-ЗТХЯ БОЛОН ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНААС ЭНЭ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ХҮН ОЛДСОНГҮЙ-
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 2017 оны зургадугаар сарын 21-нд ёслол төгөлдөр эхэлж байлаа. Нээлтийн үйл ажиллагааг сүр дуулиантайгаар хийж, тухайн үеийн Дарханаас сонгогдсон гишүүд, ЗТХ-ийн сайд Д.Ганбат, хамтран хэрэгжүүлэгч БНХАУ-ын талын төлөөллүүд оролцож, олон улсын стандартад нийцсэн дөрвөн эгнээ замыг 2018 онд хүлээлгэн өгөхөө амлаж байв.
Харамсалтай нь үүнээс хойш бүхэл бүтэн долоон жил өнгөрч, Зам тээврийн Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар, Б.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан гэх долоон сайдын нүүр “үзэж”, сайд нь хар толгойгоороо хариуцаад ч өнөөх зам нь бүрэн ашиглалтад ороогүй хэвээрээ. 200-хан км замыг долоон жилийн хугацаанд ашиглалтад оруулж чадаагүйгээрээ манай улс дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөхөөр болов. Тэгээд бүр санхүүжилт нь улсын төсвөөс бус, зээлээр хэрэгжиж байгаа хэр нь шүү.
Түүх сөхвөл, анх тус замыг концессийн гэрээгээр барихаар болсон ч улсын төсөвт дарамт учруулна гэж үзээд, концессийн шалгаруулалтыг хүчингүй болгон, хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэхээр болсон байдаг. Улмаар Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бариулахаар эхний хэлэлцээрүүдийг хийсэн. Мөн тус замын нийт төсөв 733.4 тэрбум төгрөг гэх мэдээлэл бий. Дээрх замын дөрвөн эгнээг өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нээсэн ч одоо хэр нь бүрэн ашиглалтад ороогүй байгаа юм. Түүнчлэн зам нээснээс ердөө таван сарын дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард цас орсны улмаас эвдрэл үүссэн нь энэ замын чанарыг илтгэж буй юм. Нэг үгээр хэлбэл, ганц удаагийн цасанд тэсвэргүй зам тавьж, нээсэн бөгөөд нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болжээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн замын захиалагчаар ЗТХЯ, санхүүжүүлэгчээр Азийн хөгжлийн банк /АХБ/, Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ ажиллаж, БНЭУ-ын “ICT” компани болон туслан гүйцэтгэгч “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК зөвлөх үйлчилгээ үзүүлж буй. Бид тус замын талаар ЗТХЯ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл авахаар хагас сар гаруйн хугацаанд холбогдсон боловч хэвлэлийн хурал хийж, нэгдсэн мэдээлэл өгнө хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан. Ингэснээр өмнө нь ашиглаж байсан авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банк /АХБ/-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн санхүүжилтээр, шинээр “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ барих төсөл”-ийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр болсон байдаг. Тодруулбал, хуучин хоёр эгнээ замын санхүүжилтийг АХБ хариуцаж, шинээр өргөтгөн тавьж байгаа хоёр эгнээ замыг ЕСБХБ гаргасан гэсэн үг. Ингэхдээ тус замыг дараах таван багц хэсэгт хуваасан байдаг.
АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг 2019 оны зургадугаар сард эхэлсэн. Нэг, гурав, тавдугаар багцын нийт 113.5 км авто замын хучилтын ажил 2020-2021 оны хооронд дуусаж, хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сард нээсэн байдаг. Харин хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгч компани коронавирусийн улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2020 онд цуцалсан. Дараагийн гүйцэтгэгч компанийг 2021 оны долдугаар сард сонгон шалгаруулж, хоёрдугаар багцын гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгчээр “Чайна Гео Инженеринг Корпораци” ХХК тус тус шалгарчээ. Улмаар хоёрдугаар багцын суурь хучилтыг 2022 оны аравдугаар сард, дөрөвдүгээр багцынхыг 2023 оны есдүгээр сард дуусгаж, тухайн замуудын хөдөлгөөнийг нээсэн байдаг.

АХБ-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн удирдагч Б.Ууганбаяр “Манай хариуцаж байгаа таван багц замын гэрээний үнийн дүн 82 сая ам.доллар. Үүнээс өнөөдрийн байдлаар 73 сая ам.доллар буюу 90 хувийг санхүүжүүлээд байна. Таван багцаас дөрвөн багцад Улсын комисс ажиллаж, хүлээж авсан. Дөрөвдүгээр багц гүйцэтгэгч компани өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хугацаа алдсан ч арваннэгдүгээр сардаа багтаан дуусгаж, Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа. Төслийн нийт таван багцын ажлын явц 98.56 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогийн байдлаар зам барилгын үндсэн үе шатны ажлууд бүрэн дууссан бөгөөд талбайн цэвэрлэгээ, тоноглол, түр зам болон карьерын нөхөн сэргээлтийн ажлууд хийгдэж байгаа” хэмээлээ.
Дээр өгүүлсэнчлэн ЕСБХБ-ны зүгээс ярилцлага өгөхөөс татгалзсан бөгөөд тайлан мэдээлэл өгсөн юм. Тус мэдээлэлд дурдсанаар, ЕСБХБ-ны санхүүжүүлсэн “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ барих төсөл”-ийн таван багцын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн таван багцын гэрээний хугацаа 2024 оны долдугаар сард дуусгавар болжээ. Гэрээний хугацаанд дахин сунгалт хийгдээгүй бөгөөд гүйцэтгэгч компани Улсын комисс ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ.

Түүнчлэн АХБ-ны санхүүжүүлсэн замын өнгөн хэсгийн асфальт бетон хучилт нь таван см бол ЕСБХБ-ных 10 см аж. Өөрөөр хэлбэл, хоёр банкны санхүүжүүлсэн замын зузаан нь өөр гэсэн үг. Тэгвэл үүнийг тэнцүүлэхээр ЗТХЯ-наас таван см хучилтын ажлыг нэмэлтээр хийх шийдвэр гаргаж, АХБ 72 км замд хучилт хийсэн аж. Харин үлдсэн 130 гаруй км замд таван см хучилт хийх 50 тэрбум төгрөгийг ЕСБХБ санхүүжүүлэх бөгөөд тендерийг зарласан юм. Одоогийн байдлаар гүйцэтгэгч шалгарсан эсэх мэдээлэл байхгүй байна.
Бид дараагийн дугаарт тус замын зураг төсөл болон “үхлийн тойрог” гэгдэх болсон уулзвар, хурд сааруулагчийн талаарх мэдээллийг хүргэх болно. Үргэлжлэл бий.
| ДОЛООН ЖИЛД ДОЛООН САЙДЫН НҮҮР “ҮЗСЭН” Ч АШИГЛАЛТАД БҮРЭН ОРЖ ЧАДААГҮЙ ДАРХАНЫ ЗАМ-I |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |