Зэсийн үнэ 9000 ам.доллар давлаа. Тодруулбал, Лондоны Металлын бирж дээр даваа гарагийн өглөө зэсийн үнэ нэг тонн нь 9187.50 ам.долларт хүрчээ. Энэ нь 2011 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үнэ аж.
Зэсийн үнийн уг өсөлтийг шинжээчид зах зээлд нийлүүлэлт буурч, хомсдол үүсэх эрсдэлтэй холбон тайлбарлаж буй. Түүнчлэн дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хэрэглээг нэмэгдүүлэх, эрчим хүчинд шилжих зорилт тавиад байгаа. Үүнд шаардлагатай гол түүхий эд болох зэс, никелийн үнэ огцом өсөж байна хэмээн тайлбарлаж буй. 2022 оноос хойш зэсийн хомсдол үүсэж эхлэх ба энэ нь нэг талаас Энэтхэгт хэрэглээ өсөж, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрчимжихтэй холбоотой гэж шинжээчид таамагласан байдаг.
Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сараас хойш зэсийн үнийн өсөлт сайн байгаа нөхцөлд зэсийн баяжмалын экспортоос 2020 онд 1.6 тэрбум ам.долларын орлого олсон гэх мэдээ бий.
Ташрамд дурдахад, нэг мегаваттын хүчин чадалтай сэнс хийхэд есөн тонн зэс ордог байна. Түүнчлэн олон улсын шинжээчид зэсийн ханш цаашид ч буурахгүй хэмээн дүгнэж байгаа аж. Энэ мэт өөдрөг таамаглалууд металлын зах зээлд томоохон сэргэлт гарах найдвар төрүүлж байна.

Зэсийн үнэ одоогийн байдлаар... 2021.02.22 16:24
| Зэсийн үнэ сүүлийн есөн жилд анх удаа 9000 ам.доллар давлаа |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |