн уусан хэдээсээ хувиа аваад л бүх зүйл ок
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 09:41:22
    Зочин: Манай нүүрснийхээ гарцаа олжээ амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 08:37:19
    Иргэн: Танай сайтад баярлалаа. Үнэнг мэдээлж буйд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 07:45:46
    Зочин: За ийм буруу замын хөрөнгөтэй, агсан согтуу, авилгач , төрд эрхэлсэн нөхрийг АТГ ын даргаар тавихгүй байх нь зөв. Амарбаясгалан эрүүгээ унжуулаад дандаа хор найруулж явна, Берия маягийн мэдэлтэй хүн болсон болтой, Энхсүх хүрээд ир чхмайг АТГ болгож харагданаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188