БНӨСУ-д энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын энхийг сахиулагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн 2020 оны зургадугаар сарын 2-нд энхийг сахиулагч Г нь өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн юм. Талийгаач 44 настай байсан бөгөөд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч байжээ. Түүний цогцсыг өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр Монголд авчирч, оршуулсан байдаг.

Тухайн үед энхийг сахиулагч Г-г гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө буудсан байж болзошгүй гэх мэдээлэл гарч байлаа. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн гэр бүлийнхэн өнгөрсөн оны тавдугаар сард Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудад “Энхийг сахиулагчдын гар утсыг олгохгүй байна” гэсэн шалтгаанаар хэл ам гаргаснаас болж Г амиа егүүтгэсэн байж болзошгүй гэнэ.
Тэрээр сэтгэл санааны хямралаас болж, харуулын үүрэг гүйцэтгэх гэж байхдаа өөрийгөө буудаж, амиа алджээ. Талийгаач хэрэг гардаг өдөр өглөөний хоолны цагаар хамт үүрэг гүйцэтгэхээр харуулын байр руу гарах гэж байсан алба хаагчдад “Та нар түрүүлээд явж бай. Би хоолондоо орохгүй” гэж хэлээд үлджээ. Төд удалгүй тэрээр өөрийгөө эрүүн дороосоо буудаж, амиа алдсан байна.
Гэр бүлийнхэн нь хэл ам гаргаснаас болж Зэвсэгт хүчний жанжин штабаас БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байсан IX ээлжийн цэргийн багийн захирагчид “Энхийг сахиулагч Г-д сахилгын шийтгэл оноо” гэсэн үүрэг өгсөн гэнэ. Хэрэг гарахын өмнөх өдөр талийгаач болон түүнтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан тасгийнхныг шийтгэсэн аж. Мөн хэдэн зуун цэргийн алба хаагчын нүдэн дээр талийгаач Г-тэй ёс бусаар харьцаж, сахилгын шийтгэл оноосноос болж, тэрээр сэтгэл санааны хямралд орж, амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.
Цэргийн багийн удирдлагуудын шийтгэлээс болж энхийг сахиулагч Г амиа егүүтгэсэн байж болзошгүй тул холбогдох албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа гэнэ. Тасгийн дарга, салаан орлогч, салааны дарга, ротын дарга, багийн захирагч гээд бүхий л албан тушаалтнуудыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас байцааж, шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Эл харамсалтай хэргийн талаар талийгаачийн дүү анх цахим хуудастаа бичсэнээр олон нийтэд ил болсон байдаг. Харин холбогдох албаныхан “Хэрэг болсон нь үнэн. Өөрөөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хэргийг ихэд нууцалж байлаа. Талийгаачийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн ар гэрийнхэн хэргийг олон улсын шүүхээр шийдүүлэх хүсэлтээ гаргаад байгаа гэнэ.
Удирдах албан тушаалтнуудынхаа буруутай үйл ажиллагаанаас болж амиа егүүтгэсэн байж болзошгүй энхийг сахиулагчийн хэргийг албаныхан одоо ч ихэд нууцалсан хэвээр байна.
| Энхийг сахиулагч Г-ын үхэлд цэргийн багийн удирдлагуудыг нь буруутган, шалгаж байгаа гэв |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |