• Өнөөдөр 2024-05-18

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хоригложээ

2023-01-18,   678

    “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, нягтлан бодогч Б.Шүрэнхишигт, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарыг үгсэн тохиролцож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Тавантолгой” ХК-аас хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нь "Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нэр дурдагдсан дээрх хүмүүстэй хамтарч, 20 гаруй тэрбум төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч, яллагдагчаар татаж шалгаж байгаа билээ. 

      Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Р.Сэддоржид холбогдох хэргийг шийдвэрлэтэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах мөн нэр бүхий яллагдагч, гэрч  нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

     Харин яллагдагч Р.Сэддоржийн өмгөөлөгч Л.Данзанноровоос тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандан дээрх хязгаарлалт тогтоосон шүүгчийн захирамжийн зарим хэсэг буюу Р.Сэддоржийг “УИХ-ын гишүүн, “Ажнай корпорацын ерөнхийлөгч асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр  хянан хэлэлцээд өмгөөлөгчийн гаргасан  гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг  хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хориглосон байна.

 


Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хоригложээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188