БНХАУ-ын Ганцмод боомтоор дамжих Монгол Улсын нүүрсний экспорт өнгөрсөн гуравдугаар сарын 16-наас эхлэн эрс мэдэгдэхүйц удааширсаар “тэг зогсолт”-од оров. Монгол Улсын нүүрсний экспортын гол суваг болох Гашуунсухайт-Ганцмод сувгийн боомтод БНХАУ-ын талаас 14 хоногийн хугацаатайгаар хилээ хаасан.
Тэгвэл эх сурвалжийн “Global Times”-д өгсөн мэдээллээр “Ганцмод боомтоор зэсийн баяжмал болон бусад түүхий эдийг хэвийн экспортолж байгаа бөгөөд зөвхөн нүүрсний экспортыг хориглосон” юм. 2020 онд БНХАУ-ын талаас Австрали Улсын нүүрсний импортыг хориглосноос хойш Монгол Улс БНХАУ-ын нүүрсний импортын гол түнш гэж хэлж болно. Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын нүүрсний экспорт тасалдаж байлаа.

“Coal Hub”-ын мэдээлснээр Хятад-Монголын нүүрсний худалдааны хамгийн том боомт болох Ганцмодоор дамжин өнгөрөх 300 орчим Монгол Улсын нүүрсний ачаа тээврийн автомашины тоог өнгөрсөн гуравдугаар сарын 16-наас 200 болгож, бууруулах тушаалыг гаргасан байна. Харин “Mysteel Global”-ын хийсэн судалгаанд гуравдугаар сарын 23-нд Ганцмодоор дамжих Монголын нүүрс тээвэрлэлтийн автомашины тоо 30 хүртлээ буурсан байгаа юм. Монгол Улс 2020 онд 28.6 сая тонн нүүрс экспортолжээ. Ингэхдээ экспортын нүүрснийхээ 54 хувь буюу 14.55 сая тонн нүүрсийг Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэрлэсэн байдаг. Харин Монгол Улсын нийт экспортолсон нүүрсний 95 гаруй хувийг БНХАУ-ын хэрэглэгчид худалдаж авсан байгаа юм.
Монгол Улсын нүүрсний экспортын гол суваг болох Гашуунсухайт боомтод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд коронавирусийн халдвар илэрч, хатуу хөл хорио тогтоосон. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэх 280 монгол жолоочийг БНХАУ-ын талаас давтан шинжилгээнд оруулахад нэг жолоочийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан. Тухайн жолооч коронавирусийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 23-нд БНХАУ-ын талаас Ганцмод боомтоор нэвтрэх Монгол Улсын нүүрсний экспортод хориг тавьсан нь ч үүнтэй холбоотой гэнэ. Энэ талаар “Today Online” сайт “БНХАУ-ын Ганцмод хилийн боомтын ойролцоох орон нутаг, дүүргүүдэд коронавирусийн өдөр батлагдах тохиолдлын тоо илэрч, цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас цар тахлын хяналтдаа авах хүртэл Ганцмодын боомтын хилийг хаажээ” гэж мэдээлсэн байна.

Тэгвэл нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж “Reuters” агентлагт “Дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш Монгол Улсын 11 нүүрс тээврийн автомашины жолоочийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан. Тэдний нэг нь БНХАУ-ын хилээр найман удаа орж, гарсан байсан” гэж мэдээлжээ. Монгол Улсын талаас Гашуунсухайт боомт дахь цар тахлын нөхцөл байдлыг хянаж, чадаагүйгээс үүдэн Ганцмод орчмын БНХАУ-ын орон нутагт халдвар тархаж, хүндэрсэн нь Ганцмодын хилийг хаах шийдвэрт хүрсэн байж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд дурджээ. Харин БНХАУ-ын орон нутгийн гаалийн албаны эх сурвалж “Бид Монгол Улсын нүүрсийг зогсоох тухай албан ёсны мэдэгдэл хүлээж аваагүй. Ганцмод хилийн боомтоор Монгол Улсаас орж ирж байгаа импортын үйл ажиллагаа хэвийн байгаа” гэж “Reuters” агентлаг мэдээлсэн байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтод Монгол Улсын нүүрсний экспортыг хориглосон холбоотойгоор эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, Г.Ганзориг нар манай сайтад өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “2021 оны эхний хагас жилд Монгол Улс 8-9 сая тонн нүүрс экспотлож, экспортын нүүрс маш доод түвшинд очсон. Нүүрсний экспорт муу байгаа хамгийн том шалтгаан нь мэдээж цар тахал. Миний бодлоор БНХАУ-ын талаас Ганцмод боомтыг хаахаас өөр аргагүй нөхцөл байдалд байсан гэж үзэж байна. Учир нь Монгол Улс өмнөд хөрштэй харьцаж байгаа боомтуудаа ногоон бүс байлгаж чадаагүй.
Энэ бол улс, аймгийн Онцгой комисс, эрүүл мэндийн салбарынхантай холбоотой асуудал. Манай талаас шалтгаалж ингэж нүүрсний экспорт буурч байгаа нь улсын төсөвт маш их сөргөөр нөлөөлнө. Бид муу ажилласан. Муу ажилласныхаа горыг ингэж л хүртэж байна. Харин одоогийн байдлаар зэсийн үнэ нэмэгдэж байгаа нь нүүрсний экспортыг дутагдлыг нөхөж байгаа.
Монгол Улсын эдийн засгийн сүүлчийн 7-8 жилийг уул уурхайн салбар тодорхойлж байна. Уул уурхайн салбарын өсөлт, бууралт ямар байх нь манай орны эдийн засагтай шууд утгаараа холбогдоно. Коксжих нүүрс, зэсийн баяжмалын үнэ өндөр байгаа энэ үед экспортын нөхцөл байдал илүү хүндэрвэл бид 2021 оны сүүлд эдийн засгийн өндөр өсөлт хүлээх найдвар байхгүй” гэв.

Тэгвэл эдийн засагч Г.Ганзориг “Монгол Улс нэг жилд гурав орчим тэрбум ам.долларын нүүрс урд хөршид зардаг. Тэгвэл Ганцмод хилийн боомт хилээ хаасан 14 хоногт улсын төсөвт орж ирэх тодорхой хэмжээний ам.доллароо алдана гэсэн үг. 2021 оны сүүлч гэхэд Монгол Улс 500 сая ам.долларын ашигтай байна гэж яригдаж байгаа. Харин Ганцмод боомт хилээ хаасан болон бусад нөхцөл байдалтай холбоотойгоор улсын төсөвт олох ашгаа дахин хувааж үзвэл өнөөх 500 сая ам.доллар маань хэр их хэмжээгээр буурах вэ гэдэг асуудал яригдана. Энэ нь эргээд Монгол Улсын валютын ханшид тодорхой хэмжээнд дарамт болох юм.
Монгол Улсын эдийн засгийн 20 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Уул уурхайн салбарын гол өсөлт нь зэс, нүүрс. Одоо нүүрсний экспорт зогссон нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Гашуунсухайт боомтын асуудлыг ингэсгээд хаасан ч, эргээд зөвхөн нүүрс бус бусад түүхий эдэд урт хугацааны турш нөлөөлөхөөр байна. Тэгэхээр Гашуунсухайт боомтын асуудал бол зөвхөн нүүрсний экспортын асуудал биш болчихно. Харин зөвхөн нүүрсний экспорт зогссон ч, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг бусад түүхий эдээ экспортолж байгаа нөхцөлд эдийн засгийн өсөлтөд бага ч болов эерэгээр нөлөөлөх магадлал бий. Гэсэн хэдий ч нүүрсний экспорт зогссоныг бид юугаар ч нөхөх арга байхгүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: Global Times, SX Coal, Coal Hub, Reuters, Today Online,
.jpg)
| БНХАУ хилээ хааж, Монголын эдийн засгийн “гол хөдөлгүүр” гацаанд оров |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |