Зэвсэгт хүчний жанжин штабын хяналтын байцаагч нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ажиглаж, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, улсаас их хэмжээний мөн завшсан хэргийг “Баримт, тайлбар” буландаа онцолж байна. Тодруулбал, 2019 оны тавдугаар сард Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газраас Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд хийсэн вакцинжуулалтын үйл явцад төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байдаг. Шалгалтын үеэр Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний албаны нэр бүхий байцаагч нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, энхийг сахиулагч нарын дархлаажуулалтын хөрөнгөөс завшсан нь тогтоогдож, улсад их хэмжээний хохирол учруулсан байдаг.

Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газар Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст ажиллаж байсан Б.Дуламсүрэн нь Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хууль зөрчсөн байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2010-2019 он хүртэлх хугацаанд хийх вакцинжуулалтын шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг ажлыг хариуцаж ажилладаг байжээ. Ингэхдээ Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж, хамтран ажиллаж байсан Д.Сарантуяа, С.Базаррагчаа, Б.Оюунчимэг нартай бүлэглэн тэдгээрээр дамжуулж, “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-ийн дансаар 264.099.900 төгрөг гаргуулж, өөртөө болон Т.Дэлгэрсайхан, Д.Сарантуяа С.Базаррагчаа Б.Оюунчимэг нарт давуу байдал бий болгож, нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдсон байдаг.
Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байсан шүүгдэгч Д.Сарантуяа Төрийн албаны тухай хууль зөрчжээ. Тэрбээр энхийг сахиулагчдад 2017 оны аравдугаар сараас 2019 оны дөрөвдүгээр сар хүртэлх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэх дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг Б.Дуламсүрэнг хуурамчаар бичсэнийг мэдсээр байж, түүний гуйлтыг биелүүлж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Монлевзия” ХХК болон өөрийн найз нөхдийн компани болох “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудын дансаар 107.684.400 төгрөг гаргуулан авч, өөртөө болон Б.Дуламсүрэнд давуу байдал бий болгосон нь тогтоогджээ.

БАРИМТ-3: ЗХЖШ-ЫН БАЙЦААГЧ С.Б НЬ ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИУДЫНХАА ДАНСААР 156 САЯ 415 МЯНГАН ТӨГРӨГ ЗАВШИЖ, ХУВЬДАА 24 САЯ 444 МЯНГАН ТӨГРӨГ АВЧЭЭ
Мөн Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч, их эмч улсын байцаагчаар томилогдон ажиллаж байсан С.Базаррагчаа Төрийн албаны тухай хууль зөрчиж, Энхийг сахиулагчдад 2010 оны зургадугаар сараас 2017 оны наймдугаар сарыг дуусталх хугацаанд хийсэн вакцинжуулалтын ажилд Т.Дэлгэрсайханы өгсөн үүрэг, Б.Дуламсүрэнгийн гуйлтын дагуу урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх. Тодруулбал, “Их Тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК болон өөрийн танил компани болох “Предикат-Амар” ХХК-иудын эзэмшдэг дансаар 156.415.500 төгрөг гаргуулан дамжуулж өгснийхөө төлөө өөртөө 24.444.290 авч, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон Т.Дэлгэрсайхан, Б.Дуламсүрэн, Б.Оюунчимэг нарт давуу байдал бий болгосон байна.
“Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Л шүүгдэгч Б.Дуламсүрэнгийн гуйлтаар 2010 оны зургадугаар сарын 2-ноос 2015 оны аравдугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 113.774.000 төгрөгийг компанийн “Хаан” банкны 5020207788, 5020502308 тоот данснуудаар дамжуулан авч, С.Дуламсүрэн, Д.Сарантуяа, С.Базаррагчаа нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 17.147.320 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан нь шалгалтаар тогтоогджээ.
“Атар-Ирээдүй”ХХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Базаррагчаа шүүгдэгч Д.Сарантуяагийн гуйлтаар 2018 оны дөрөвдүгээр сарын 26-наас 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд таван удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 60.001.000 төгрөгийг компанийн “Хаан” банкны 5732001052 тоот дансаар дамжуулан авч, С.Дуламсүрэн, Д.Сарантуяа, С.Базаррагчаа нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 9.340.030 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан байна.
Улсын мөнгө завшсан хэрэгт “Предикат-Амар” ХХК-ий захирлаар ажиллаж байсан Т.Б шүүгдэгч С.Базаррагчаагийн гуйлтаар 2016 оны дөрөвдүгээр сарын 25-наас 2017 оны наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл найман удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 42.638.000 төгрөгийг компанийн “Голомт” банкны 1105022456 тоот дансаар дамжуулан авч, С.Дуламсүрэн, Д.Сарантуяа, С.Базаррагчаа нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 4.263.810 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авчээ.
Дээрх хэрэгт холбогдсон шүүгдэгч О.А нь “Монлевзия” ХХК-ийн захирлыг итгэмжлэн хариуцаж байхдаа шүүгдэгч Б.Дуламсүрэнгийн гуйлтаар 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд дөрвөн удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжпэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан нийт 42.619.000 төгрөгийг компанийн “Голомт” банкны 1415101823 тоот дансаар дамжуулан авч, С.Дуламсүрэн, Д.Сарантуяа, С.Базаррагчаа нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 8.523.800 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан нь тогтоогдсон байна.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн гэж үзжээ. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ “Зэвсэгт хүчний жанжин штаб-ын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй хэмээн үзсэн байна. Ингэснээр шүүгдэгч Б.Д-гийн эзэмшлийн 19-53 УНГ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгсэл, 54-12 УНН улсын дугаартай “Тоёота Приус” маркын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгожээ.
Дээрх бүлэг этгээдүүд улсад 264.099.900 мянган төгрөгийн хохирол учруулжээ. Тэдний хууль бус үйлдэл баримтаар нотлогдсон учир Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилээр хасажээ. Мөн шүүгдэгч Д.Сарантуяа, С.Базаррагчаа нарыг 11 сая 400 мянган төгрөгөөр, Б.Дуламсүрэнг 18 сая төгрөгөөр торгожээ. Харин тус торгуулийг гурван жилийн дотор төлөх, төлөхөөс зайлсхийвэл хорих ялаар солих шийдвэр гаргасан байна.
| ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН БАЙЦААГЧ НАР ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ВАКЦИН ХИЙСЭН ХЭМЭЭН ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ ҮЙЛДЭЖ, УЛСААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗАВШДАГ БАЙСАН НЬ ИЛЭРЧЭЭ |
|
Ирэх 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа
2025-11-12 18:09:38
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025-11-12 16:24:44
Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа өөрөө ойлгохгүй байна
2025-11-12 16:04:54
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |