• Өнөөдөр 2024-04-27

БАРИМТ: “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Г ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН КОМПАНИ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ААС ХЯТАДЫН 13 КОМПАНИД НҮҮРС НИЙЛҮҮЛДЭГ

2023-09-29,   2670

     "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-Г ХЯНАХ ТҮР ХОРООНЫ ГИШҮҮН, УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАРЫН "ХӨВСГӨЛ ХӨГЖИЛ САН"-ГААР ХАЛХАВЧИЛСАН ЭТГЭЭДҮҮД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ТАЙ НҮҮРС ТЭЭВРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, БНХАУ-ЫН 13 КОМПАНИД 270 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ НҮҮРС НИЙЛҮҮЛСЭН БАРИМТЫГ ДООР ӨГҮҮЛНЭ-
 
     МАН-ын өнгөрсөн онд “нүүрсний хулгай”-г илрүүлэх Түр хороо байгуулж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарыг томилсон. Хоржоонтой нь, тэд бүгд "нүүрсчин" гэдгийг бид өмнөх дугаарууддаа илчилсэн. Тухайлбал, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар “Нүүрсний 17”-нд багтсан. С.Бямбацогтын тухайд, “Алтайн зам” ХХК, “Алтай строй” ХХК-ууд нь Хөшөөтийн нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлтийг хариуцдаг. Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин хоёрын хувьд, Дорноговийн нүүрсчдийг “атгадаг” Б.Дэлгэрсайханы “торгон цэрэг”-үүд. Г.Ганболд “Баянтээг” ХК-ийн нүүрсийг Чойроор дамжуулан урагш нь гаргаж, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж буй. Харин Л.Мөнхбаатар л ганцаараа "нүүрсний хулгай"-д нэр холбогдоогүй мэт харагддаг байлаа. Гэтэл харамсалтайгаар, Л.Мөнхбаатар ч мөн нүүрстэй нэр холбогдох аж. Тэгэхдээ бүр, бусдаа илүү том “нүүрсчин” байж болзошгүй баримт байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын “нүүрсний хулгай"-г хянах Түр хороо албан ёсоор “нүүрсний хулгайг нуух” Түр хороо болсныг бид сүүлчийн гишүүн Л.Мөнхбаатараар зарлаж байна. 
 
 
Ойлгомжтой байлгах үүднээс, он цагийн дарааллаар буюу Л.Мөнхбаатарын төрд орсон замналаас нь эхлэн тайлбарлъя. 

Л.МӨНХБААТАР ТӨРИЙН ТҮШЭЭ БОЛОХ ЗОРИЛГООР “ХӨВСГӨЛ ХӨГЖИЛ САН”-Г 2011 ОНД БАЙГУУЛСАН

     Тэр 2000 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2008 оны сонгуулиар нутгийн ах С.Баярынхаа штабт хүчин зүтгэсэн. Улмаар сонгуулийн дараа С.Баярын "татаас"-аар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдож, 2011 он хүртэл ажилласан. Энэ хугацаандаа МАН-ын “царцаа нүүлгэх” даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн гэгддэг. Улмаар 2011 оны сүүлээр “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн, МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөх гэх давхар сэтэртэй болж, 2012 оны сонгуульд ханцуй шууж эхэлсэн. Сү.Батболд ч царцаа нүүлгэсэн гэх “гавьяатай” Л.Мөнхбаатарт төрж, өссөн Хөвсгөл аймагтаа нэр дэвших “алтан мандат” атгуулсан. Гэвч тойрогтоо төдийлөн танигдаж амжаагүй байсан Л.Мөнхбаатар өвдөг шороогдсон. Нэгэнт шулуудсан Л.Мөнхбаатар 2013 оноос нутгийн ах нар болох Ө.Энхтүвшингийн зөвлөх, С.Баярын “Хүмүүн хорвоо нийгэмлэг”-ийн тэргүүн, өөрийнхөө “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн гэх гурван давхар сэтэртэйгээр дахин Хөвсгөлийн  тойргийг тойглох ажлаа эхлүүлсэн. Ингээд 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж, Төрийн ордны босго давж байв. Товчхондоо, Л.Мөнхбаатар МАН-ын “акул”-ууд болох С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин нарын "татаас"-аар, тэр тусмаа “Хөвсгөл хөгжил сан”-гийнхаа дэмжлэгээр УИХ-ын гишүүн болсон нэгэн. 
Тайлбар: 2015 он, "Хөвсгөл хөгжил сан"-гийн тэргүүн Л.Мөнхбаатар

Л.МӨНХБААТАР ӨӨРИЙН “ХӨВСГӨЛ ХӨГЖИЛ САН”-ГАА 2019 ОНД Б.ДАВААДОРЖ ГЭХ ЗАЛУУД ШИЛЖҮҮЛЖ, ТЭРГҮҮН БОЛГОСОН

     Дээр дурдсан намтраас, Л.Мөнхбаатарыг МАН-ын экс дарга нараас гадна “Хөвсгөл хөгжил сан” нь УИХ-ын гишүүн болгосон нь тодорхой харагдана. Өдгөө ч Хөвсгөлийнхөн түүнийг УИХ-ын гишүүн гэхээсээ “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн гэдгээр нь илүү таньдаг юм билээ. Үнэхээр ч Л.Мөнхбаатар УИХ-ын гишүүн болохын тулд 2011 оноос хойш Хөвсгөлийнхний чихэнд “Хөвсгөл хөгжил сан”-г хоногшуулсан гэхэд хилсдэхгүй. 
 
Гэтэл Л.Мөнхбаатар есөн жил удирдсан өөрийн “Хөвсгөл хөгжил сан”-гаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Батхишигийн Даваадорж гэх 1992 оны залууд шилжүүлж, Удирдах зөвлөлийн дарга буюу тэргүүн болгожээ.  
Судлаад үзвэл, “Хөвсгөл хөгжил сан”-гийн шинэ тэргүүн Б.Даваадорж гэгч нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын төрсөн нутгийнх нь хуурай дүү аж. Тодруулбал, Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрж өссөн. Харин Б.Даваадоржийн аав Б.Батхишиг нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумынх, ээж Л.Өлзийням нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумынх аж. Өөрөөр хэлбэл, Л.Мөнхбаатарын нутгийн дүү гэсэн үг. Цаашилбал, Б.Даваадорж нь 2011-2015 онд ШУТИС-ийг Инженерчлэлийн мэргэжлээр төгсжээ. Оюутан ахуй цагаасаа Л.Мөнхбаатарын гар хөлийн үзүүрт гүйж, “Хөвсгөл хөгжил сан”-гийнх нь гишүүнээр ажиллаж байсан юм байна. Мөн Л.Мөнхбаатарын удирддаг “Хөх тэнгэр нийгэмлэг” гэх найзуудын гишүүнчлэлтэй нууцлаг байгууллагынх нь гишүүнээр давхар ажиллаж иржээ.  Ингээд 2019 оны арванхоёрдугаар сард Хөвсгөл хөгжил сангийн Удирдах зөвлөлийн дарга болсон байна. Баримт болгож, Б.Даваадоржийг Л.Мөнхбаатарын шадар туслах байх үеийнх нь зургийг хавсаргав.
Тайлбар: 2019 он, 1. Л.Мөнхбаатарын зөвлөх, "Хөвсгөл хөгжил сан"-гийн УЗ-ийн гишүүн О.Батчулуун, 2. "Хөвсгөл хөгжил сан"-гийн тэргүүн Л.Мөнхбаатар, 3. "Хөвсгөл хөгжил сан"-гийн гишүүн Б.Даваадорж
Цаашилбал, Б.Даваадорж нь Л.Мөнхбаатарын “Хөвсгөл хөгжил сан”, “Хөх тэнгэр нийгэмлэг”-т ажиллахын сацуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус мэргэжилтнээр давхар ажиллаж байжээ. Гэхдээ мөн Л.Мөнхбаатарын "татаас"-аар, "тавиул"-аар ажиллаж байсан аж. Тухайлбал, Б.Даваадоржийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт мэргэжилтнээр ажиллаж байх үед даргаар нь Л.Мөнхбаатарын багын найз, Цагаан-Уул сумын харьяат С.Цагаанхүү ажиллаж байжээ. Харин “Эрдэнэс Монгол” ХХК-д мэргэжилтнээр ажиллаж байх үед нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Л.Мөнхбаатарын багын найз, сонгуулийн менежер Д.Ганхүү ажиллаж байсан байна. Товчхондоо, Б.Даваадорж нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын нутгийн дүү гэх татаасаар “Эрдэнэс Монгол” ХХК, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж, өдгөө “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн гэх сэтэр зүүгээд байгаа нэгэн аж. Л.Мөнхбаатар өөрөө нутгийн ах нар болох Ө.Энхтүвшин, С.Баяр нарыгаа дагаж төрд орсон учраас нутгийн дүү нараа харж үзэх, өөрийн халхавч болгох аргад суралцсан нь энэ биз. 

Б.ДАВААДОРЖ “ХӨВСГӨЛ ХӨГЖИЛ САН”-ГИЙН ТЭРГҮҮН БОЛСНООСОО ХОЙШ “ХӨВСГӨЛ ИРЭЭДҮЙН ЗАМ” ХХК-ААР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ААС ХЯТАДЫН “ЧАЛКО” ТЭРГҮҮТЭЙ 13 КОМПАНИД НҮҮРС НИЙЛҮҮЛДЭГ БОЛЖЭЭ 

     Хамгийн ноцтой нь, Б.Даваадорж нь “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн болмогцоо “Хөвсгөл ирээдүйн зам” ХХК-аар “Эрдэнэс тавантолгой” ХК-аас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс зөөж эхэлсэн байна. “Хөвсгөл ирээдүйн зам” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багт бүртгэлтэй, харин хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь С.Уранбилэг гэх 20 гаруй насны эмэгтэй бүртгэлтэй байдаг. Судлаад үзвэл, С.Уранбилэг нь “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Б.Даваадоржийн үеэл нь аж. Бүр тодруулбал, Б.Даваадоржийн ээж Л.Өлзийням, С.Уранбилэгийн эмээ Л.Гадиймаа хоёр төрсөн эгч дүүс юм байна. Баримт болгож, Б.Даваадорж, С.Уранбилэг нарын “Авто тээврийн үндэсний төв”-тэй байгуулсан тээврийн гэрээгээ барьсан зургийг хавсаргав. 
Тайлбар: "Хөвсгөл ирээдүйн зам" ХХК- Б.Даваадорж, С.Уранбилэг
Илүү ноцтой нь, “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Б.Даваадорж, С.Уранбилэг нарын удирддаг “Хөвсгөл ирээдүйн зам ХХК нь 2019 оноос 2023 оны есдүгээр сарын 28-ныг хүртэл буюу өчигдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 144 автомашинаар 6942 удаагийн рейсээр 615 мянган тонн нүүрсийг Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэрлэж, БНХАУ-ын “Сhalco trading” тэргүүтэй 13 компанид нийлүүлжээ. Одоогийн ханшаар, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нэг тонн нүүрсийг 125 ам.доллараар Хятад руу худалдаж буй. Ингэж тооцвол, Б.Даваадоржийн “Хөвсгөл ирээдүйн зам” ХХК нь БНХАУ-ын 13 компанид 270 гаруй тэрбум төгрөгийн нүүрс тээвэрлэж өгсөн гэсэн үг. 
Тайлбар: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн тайлан, 2019-2023
Хамгийн гол асуудал нь, Б.Даваадорж, С.Уранбилэг нар яаж “Хөвсгөл ирээдүйн зам” ХХК-аар “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулж, Хятадын 13 компанид нүүрс нийлүүлэх эрхийг олж авч чадсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тодруулбал, Б.Даваадорж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу 2018 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ байргүй, машингүй, малгүй, газаргүй, дансандаа 1.9 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байжээ. 2015 онд их сургуулиа төгссөн учраас арга ч үгүй биз.  Харин С.Уранбилэг нь 2016 онд ШУТИС-ийг төгссөн, 2020 оноос ШУТИС-д магистрт суралцаж байгаа оюутан. Тэгэхээр ямар ч хөрөнгөгүй Б.Даваадорж, С.Уранбилэг хоёр “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 144 автомашинаар 615 мянган тонн нүүрс зөөсөн байх боломжгүй гэсэн үг. 
 
Ингэж хөөвөл, эцсийн цэгт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Б.Даваадорж, С.Уранбилэг гэх хэний ч танихгүй үеэлүүдээр дамжуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс зөөж байгаа гэсэн үг юм. Бүр цааш нь хөөвөл, Л.Мөнхбаатар ганцаараа ч биш, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Хөх тэнгэр нийгэмлэг”, “Хөвсгөл хөгжил сан” гэх гурван байгууллагын туган доор нэгдсэн түүний багын найзууд нь болох Эрчим хүчний сайд асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Ганхүү, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Л.Мөнхбаатарын зөвлөх О.Батчулуун, “Радио телевизийн сүлжээ” УТҮГ-ын захирал С.Цагаанхүү тэргүүтэй бүхэл бүтэн “бүлэглэл” гарч ирэх ажээ. Нэг жишээ нь, дээр дурдсан "Хөвсгөл хөгжил сан" нь цаасан дээр Б.Даваадоржийн нэр дээр боловч бодит байдал дээр Л.Мөнхбаатарын зөвлөх О.Батчулуун удирдаж чиглүүлдэг. Мөн Л.Мөнхбаатарын нутгийн найз бас морины найз болох Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Манлай уяач Г.Батболдын “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК 2020 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 799 тэрбум төгрөгийн тендер авсан асуудал ч холбогдох биз. 
 
Энэ мэтээр хөөвөл, УИХ-ын гишүүн, “Нүүрсний хулгай”-г шалгах Түр хорооны гишүүн Л.Мөнхбаатар өөрөө “нүүрсчин” байж таарах нь ээ. Энэ талаарх баримтыг бид үргэлжлүүлэн цувралаар хүргэх болно. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ....
 

БАРИМТ: “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Г ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН КОМПАНИ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ААС ХЯТАДЫН 13 КОМПАНИД НҮҮРС НИЙЛҮҮЛДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 21:59:57
    zaluu: sain meddeg yumshig bichsen bn batalgaatai yum haragdahgui l bn joohon bodit yum bichih heregtee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 20:51:34
    SEKSY: SEKSDN MERGJLN SEXSY ODOONO80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 20:23:32
    зочин : их хурлаас цэвэр хүн олдохгүй. бүгд криминал. ард үмнээс тэр хороогоо сонголвол дээр байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 13:01:22
    SEKSY: SHAALTSN SEKSEER XAMGAAD XALYYTSTAL80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 13:00:35
    SEKSY: SEKSDNE 40DEESH SEKSY ERTEI UILCHLN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 12:04:04
    Зочин: Баярын нар холууд болж л Нуурсруу орж дээ, тэгэхээр МАН гэдэг чинь ( толгой нь тэр чистээ Хулгайчууд) тун явдалтай байгаа биз, Одоо ур ховролууд нь Монголыг Минь залгих гээд Байна, туруухэн Эгуур дээр Баяр, Хурэлбаатар, Цэцжнзориг гээд булэг хулгайчуудын талаар гарсан, Цэцжнзориг нь сая Ховсголийг хогжуулнэ гээд ОН ийн мэдээллийн хэрэгмлэлээр ярьж байх жишээний
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 11:41:16
    Иргэн: Хулгайч хулгайгаа шалгалаа юу доромжилдог хүүрнүүд юм аа бөөнд нь шоронд шаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 11:31:14
    kkk: shal hudlaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 11:29:11
    ccc: oo hoorhii bodit baidal iim baihad ,ene zasag Hogjliin bank gej zugeer ajilaa hiisen humuusiig shiitgej horison,jinhene avilgachdaa torgoson,odoo nuursnii hergeer jaraahaigaar tug tahiad duusgana,yostoi shudraga bish eronhii said yum daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 11:18:44
    элбэгдорж: энэ махан толгой хатан эмээгийнхээ мөөмнөөс гараагүй байж бас нүүрс
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188