• Өнөөдөр 2024-05-03

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2022-04-06,   481

   Азийн хөгжлийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг "Азийн Хөгжлийн Төлөв" эдийн засгийн тайланг өнөөдөр танилцуулсан юм. Ингээд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болдын танилцуулсан тайлангаас онцлох үзүүлэлтүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Монгол Улс эдийн засгийн хямралын нөхцөлд орж байна.

   БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудын үйл ажиллагаа удаан хугацаанд гацсан. Өнгөрсөн оны тавдугаар сараас нүүрсний экспортын тоо хэмжээнд хязгаарлалтууд хийгдэж байсан бол аравдугаар сарын 14-ээс хойш Замын-Үүд Эрээний гол боомтууд хаагдаж бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтэд тодорхой бус байдал үүссэн. Энэ үзэгдэл одоо ч үргэлжилж байна.

  Нүүрсний экспортын хэмжээ байнга буурч байна.

  Ковидын сөрөг нөлөө үргэлжлэхээс гадна хоёрдугаар сарын 24-ээс геополитокийн цоо шинэ эрсдэл, үр дагаврууд монголд төдийгүй, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. 1985 оноос хойш хоёр дахь удаа ийм том эрсдэл бидэнд тулгарлаа.

  Геополитикийн эрдэлийн орчинд бид амьдарч байна.

   Бид ковидтой дасан зохицох гэдэг стратеги баримтлаад нэг жил болох гэж байна. Ингэснээр үйлчилгээний сектор тэлэх боломж бүрдсэн. Үүний сацуу цар тахлын эсрэг эдийн засгийн бодлого гэж байсан. 2021 оны эхээр Засгийн газар эдийн засгийн бодлогоо эргэн харж, дахин боловсруулж 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд хувийн хэвшилд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг олгох хэлбэр хөтөлбөрт нэмэгдэж орж байсан. Энэ нь 1.4 хувиар эдийн засаг өсөхөд нөлөөлсөн.

   Инфляц 14 буюу маш өндөр байна.

   Төлбөрийн тэнцэл оны эхний хоёр сарын байдлаар 570 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Гурван сарын гүйцэтгэл гарахаар энэ тоо өснө. Валют их хэмжээгээр гадагшилсан. Орох урсгал бага гадагшлах урсгал асар их.  Гадаад валютын нөөц 1.1 тэрбум ам.доллараар буурсан байна. Валютын ханш дээр огцом дарамт ирсэн. Валют дутагдахаар дотоод санхүүжилтийн хэрэгцээ өсдөг. Одоо эдийн засгийн хүлээлт эрс өөрчлөгдсөн. Тиймээс төсвийн орлогыг бүрдүүлэхэд хүндрэл үүсэхээр байгаа тул төсвийг эргэн харж, зардлаа танана. Эсвэл шинэ эх үүсвэр олох хувилбар бий.

   Гурван улирал дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд хасах гарсан тул бид хямрал руу орж байна. Тогтвортой, дундаж давхаргын хэрэглээ буурлаа.

   Инфляц өндөр байхад эдийн засгийн өсөлт хүлээх боломжгүй. Одоогоор улсын төсвийг тодотгоно гэж мэдэгдээгүй байна. Энэ онд болон ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт өмнөх онуудтай ижил байна. Үүнд "Оюу толгой"-н хөрөнгө оруулалт дийлэнх хувийг эзэлнэ. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудад болгоомжтой ханддаг.Эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн ганц үзүүлэлт байгаа нь хөрөнгө оруулалт байна. 


АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188