-ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИАР ТӨРИЙН ЭЗЭМШИЛД БАЙГАА КОМПАНИЙН 34 ХУВИЙН НОГДОЛ АШГАА ИРГЭДДЭЭ ХУРИМТЛАЛЫН САНД ХУВААРИЛЖ ӨГӨХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ БАЙГАА ЮМ-
Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр Ажлын хэсэг томилсон. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг ахалж буй “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.
-Үндэсний баялагийн сангийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг та ахалж байна. Хуулийн төслийг боловсруулаад дуусаж байгаа. Энэ хуулийн хэрэгцээ шаардлагын талаар та мэдээлэл өгөөч?
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийн үр өгөөж, вальютын нөөц уул уурхайн салбараас бүрэн хамааралтай байдаг. Гэхдээ энэ шавхагддаг нөөц баялаг ард түмний амьдралд нөлөө үзүүлэх нь бага байна гэх шүүмжлэл байсаар ирсэн. Нэг ёсондоо ард түмэн уул уурхайн бүтээгдэхүүнээс ашиг хүртэж чадахгүй байна. Тиймээс байгалийн баялгаас ард түмэнд үр өгөөж тэгш хүртээх сайн механизм юу байх вэ, яаж ажиллах боломжтой вэ гэдгийг үе үеийн Засгийн газар ярьж ирсэн.
Иймд Үндэсний баялгийн сангийн хуультай болох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд үе үеийн Засгийн газраас Үндэсний баялагийн сангийн долоон төсөл боловсруулсан байдаг юм. Улмаар энэ удаагийн парламентад суудалтай намууд Үндэсний баялгийн сангийн хуультай болох нь зүйтэй гэсэн дээр санал нэгдэж, концепцио тохирч, санамж бичиг байгуулсан. Өнөөдөр хуулийн төслөө боловсруулж, хуулийн төслөө танилцууллаа. Ирэх Засгийн газрын хуралдаанаар энэ концепцийн дагуу хуулиа эцэслээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тохирлоо.

-Энэ хуулийн төсөлд ямар асуудлыг зохицуулахаар тусгаж байгаа юм бол?
-Ерөнхий сайдын гол баримталж байгаа үзэл санаа нь Засгийн газар төрийн болон төрийн өмчит компанийн 34 хувийг ард түмний мэдэлд өгье гэж байгаа юм. Ингэхдээ төрийн болон төрийн өмчит компанийн 34 хувийг шууд бусаар ард түмэнд эзэмшүүлнэ. Төрийн өмчит компанид иргэд хувьцаа эзэмшиж байгаа нь шууд хэлбэрээр хувь эзэмшиж байгаа гэсэн үг. Үүний хамгийн том жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК байна. Ингээд хувьцаа эзэмшихээр нэг асуудал тулгамдаж байна. Тухайн эзэмшиж байгаа хувьцаа нь иргэдийн өмч болчихоод энэ өмчийг нь өвлүүлэх, бэлэглэх, зарах, шинээр төрсөн хүүхдүүдэд олгох зэрэгт иргэний болон өмчлөлийн асуудал хөндөгдөөд байгаа юм. Тиймээс Үндэсний баялгийн сангийн хуулиар төрийн эзэмшилд байгаа компанийн 34 хувийн ногдол ашгаа иргэддээ хуримтлалын санд хуваарилж өгөх эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм.
Жишээлбэл, Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг. 2023 оны тооцоогоор 2037 оноос Оюутолгой ногдол ашиг олгож эхлэх юм. Ингээд 2037-2051 он хүртэл нийт гурван тэрбум ам.долларыг ногдол ашиг хэлбэрээр тараана. Тэгэхээр энэ хэмжээний ногдол ашгийг иргэдэд шууд олгоно гэсэн үг. Энэ агуулгаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 34 хувиас иргэд ногдол ашиг хүртэх боломжтой гэсэн үг. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 28 хувийг иргэд эзэмшиж байгаа шүү дээ. Энд бол гар хүрэхгүй. Хувьцаа нь шууд эзэмшлээр байгаа учраас бэлэн мөнгөө авдаг байдал хөндөгдөхгүй. Ийм байдлаар уул уурхайгаас ордог орлого, ашигтай ажиллаж байгаа тохиолдолд ард түмэн шууд үр өгөөж өгдөг тогтолцоо бий болж байгаа гэсэн үг. АМНАТ-ы тэглэвэл Ирээдүйн өв санд орно.
-Оюутолгойн ногдол ашгийг 2037 оноос хүртэж эхлэх юм байна. “Эрдэнэт үйлдвэр” хэзээнээс ногдол ашиг тараах боломжтой болно гэсэн үг вэ?
-Эрдэнэт үйлдвэр үр ашигтай ажиллаад эхэлнэ. Хэрэв Үндэсний баялгийн сангийн хууль батлагдчихвал ногдол ашиг тараах эрх зүй орчин бүрднэ гэж ойлгож болно.
1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРАА САНХҮҮГИЙН ТАЙЛАН ХЯНАЖ ДУУССАН ЦАГ ХУГАЦААНД ШУУД ОЛГОНО
-Эрдэнэс Тавантолгой ХК 2022 оны ногдол ашигаа иргэдэд тараачихсан. 2023 оных хүлээгдэж байгаа. Энэ сарын 25-наас гэсэн мэдээлэл байгаа. Хэзээнээс олгож эхлэх вэ?
-Биржийн тухай хуулиар уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалдаг болсон. Зэсийн баяжмалаа мөн удахгүй биржээр арилжаална гэж байна. Үүний үр дүнгийн талаар та мэдээлэл өгөөч?
-“Эрдэнэс Монгол” ХК-ийг байгуулсан Засгийн газрын гол зорилго нь газрын баялагийн үнэ цэнийг нэмэгдүүлж, стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах байгаа юм. Энэ бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг “Эрдэнэс Монгол” хүлээж байгаа юм. Манай бүрэлдэхүүн компанийн хийсэн том ажлын нэг нь Биржийн хуулийг дагаж мөрдсөн явдал байлаа. Ингэснээр экспортын бүтээгдэхүүнээс орж ирэх орлого нэмэгдсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс оффтейк гэрээнээс бусад нь биржээр арилжаалагдаж байна. Биржийн худалдааг цаашид олон улсад гаргах зорилго тавьж байгаа юм. Ялангуяа нүүрс ганцхан худалдан авагчтай. Тиймээс Хятадын доторх бирж дээр гаргах төлөвлөгөө бий. Ингэснээр үнэ цэн нь улам өснө. Цаашид газрын баялгийн орлого ил тод нээлттэй, өрсөлдөөнийг хангах ёстой гэх бодллого барьж байна. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрүүд барьж, үнэ цэнийг өсгөх үе шаттай ажил хийх юм. Ингэснээр төрд ирэх ашиг, татвар хураамж, ард түмэнд үр өгөөж өгөх нь нэмэгдэнэ.
-Зэсийг биржээр худалдахад манайх хэр хүлээлттэй байгаа вэ?
-Манай зэсийн худалдаа олон улсын стандартаар явдаг юм. Лондонгийн металийн биржийн үнийг гэрээндээ суурь болгож ашигладаг. Тэгэхээр дэлхийн зах зээлийн жишиг үнээр явж байгаа гэсэн үг. Гэхдээ биржээр арилжаалж эхлээгүй учир хэлж мэдэхгүй байна. Нэг талдаа монголын баялаг ил тод, нээлттэй, өрсөлдөөний шугамаар борлуулахыг шаардаж байгаа учраас зэсийг биржээр арилжаалж эхэлнэ. Би бол сайн үр дүн гарна гэж харж байгаа юм. Манай бүтээгдэхүүн хэрэгцээ шаардлага өндөртэй. Үүнээс үндэслээд худалдаж авах сонирхол олон газарт байдаг.
| С.НАРАНЦОГТ: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬТАЙ БОЛСНООР ОЮУТОЛГОЙГООС ИРГЭД НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |