Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил долоон жил үргэлжилсэн ч одоо хэр нь ашиглалтад бүрэн ороогүй байгаа талаар бид өчигдөр нийтлэл бэлтгэсэн. Түүнчлэн замын хөдөлгөөнийг нээснээс хойш хагас жил ч бололгүй цаснаар цөмөрч, чанараа таниулсан байдаг. Тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар зам барихад технологийн алдаа гарсан хэмээн мэдэгдэж байв. Мөн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Киран Кумар Капилатай уулзаж, алдаа дутагдлыг яаралтай засаж, төслийг дуусах хүртэл хяналтыг сайжруулах үүрэг өгсөн юм. Түүнчлэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол авто замын зөвлөх болон гүйцэтгэх ямар ч тендерт орохгүй байх хар жагсаалтад оруулахыг анхааруулаад амжсан. Гэтэл өнөөдрийг хүртэл зам бүрэн ашиглалтад ороогүйгээр барахгүй сайдын хэлсэн үг утаа адил замхраад байна.
Тус замыг засаж шинэчлэх долоон жилийн хугацаанд олон хүн эд хөрөнгө, эрүүл мэнд, амиараа хохирсон юм. Тодруулбал, 2018 оноос хойш тус замд 300 орчим хүн амиа алдсан гэх харамсалтай тоон мэдээлэл байдаг. Гэтэл шинээр тавьсан замд хурд сааруулагч, тойрог хийснээр осол аваарт орох, амиа алдах иргэдийн тоо ч нэмэгдэх болжээ. Жолооч нар өдгөө тус тойргийг “Үхлийн тойрог” хэмээгээд байгаа юм.
.jpg)
Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 20 гаруй тойрог, 40 орчим хурд сааруулагч бий. Тиймээс бид орон нутгийн замд тойрог уулзвар болон хурд саруулагч хийх нь хэр оновчтой талаар ЗХУ-ын Орёл хотын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сургуулийг төгссөн, Замын цагдаагийн газарт замын хөдөлгөөн зохион байгуулалтын инженерээр ажиллаж байсан П.Цэвэгмидээс тодрууллаа.

Тэрбээр “204 км замд 20 гаруй тойрог байгаа гэж сонссон. Өөрөөр хэлбэл, 10 км тутамд нэг тойрог байгаа гэсэн үг. Хот айл руу гарах гарцанд зориулж тойрог хөдөлгөөн хийж өгдөг улс Монголоос өөр байхгүй болов уу. Цагт огтлолцож байгаа тээврийн хэрэгслийн тоо 2000-аас дээш байвал тойрог хөдөлгөөнтэй уулзвар хийх норм, дүрэм байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар-Дархан чиглэлийн зам шиг дахиад нэг замтай огтлолцож байх ёстой гэсэн үг. Ийм уулзварт огтлолцож байгаа тээврийн хэрэгслийн тоо 2000-аас дээш байвал тойрог хөдөлгөөнтэй уулзвар хийдэг. Хоногт 24 машин явахгүй уулын энгэрт байгаа айлд зориулж тойрог хөдөлгөөнтэй уулзвар хийдэг замын инженер, эксперт гэж юу байх вэ. Ингэж тоглож болохгүй. Аливаа шийдвэр гаргахдаа норм, дүрэм баримталдаг байх учиртай. Энэ тойрогт өнгөрсөн хавар машин осолдож, дөрвөн настай охин бурхан болсон харамсалтай хэрэг гарсан. Хууль, дүрэм хэрэгждэг оронд яагаад энд тойрог хөдөлгөөнтэй уулзвар хийх техникийн нөхцөлүүдийг шалгаж, норм, дүрмийг нэхэх ёстой байсан. Байх ёсгүй газар тойрог хөдөлгөөнтэй уулзвар хийсэн зургийн автор, экспертүүдийг хариуцлагад татах ёстой. Манай улсын байж байгаа царай энэ, хууль, дүрэм хэрэгждэггүй. Мөн орон нутгийн замд хурд сааруулагч тавих стандарт байхгүй” хэмээсэн юм.
Бид тус замд яагаад тойрог хөдөлгөөнтэй уулзвар болон хурд сааруулагч хийсэн талаарх мэдээллийг тодруулах явцад ЕСБХБ-ны санхүүжүүлж байгаа замын зураг төсөлд өөрчлөлт орсон гэх мэдээллийг оллоо.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ТЭЗҮ, зураг төслийг “Эм Си Пи Си Жи Ар” компани хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй, захиалагч байгууллага тодорхой болоогүй байхад өөрийн 3.1 тэрбум төгрөгөөр боловсруулжээ. Ингэхдээ тус ажлыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй гүйцэтгэж, улмаар мөнгөө авахын тулд шүүхдэлцэж, анхан шатны шүүхээс дээрх төлбөрийг яамнаас гаргуулахаар шийдвэрлэж байсан гэх мэдээлэл байгаа юм. Гэвч тус зураг төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болж, 900 сая орчим төгрөгөөр өөрчлөлт оруулжээ. Бид энэ талаар тодруулахаар “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-тай холбогдоход “Манайх тус замын зураг төслийг хийсэн. Гэхдээ одоогоор мэдээлэл өгөх хүн байхгүй байна. Хэзээ мэдээлэл өгөх боломжтой болохыг хэлж мэдэхгүй” гэх тайлбарыг өглөө.
“Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь төрийн өмчит компанийн суурин дээр байгуулагдсан. Тодруулбал, Монгол Улсын төрийн өмчийн хорооны даргын 2002 оны тушаалаар тухайн үед Төрийн өмчит үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллаж байсан Сэргэлт зам зураг төслийн товчоог хувьчилжээ. Өмч хувьчлалын сонгон шалгаруулалтад инженерийн зөвлөх үйлчилгээний "Intersection" ХХК шалгарсан. Улмаар "Сэргэлт авто зам" ТӨҮГ, "Intersection" ХХК-ийг нэгтгэсэн “MCPC” ХХК-ийг байгуулсан байна. Ийн 2008 онд “МСРС” ХХК-ийн нэрийг “Эм Си Пи Си Жи Ар” /Мongolian Сonstruction Рroject Consultants Group/ буюу “МСРСgr” хэмээн өөрчилжээ.
.jpeg)
Тус компанийн захирлаар Жанарын Батсайхан гэх хүн ажилладаг. Тэрбээр 1983 оноос хойш зам тээврийн барилгын салбарт техникч, инженер, төслийн удирдагчаар тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгаас Гавьяат барилгачин цол хүртжээ. Ж.Батсайхан 4600 км орчим авто зам, 150 гаруй гүүрэн байгууламжийн зураг төслийг гүйцэтгэж, 3200 км авто замын ТЭЗҮ-ийг гаргаж, технологийн хяналтыг хийсэн, мэргэжлийнхээ чиглэлээр 40 орчим шинжлэх ухааны өгүүлэл бичиж нийтлүүлсэн гэнэ.
“Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь 2018 оноос хойш төсвийн 6.76 тэрбум төгрөгийн есөн тендерт шалгарсан байна. Шалгарсан тендерүүдийн талаарх мэдээллийг хүргэе.
Барилга, хот байгууллатын яам
Зам тээврийн хөгжлийн төв
Зам тээврийн хөгжлийн яам
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж
| ҮХЛИЙН ТОЙРОГ БУЮУ ДАРХАНЫ ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨЛ-II |
|
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:41
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |