Сонгогдсон тойргоосоо сүр дуулиантайгаар УИХ-ын суудалд заларсан тэрбээр парламентын гишүүнээр ажиллаад гурван жилийг ардаа үдлээ. Тэрбээр өнгөрсөн сонгуульд хамгийн олон сонгогчийн санал авсан эмэгтэй гишүүн болж, хамгийн том дүүргийн төлөөлөл болж байв. Тэр чинээгээрээ түүний үүрэг, хариуцлага өндөрсөх ёстойг, П.Анужин л УИХ-д гараад ирвэл бүх зүйл сайхан болох мэт сонгогчдодоо тойргийнхондоо итгэл үнэмшил төрүүлж, төрийн түшээ болсныг сануулах цаг нь болжээ.
Өнгөрсөн хугацаанд өгсөн амлалтдаа хүрч, хийсэн ажил нь биелэлээ олсон эсэхийг тун удахгүй сонгогчид үнэлээд дүнгээ тавьчихна аа. Гэхдээ түүнээс өмнө УИХ-ын гишүүнээр ажилласан энэ гурван жилийн хугацаанд тэр сонгогдсон тойрогтоо дорвитой хийсэн ажил, ард нийтийн төлөө санаачилсан хууль юу билээ гэж нэхэн санах гээд үзье.
УИХ-ын гишүүн П.Анужин нарын гишүүдийн сонгогдсон тойрог Улаанбаатар хотын хамгийн олон оршин суугчтай, амьжиргааны түвшингээрээ сүүл мушгидаг дүүрэг. 2022 оны хүн амын тооллогоор тус дүүрэгт 335 мянган иргэн, 88 мянга өрх оршин суудаг нь бүртгэгдсэн. Мөн ажил эрхлэлтийн статистик мэдээллээр 2022 оны есдүгээр сарын байдлаар бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо 355 байгаагаас 200 буюу 56.3 хувь нь эмэгтэйчүүд, бүртгэлтэй ажил хайгч иргэдийн 18 нь магистр, доктор, 117 нь дипломын болон бакалаврын дээд, 16 нь тусгай мэргэжлийн дунд, 20 нь техникийн болон мэргэжлийн, 164 нь бүрэн дунд, 15 суурь, дөрөв нь бага боловсролтой, нэг боловсролгүй иргэн байна гэх судалгаа байна. Энэ тоон үзүүлэлтээс УИХ-ын гишүүн П.Анужин тойрогтоо хэрхэн завгүй ажиллах ёстой вэ, түүнд байгалийн сайхныг сорчлон уран зураг авахуулж явах зав чөлөө бий юү гэх асуулт ургаж болохоор. Бүр намын хийгээд лобби бүлгүүдийн элдэв нууц уулзалтыг алгасахгүй суух чөлөө ч түүнд баймгүй юм. Гэвч тэр тэгдэггүй тухай бор шувуу ойр тойрныхноос нь байнга "нисгэдэг".
Сонгогчид өрхийн амьжиргааг дээшлүүлж, амьдрах орчныг сайжруулж, нийгэм, эмэгтэйчүүдийнхээ төлөө дуугараад өгөөч гэж түүнд итгэл хүлээлгэж, төр түшилцүүлэхээр илгээсэн байлтай. Гэтэл ард түмний дуу хоолой болох гишүүн төр түшилцэж эхэлснийхээ дараа Байнгын хорооны хурал дээр дээлийн торгоны өнгө зүсийг хуульчлах тухай хууль санаачилж, олны дургүйцлийг хүргэснээс хойш гавьтай юм дуугарсангүй. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, амтны тухай хэдэн удаа ярьсан ч дорвитой өөрчлөлт мөн л гаргуулж чадалгүй тэгсхийгээд шоудаад өнгөрснийг бүгд харсан, сонссон биз ээ. Харин 2021 онд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгуулж байв. Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч эзэмшсэн асуудлаар шалгагдаад авсан. Дэлгэрүүлбэл, Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Доржийн гудамжны нийтийн эзэмшлийн газар дээр тэд барилга барьж, цэнгээний газар, биллиард, авто угаалгын ил зогсоол ажиллуулдаг талаар мэдээлэл цацагдаж байсан. Хэсэг хугацаанд энэ асуудал олны анхаарлын төвд байж, гишүүн ч хууль, хяналтын байгууллагын үүд сахиж байгаад тэгсхийгээд намжсан. Харамсалтай нь, үүнээс хойш түүнийг намынхаа барьцаанд орж, үг хэлэх “эрхгүй”, намаа дэмжих кнопны гишүүн болсон гэх яриа Саарал ордонд байдаг.
Үе үеийн сонгуулиар УИХ-д эмэгтэйчүүдийн квотыг нэмж, нийгмийн цөөнх, зорилтод бүлэгт хүрч ажиллуулах үүргийг нь нэмэх зорилт тавьж ирсэн. Үндсэндээ УИХ-ын гишүүн П.Анужинг ч нийгэмд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө дуугарах төлөөлөл болгон илгээсэн гэж ойлгож байв, иргэд. Харамсалтай нь, тэр энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь нийгмийг цочроосон, мянга, мянган хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлуудаас, ийм хэргүүдийн дараа хэлгүй мэт дуугүй байдгаас нь илэрхий харагдаж байна. Уг нь П.Анужин гишүүнд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолой болох эрх мэдэл хангалттай олгогдсон. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард түүнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгож байлаа.
Байнгын хорооны даргын хувьд нийгмийн сайн сайхны төлөө санаачлан хэрэгжүүлэх эрх мэдэл мэдэл хангалттай байгаа ч түүнд хийж хэрэгжүүлэх сэтгэл дутаж байна. Хамгийн сүүлд л гэхэд, өнгөрсөн сард долоон настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Энэ үед хамгийн түрүүнд хүүхэд, охидын эрхийг хамгаалахаар дуугарах ёстой хүмүүс нь эмэгтэй гишүүд болон Нийгмийн бодлогын хороо билээ. Гэвч нэг нь ч хөөрхий нялх охины тухай, түүн шиг болохын даваан дээр аврал эрэн айж бэргэж буй мянга мянган хүүхдийг хамгаалах, жигшүүрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ам нээсэнгүй.
Энэ бүхнээс харахад УИХ-д ард түмнийг төлөөлөх үүрэг хүлээсэн П.Анужин гишүүн өнөөдөр үнэн хэрэг дээрээ парламентад сул гишүүний үүрэг гүйцэтгэж, “кноп”-ны эрх мэдлээс хэтрэхгүй сууж байгаа гээд хэлчихэд буруудахгүй биз ээ. Сонгууль хаяанд ирсэн энэ үед сонгогчид нь түүнээс амласан амлалт нь биелсэн эсэх талаар ам асууж, дүн тавих цаг дөхсөөр буй. Ямартай ч хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах, нийгмийн байдлыг нь сайжруулах тухайд тэр өнгөрсөн гурван жилд муу дүн авлаа.
 (67).jpg)
| П.АНУЖИН УИХ-Д ГУРВАН ЖИЛ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |