Төрд түшээ хийж, түмний нүд чих болох үүрэг хүлээсэн ч төлөөллийн үүргээ умартаж, тойргоо усалчихаад чимээгүй суудаг гишүүд энэ парламентад цөөнгүй. Үндсэндээ өнгөрсөн сонгуулиар бүрдсэн парламентын бүрэн эрхийн хугацаа хаврын чуулганаа хуралдуулаад дуусах гэж байна.
2020 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламентын гишүүд дөрвөн жилийн ажлаа тайлагнах дээрээ тулчихсан энэ цаг үед тойргоосоо гарч, танигдаж амжаагүй гишүүд ч байх. Түүний нэг нь УИХ-ын дэд Л.Мөнхбаатар гэдэгтэй ч санал нийлэх хүн олон биз. Угтаа бол УИХ-ын дэд дарга болтлоо албан тушаал ахисан хэр нь ард түмэн саяхан “Ийм гишүүн байдаг билүү” гээд шогширч байсан нь ч нууц биш. Нэг ёсондоо парламентын гишүүд нийт ард түмнийг төлөөлж, хууль санаачлах, батлах, боловсруулах үндсэн үүрэг хүлээдэг.
Гэтэл одоогийн улс төрд тойргоо сайн усалсан нь торойж, дараагийн сонгуулиар дахин сонгогдох эрхээ өвөртөлдөг тогтолцооны гажуудал байсаар байна. Тиймдээ ч энэ удаагийн парламентад монголчуудын өмнө хийсэн ажилгүй, хэлэх үгүйгүй зөвхөн тойргоо тордчихоод хоёр парламент дамжин Их хуралд сонгогдсон өдгөө УИХ-ын дэд даргын албан тушаалд хүрсэн Л.Мөнхбаатар гишүүн төр төлөөлөх үүргээ биелүүлж чадсан уу гэж асуулт эндээс урган гарч байгаа юм.
	
Хууль зүйн дотоод хэргийн яамын мэрэгжилтнээс Ерөнхий сайд асан С.Баярын "татаасаар" Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болж, улс төрд шат ахих боломжоо нээсэн гэгдэг тэрбээр өнгөрсөн найман жилийн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтүүдэд нэлээд үүрэгтэй оролцсон. Үүнийхээ шанг өнгөрсөн оны нэгдүгээр сард улс төрийн бужигнаан дундуур чимээгүйхэн хүртчихсэн овжин нэгэн.
Уг нь УИХ-ын дэд даргын албан тушаал хууль тогтоох дээд байгууллагыг даргалдаг хариуцлагатай албан тушаал. Харин Л.Мөнхбаатарын хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд ард түмэнд танигдаж амжаагүй “сул” гишүүний үүрэг гүйцэтгэж явсаар албан тушаалд хүрчихсэн нь ийн олныг гайхшируулсан хэрэг. УИХ-д хоёр удаа сонгогдож, найман жил төрийн түшээдээр ажиллахдаа 25 хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлсэн хэмээн ажлын тайландаа дурдсан нь бий.
Л.МӨНХБААТАР ИРЭХ СОНГУУЛИАР НАМЫН ЖАГСААЛТАД БАГТАХ ЭРХЭЭ ӨВӨРТӨЛСӨН ҮҮ
Үүнээс өнгөрсөн онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх ажилд ихээхэн үүрэг хүлээж оролцсон гэх яриаг МАН-ынхан жиг жуг гэлцдэг. Цаад агуулгаараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг ирэх сонгуулиар намын жагсаалтад багтах сонирхолтой байгаа гэх таамаг улс төрийн хүрээнийхэн дунд өрнөж байна. Тиймдээ ч сонгуулийн тогтолцоог өөрчилөх ажилд идэвх санаачлагатай оролцож, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэнд тултал нь сурталдаж, хариуд дэд даргын сэнтийгээ “шагнуулчихсан” додгир сууна. Цаашлаад намын жагсаалтад багтаж, дахиад дөрвөн жил төрийн эрхэнд суух эрхээ өвөртлөхөөр улайрч эхэлсэн бололтой.
УИХ-ын дэд Л.Мөнхбаатар хорхойд хоргүй чимээгүй нэгэн үү, гэвэл бас үгүй. УБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа “царцааны нүүдлийг” дэлгэрүүлсэн гэх дуулианы эзэн болж байв. Түүнчлэн 2016 оны сонгуулийн дараа ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдоод амжсан удаатай. Тодруулбал, МАН-аас ЖДҮХС-аас зээл авсан 49 гишүүний нэг нь Л.Мөнхбаатар байсан бөгөөд "Аёон” пропортийз компаниар дамжуулан зээл авсан гэх үндэслэлээ шалгаж байсан юм.
Түүнчлэн нүүрсний хэрэгт холбоотой байж болзошгүй баримтыг өмнөх нийтлэлээрээ хүргэж байлаа.
Төрийн жирийн алба хаагчаад түшээд болтлоо шат ахисан тэрбээр 2016 онд Их хуралд суумагцаа хөрөнгө орлого нь огцом өсөөд хэл амнаас айсан даа ч тэр үү бууруулсан мэдүүлэг АТГ-т өгч байлаа. Тодруулбал, 2015 онд тэрбээр 12 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд гишүүн болсон жил орлого нь огцом өсөж 137 сая төгрөгт хүрсэн. Харин 2017,2018 онуудад орлогоо гэнэт бууруулж 20 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байлаа.
	
Өдгөө анх 12 сая төгрөгийн орлогтой гэж мэдүүлж байсан УИХ-ын дэд даргын хөрөнгө орлого 2022 оны байдлаар 48.6 сая болж, гэр бүлийн орлого нь 32 сая болжээ. Харин орон сууц барилга байгууламжийн үнэлгээ нь огцом өсөж, өдгөө 932 сая төгрөгийн үнэлгээтэй нийтийн болон зуслангий байшин, авто граж, өвөлжөөтэй болтлоо хөрөнгөжжээ. Улмаар 170 сая төгрөгийн үнэтэй жийп хөлөглөж, 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал аж ахуйтай болсон байна. Цаашлаад 60 төгөргийн үнэлгээ бүхий газар, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, Эрдэнэс Таван толгой ХК, Бодиткапитал ХХК-д хувьцаа эзэмшдэг гэх хөрөнгө орлогыг мэдүүлээд байгаа юм.
Хөрөнгө чинээгээрээ МАН-ын толгой баячуудтай эн дүйцэхгүй ч түшээдээр томилогдсноос хойш хөрөнгө орлого нь тогтмол нэмэгдсээр буй. Гэвч тойрогтоо тууз тараахаас хэтэрдэггүй тэрбээр улс төрд дахин горилж байгаа сурагтай.
Ийн хууль тогтоох дээд байгууллагад найман жил ажилласан ч гай ч үгүй, гавьяа ч үгүй хувийн бизнесээ божийлгож аваад л алга болчихдог увайгүй төрх улс төрд улиг болтлоо ужгирчээ.
| ГАЙ Ч ҮГҮЙ, ГАВЬЯА Ч ҮГҮЙ Л.МӨНХБААТАР | 
         | 
      
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |