Улс төрийн амьдрал нь гэрлийн хурдаар өөрчлөгдөж, байж болох бүх л төрийн өндөр албан тушаалаар дамжаад өнгөрсөн Ерөнхий сайд тогтвортой Засгийн газар байгуулахаар тохиролцож яваа сурагтай.
Сүүлийн жилүүдэд Монголын төрд бүрэн эрхийнхээ хугацааг бүтэн эдэлж, дөрвөн жил дөмөгхөн ажилладаг Засгийн газар гэж байхаа больсон. Томчуудын тоглоом, хоолны ширээний ард тохиролцдог наймаа болсон Засгийн газар зангарагтай удирдагч, зарчимч сайдгүй байсаар өнөөг хүрэв. Төрийн албан хаагчдыг дарга, цэрэггүй загнаж, “сэлэм эргүүлнэ” хэмээн сүрдүүлдэг байсан У.Хүрэлсүхийн Засгийн газар ч нэг л өдөр хөрвөж, удирдагч нь уучлал гуйгаад алга болсон. Өнгөн дээрээ шударга үнэний дүр бүтээсэн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохын тулд баруун гараараа барьсан Засгийн газраа, зүүн гараараа нураасан гэхэд хилсдэхгүй. Тэр мандаж байсан Засгийн газраа “самарч” орхихдоо зүгээр ч нэг явсангүй. Нутгийнхаа дүүг өөд нь татаж “хаан ширээнд” суулгасан. Тэр бүү хэл, Ерөнхий сайдын тамгаа Л.Оюун-Эрдэнэд гардуулахдаа эгээ л нялх үрээ эрхлүүлж буй мэт үнэрлэж харагдана лээ.
Төрийн албан хаагчдыг дарга, цэрэггүй загнаж, “сэлэм эргүүлнэ” хэмээн сүрдүүлдэг байсан У.Хүрэлсүхийн Засгийн газар ч нэг л өдөр хөрвөж, удирдагч нь уучлал гуйгаад алга болсон.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүхийн тал, талд нь гарч гүйсээр сайн, муу бүхнийг нь гардан хийсэн гэх. Найруулагч ахтайгаа нийлж Монголын урлаг, спортын од, инфлүүсэрүүдийг толгой дараалан “худалдаж авснаар” намын дарга, нутгийн хайрт ахыгаа Ерөнхийлөгч болгосон учир тэрбээр Ерөнхий сайдын суудлаар шагнуулсан нь тэр. Үзчихээд буцаагаад өгөе гэсэн ч “Үүнийг бид хийсэн” гэж харуулах дорвитой ажилгүй Л.Оюун-Эрдэний Засгийн газар “ойчих” дөхсөн нь олны нүдэнд ил байгаа. “Бид учраа мэдэхгүй “бацаанаар” удирдуулахгүй” хэмээн Монгол ардын намын ах нар нь аль хэдий нь түүний эсрэг босож, фракц үүсгээд амжсан. Үгнийхээ цаана үг дайж, хууль хяналтын байгууллагыг “атгаснаараа” гангардаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ард хэн ч давж чадахгүй бат бөх цайз байгаа нь дамжиггүй. Хууль зүй дотоод хэргийн сайдаар үеэл ахыгаа, Авлигатай тэмцэх газрын даргаар нутгийнхаа ахыг тавьсан тэрбээр хууль хяналтын байгууллагыг “базахгүй” гээд ч яалтай. Тэрбээр амь биеэ аргалаад явж буй ч өөрөөр нь овоглосон Засгийн газар элэг доог болж, “анхиагүй” хэдэн сайд нь ард түмний шившиг болохыг хараад эмзэглэсэнгүй. Харин ч хаа нэгтэйгээс “олоод”, суга татаад сайдын суудалд тавьсан зарим нэг хүнээ золионд гаргахаар бэлдсэн бололтой.
.jpg)
Тухайлбал, Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Уртнасан, Соёлын сайд Ч.Номин, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар нараар туг тахихаар болсон гэнэ. Замынхаа дундаас ангийн найзуудаа “жийж” үлдээх болсон нь мөн л Ерөнхийлөгчтэй холбоо аж. Учир нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудалд суухдаа “Би эхлээд өөрийнхөө танхимыг бүрдүүлнэ. Харин явцын дунд ямар нэгэн шалтгаанаар сайдуудаа сольж, таны хүмүүсийг оруулъя” гэх тохироог хийжээ. Улмаар У.Хүрэлсүхийг төрийн тэргүүн болоход хувь нэмэр болсон МАХН-ын зарим томчуудаас эхлээд сайдын суудал горьлосон улстөрчид сайдын ор залгахаар сандчин суугаа аж. Огцрох дургүй Л.Оюун-Эрдэнэ энэ мэт овжин заль, нууц тохироо хийсээр Засгийн газар аа хөл дээр нь бүтэн авч үлдэхээр зүтгэж байна. Өөрөөр хэлбэл, тэр хаана ч, хэзээ ч, хэн ч нурааж чадахааргүй урт настай Засгийн газартай байхын тулд хэнээр ч туг тахиж, хэнийг ч замдаа гээж магадгүй юм.
Тухайлбал, Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Уртнасан, Соёлын сайд Ч.Номин, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар нараар туг тахихаар болсон гэнэ.
Арга ч үгүй дээ амьтай, голтой аргацааж, ард түмнийг "молигдсоор" дөрвөн жил тогтвортой ажиллачихвал түүний улс төрийн карьер тэр чинээгээр тогтвортой байна. Уламжлал ёсоор нутгийнх нь эрхэм ах У.Хүрэлсүх түүнд суудлаа өгч, дотно тэврээд, духыг нь үнсэх биз. Танхимийнхаа нөхдөөр тахил өргөчхөөд, Ерөнхий сайдын “зөөлөн сэнтий”-гээс Ерөнхийлөгчийн суудал руу “шүлсээ үсчүүлнэ” гэдэг муухай ч юм даа.
| ЗАРИМ САЙДАА “ЗОЛИГТ ГАРГАХ” ЗАСГИЙН ГАЗРЫН НУУЦ ТОХИРОО |
|
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |