Тун удахгүй орон нутгийн сонгууль эхэлж, аймаг, нийслэлийн төлөөлөгчид ард түмэнд дөрвөн жилийнхээ дүнг тавиулна. Гэтэл бодит байдал дээрээ түүхт 100 жилийнхээ ойг сүр дуулиантай хийсэн ч торойх ажил, тодрох гавьяагүй аймаг олон байна. Түүний нэг нь Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн гол бүс гэгдэх ч хөгжлөөрөө хоцрогдож яваа Төв аймаг гэдэгтэй санал нийлэх хүн олон бий биз. Саяхан танилцуулсан аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр 21 аймгаас 12 дугаарт эрэмлэгдэж, хийсэн ажилгүй, хөгжлөөрөө хоцрогдож яваа гэдгээ баталсан.
Уг нь бол улсын нийслэл нь тус аймгийн төв хэсэгт оршиж, эдийн засгийн гол эргэлтийн цэг болсон гэдгээрээ хөгжлөөрөө хамгийн урд бичигдэж баймаар. Цаашлаад газар тариалан, мал аж ахуй эрхлэх, үйлдвэрлэл бий болгоход хамгийн тохиромжтой нь Төв аймаг. Харамсалтай нь, Төв аймгийг хөгжүүлье гэх сэтгэлтэй, зүтгэлтэй удирдлагууд өнгөрсөн хугацаанд байсангүй дээ. Тэр байтугай Засгийн газраас Төв аймгийн хэд хэдэн сумдыг дагуул хот болгох хөгжлийн төлөвлөгөө батлагдчихаад байтал урагшилсан ажил, санаачилсан төсөл хөтөлбөр одоогоор алга.
Өөрөөр хэлбэл, Төв аймгийн удирдлагууд дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажилдаа тун тааруу үнэлгээ авч мэдэхээр байна. Тиймээс бид энэ удаа Төв аймгийн одоогийн удирдлагуудын дөрвөн жилийн өмнө амласан амлалтуудыг эргэн сануулъя.

Төв аймгийн ИТХ-ын тогтоолоор Засаг дарга Д.Мөнхбаатарын өргөн мэдүүлсэн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт найман бүлэг 52 зорилт бүхий 263 үйл ажиллагааг энэ дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлнэ хэмээн баталсан байдаг. Гэвч үйл ажиллагааны хөтөлбөрөөс хийснээсээ илүү хийгээгүй ажлууд олон байгааг энд сануулъя. Нэг ёсондоо, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төв аймгийн удирдлагууд цаасан дээрх дөрвөн жилийн төлөвлөгөөгөө сөхөж хараагүй болов уу гэмээр биеллээ олоогүй олон амлалт байна.
ТӨВ АЙМАГ БҮСИЙН ОНШИЛГООНЫ ТӨВТЭЙ БОЛНО ГЭСЭН ЯАСАН БЭ, Д.МӨНХБААТАР ДАРГА АА

Тухайлбал, тус хөтөлбөрт нийгмийн салбарын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулан, эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, нийгмийн идэвхтэй, хүнлэг, ёс суртахуунтай, өв соёлоо дээдэлсэн иргэнийг төлөвшүүлж, гэр бүлд ээлтэй хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ хэмээн дурдсан байна. Ингэхдээ хүүхдийн 50 ортой эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн “Оношилгооны төв” байгуулж, эрүүл мэндийн төвийн шинэ барилга, өргөтгөл, засварын ажлыг эрэмбийн дагуу хийж гүйцэтгэнэ. Сумын эрүүл мэндийн төвийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийн стандарт хангалтыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулна. Эрүүл мэндийн байгууллагуудыг түргэн тусламжийн автомашинаар эрэмбийн дагуу хангана хэмээн төлөвлөгөөнд баталсан байна. Харамсалтай нь, уг төлөвлөгөөг ажил хэрэг болгох талаар дөрвөн жилийн хугацаад эхлүүлсэн төсөл хөтөлбөр ч алга.
Түүнчлэн хүн бүрд чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй эзэмших нөхцөлийг бүрдүүлэх амлалт өгсөн ч хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед сурах орчин нөхцөл нь бүрэн хангагдаагүй сургууль, цэцэрлэг Төв аймагт цөөнгүй байна. Уг нь Төв аймгийн одоогийн удирдлагуудын амлалтаар тус аймагт гаднын жишиг сургуулийг дагуул хотод байгуулж, гаднын суралцагчид Монгол Улс руу хошуурч байх байлаа. Тодруулбал, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Сөүл хотын их сургуулийн салбарыг Зуунмод суманд байгуулж, олон улсын хөтөлбөртэй дээд боловсрол эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны өргөтгөл, шинэчлэлийг хийж, суралцагчдад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, хамран сургалтыг 92 хувьд хүргэнэ. Олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын жишиг сургууль байгуулах ажлыг эхлүүлнэ. Сургалтын материал, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг ээлж дараатай зохион байгуулна гэж цагаан дээр хараар бичсэн амлалт дурайж байна.
Мөн Төрийн захиргааны төв байгууллагууд-Нутгийн удирдлага-Шинжлэх ухаан, бизнесийн байгууллагуудын түншлэлийг сайжруулж “Шинжлэх ухааны парк”-ийг байгуулахад хамтран ажиллах, “Ахмадын ордон” байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулж, аж ахуйн нэгж, байгууллага “Ахмадын сан”-тай байх, Эдийн засгийн бүтэц дэх боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбарыг дэвшилтэт технологи, инновацид суурилан хөгжүүлж, ДНБ-ий жилийн дундаж өсөлтийг 6-12 хувьд хүргэн өсгөж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ гэх амлалтууд ч тэнд бий. Гэтэл бодит байдал дээр Төв аймагт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил тун бага байгааг дөрвөн жилийн төлөвлөгөөний биеллээ олоогүй амлалтууд батлан харуулж байна.
ТББ-ААР СОНИРХОЛ НЭГДСЭН ТӨВ АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар хоёул хурдан морины хоббитой. Тиймдээ ч ТББ хамтран байгуулсан, сонирхол нэгтүүд. Тодруулбал, тэд 2015 онд “Тахийн хүлэгч хангайн бүсийн зөвлөл”-ийг Цамбажавын Цоггэрэл, Давгадоржийн Гантулга, Цэрэндоржийн Пүрэвсүрэн, Сэнэднасаагийн Мөнхтүвшин нартай хамтарч байгуулж байжээ.

Д.Мөнхбаатарын хувьд одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын гарын хүн гэгддэг. Төв аймгийн Баянчандмань сумын уугуул гэгдэх тэрбээр ХААИС-ийг дүүргээд сумандаа Төслийн нарийн бичгээр ажиллаж эхэлсэн гэх. Улмаар Баянчандмань сум Засаг даргын орлогч, Төв аймгийн МАН-ын хорооны дэд дарга, Зуунмод сумын УБЦТС ТӨК менежер, Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад Засаг дарга болон дэвшсэн гэх нимгэн намтартай нэгэн. Тэрбээр мөн Төв аймгийн Баянчандмань сумын Морин спорт уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг. Түүнчлэн Төв аймгийн Морин спорт, уяачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Тахийн хүлэгч хангайн бүсийн зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга гэх давхар сэтэртэй.
Харин ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нь Төв аймгийн Баянцогт сумын уугуул, багш мэргэжилтэй. Баянцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, "Дунд-Уртын Эх" ХХК-д захирал, Төв аймгийн ХАҮТ-ын даргаар ажиллаж байсан гэх товч намтартай нэгэн. Түүний хувьд тусдаа бизнесгүй, гэр бүлийн хүн нь ч төрийн байгууллагад ажилладаг. Төсвийн цалинтай, төрийн албан хаагч хэдий ч түүний хөрөнгө орлогоос харахад багагүй хөрөнгөжсөн нэгэн гэдгийг нь харж болохоор байна. Хэдийгээр тэрбээр, жилийн орлогоо 45 сая, гэр бүлийн орлогоо 23 сая гэж даруухан мэдүүлсэн ч тэрбумаар үнэлэгдэх орон сууцны нэг, оффисийн зориулалттай нэг барилгатай. Түүнчлэн туулах чадвар өндөр Lexus, 570, Volkswagen Touareg загварын автомашин хөлөглөдөг. Түүгээр ч зогсохгүй 400 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй хэмээн ХОМ-тээ мэдүүлсэн байна.
Эдгээрээс Төв аймгийн удирдлагууд орон нутгийн хөгжлийн төлөө хийсэн ажил, байгуулсан гавьяагүй нь илт байна. Гэсэн атлаа дараагийн дөрвөн жилд дахин улс төрд шат ахин зүтгэхээр бэлтгэлээ базааж эхэлсэн бололтой.
| ТӨВ АЙМАГТ ТОРОЙХ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ТББ-ААР АШИГ СОНИРХОЛ НЭГДЭХ Д.МӨНХБААТАР, Ц.ЖАМБАЛСҮРЭН НАРЫН ХООСОН АМЛАЛТУУД |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |