Эдийн засагч Р.Даваадоржтой Монгол Улсын 2023 оны эдийн засгийн нөхцөл байдал болон 2024 оны төлөв байдлын талаар ярилцлаа.
-2023 оны эдийн засаг өссөн үзүүлэлттэй гарсан сайн мэдээтэй шинэ оноо угтлаа. Эдийн засаг өсөлттэй гарахад юу нөлөөлсөн гэж та харж байгаа вэ?
-Өнгөрсөн онд эдийн засаг 6.9 хувь өссөн нь үнэн. Үүнээс 4-5 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байна. Өнгөрсөн жил Монгол Улс түүхэнд байгаагүй экспорт хийлээ. 60 гаруй сая тонн нүүрс гэдэг бол асар өндөр тоо. 2019 онд анх удаа 32 сая тонн нүүрс экспортлож байсан. Үүнийг хоёр дахин нэмсэн тоон үзүүлэлттэй байгаа. Тиймээс эдийн засаг өсөх нь аргагүй. Зөвхөн нүүрснээс 8.5 тэрбум ам.доллар, зэсийн экспортоос хоёр тэрбум ам.долларын ашиг олсон байгаа юм. Үндсэндээ өнгөрсөн жил манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр ч өсөлттэй байлаа.
-Эдийн засаг өсөлттэй байгаа ч иргэдийн амьдралд төдийлөн мэдрэгдэхгүй байна гэх шүүмж бий. Инфляц, үнийн өсөлт эдийн засгийн өсөлтийг дагаад буурахгүй байна шүү дээ?
-Эдийн засаг өсөлттэй байгаа ч бодлогын арга хэмжээ алга. Засгийн газар эдийн засаг өссөн тоон үзүүлэлтийг барьж аваад өөсдийн гавъяа мэт ярих нь буруу. Эдийн засаг өсөхөд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн, цар тахлын нөлөөгөөр зогсонги байсан Хятад Улсын эдийн засаг дахин сэргэсэн нь нөлөөлсөн. Мөн нүүрс тээврийн жолооч нар чухал үүрэгтэй байсан. Эдийн засаг ийм өсөлттэй гарсан нь зөвхөн нүүрсний экспорт нэмэгдэж, үнэ тогтвортой байсантай холбоотой гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнээс биш аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, ажлын байр нэмэгдсэн, ард түмний амьдрал сайжирсан зүйгүй. Сонгууль дөхөөд эхлэхээр улс төрийн солирол ихэсч, ард түмнийг хуурах, өөрсдийгөө магтах байдал нэмэгдэж байгаа нь даамжирч байна.
Бодит байдал дээрээ үнийн өсөлт нэмэгдэж, ядуурал нэмэгдсэн, инфляц гурав дахь жилдээ хоёр оронтой тоонд байна. Төсвийн тооцоо судалгаагүй хямрал ямар байгаа билээ. Ингээд харахаар өнгөрсөн жил эдийн засагтай холбоотой сайн зүйл өнгөрсөн жил би лав олж харсангүй.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭЖ, ҮНЭ ТОГТВОРТОЙ ЦАГ ХУГАЦААНД ГАДААД ӨРӨӨ ТӨЛӨХ БҮРЭН БОЛОМЖТОЙ БАЙЛАА
-Эдийн засаг өсөлттэй энэ үед манайх инфляцаа бууруулж, үнийн өсөлтөө хязгаарлах боломж байсан гэж та хэлэх гээд байна уу?
-Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр уялдаа холбоотой байх ёстой. Ингэж байж инфляцаа хязгаарлаж, төсвийн орлогоо хүртээмжтэй байлгах юм. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ хоёр бодлого хоорондоо уялдаатай байж чадсангүй. 2023 оны төсвийг батлахад 20 их наядын босго давчихлаа гэж шуугиж байсан. Гэтэл энэ жил долоон их наядаар нэмж 27 их наяд болгочихсон. Их хэмжээний мөнгө эдийн засаг руу замбараагүй оруулж байгаа нь нөгөө талдаа үнэ, инфляцаа өсгөж, ард түмний нуруунд ачаа үүрүүлж байгаа юм. Мөнгөний бодлогоо 13 хувьд хүргэчихлээ. Энэ бол 15-аас дээш хувийн хүүтэй зээл гаргахаас өөр аргагүйд хүргэж байгаа юм. Ийм өндөр хүүтэй зээл авдаг компани гэж байхгүй. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд л хохирно. Нөгөө талдаа төсвийн бодлого замбараагүй тэлж байна. Гэтэл Их хуралд үүнийг ойлгож байгаа хүн хуруу дарам цөөн байгаа нь харамсалтай.
(1).jpeg)
-Гэтэл манайх гадаад өрөө дарчихлаа гэх ойлголтыг ард түмэнд өгчихсөн. Энэ тухайд?
-Гадаад өрийн асуудал дээр хэн нэгний амыг харж болохгүй. Цахим орчин бүрэн хөгжсөн энэ үед гадаад өрийн хэмжээ өссөн үү, багассан уу гэдгийг харах бүрэн боломжтой. Өрийн удирдлагын тухай хуулийг манайх 2015 онд баталсан. Үүнд Монгол Улсын гадаад болон Засгийн газрын өрийг улирал тутам гаргаж, ар түмэнд нээлттэй, тодорхой, хүртээмжтэй байдлаар гаргана гэж заасан. Үүнийг танилцуулах нь Засгийн газар, Монголбанк, Үндэсний статистиктийн хороо байна гээд тодорхой заагаад өгчихсөн. Гадаад өрийн асуудлаар улстөржиж, худлаа хэлж болохгүй. Монгол Улсын нийт өр 2016 онд 24 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 34 тэрбум ам.доллар болоод нэмэгдчихсэн. Засгийн газрын өр 4.7-оос найман тэрбум буюу 3.3 тэрбум ам.доллараар нэмэгдчихээд байна. Бондын нэрээ сольж, “Сенчири 1, 2, 3, 4” гээд хугацаагаа сунгаад явж байгааг захын хүн мэдэж байгаа.
2024 ОНД ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ НЬ ТОДОРХОЙ БАЙНА
-2024 оны эдийн засгийн төлөв байдлыг та эдийн засагч хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?
-Өнгөрсөн жил 2024 оны төсвийг тэлж баталсан. Аливаа улсын төсөв үнээ тогтворжуулж, инфляцаа барих бодлогын арга хэмжээ байх ёстой. Энэ бодлогоо мэдэхгүй, өөр өөрсдийгөө сонгох арга гэж хараад байна. Энэ онд эрх баригч гурван хэсэгт мөнгө “тараах” арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт 240 мянган малчны нийгмийн даатгалыг хөнгөлж, НӨАТ төлөхгүй гэж байгаа юм. Хоёрдугаарт, 300-гаад төрийн алба хаагчийн цалинг нэмнэ. Гуравдугаарт, ахмадын тэтгэврийг ирэх дөрөвдүгээр сараас нэмнэ. Үүн дээр нэмээд Баялагийн сангаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг 2012 оноос хойш төрсөн иргэдэд эзэмшүүлж, 500 мянган төгрөг тараах асуудлыг ярьж байгаа.
Үндсэндээ татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийн саналыг авах гэж байна гэж л харагдаж байна. Эндээс харахад 2024 оны долоо, наймдугаар сард төсөвт тодотгол хийх нь тодорхой байна. Ирэх онд урд хөрш манайхаас ахиу нүүрс авч, түүхий эдийн ханш тогтвортой байгаасай л гэж найдахаас аргагүй. Түүнээс биш улс орноо сүйрүүлэх бодлого баримталж байна.

-Ирэх онд сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр явуулж, бүсийн эдийн засагтай болно гэж байгаа. Ийм боломж ойрын жилүүдэд байх уу?
-2024 онд эдийн засгаа тогтвортой барих боломж байна уу?
-Манай улсын эдийн засаг урд хөршөөс хамааралтай учраас БНХАУ-ын эдийн засаг ямар байх вэ гэдгээ харна. Хятадад үл хөдлөхийн хямрал эхэлчихсэн. Сүүлийн үед Хятадаас гадаадын хөрөнгө оруулагч нар нь татгалзаж эхэлсэн. Энэ бас санаа зовоож байна. Хэрвээ БНХАУ-ын эдийн засаг саармагжиж, үйлдвэрлэл нь багасвал манайхаас худалдаж авдаг нүүрсний үнэ унаж, биет тоо нь багасна. Тэгвэл манай улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй. Хоёрхон төрлийн бүтээгдэхүүнээс экспорт нь хамааралтай манайх шиг улс эдийн засаг сайжирсан энэ үед гадаад өрийнхөө хэмжээг багасгаад эдийн засгаа сахилга баттай авч явах ёстой байлаа. Гэтэл гадаад өрөө тэлчихээд, ард түмэндээ буруу ойлголт өгч байж болохгүй. Төсвийн тухай хуульд Монгол Улсын гадаад өрийн хэмжээ тодорхой байгаа.
-Монголбанкнаас валютын нөөц нэмэгдсэн гэж байгаа. Ирэх онд валютын ханш тогтвортой байж чадах уу?
-Өнгөрсөн жил валютын нөөц сайн нэмэгдсэн. Сүүлийн хэдэн сар валютын ханш цөөн хэдэн төгрөгөөр буурлаа. Гэхдээ найман тэрбум ам.долларын нөөц орж үүнээс илүү буулгах боломж байсан. Зөв менежмент хийж чадахгүй байна. Валютын ханшаа 3000 хүргэж буулгаж чадсан бол өргөн хэрэглээний барааны үнэ дагаад буух байлаа.
Үнийн өсөлт нэмэгдээд эхлэхээр л иргэд бухимдаад байгаа юм. Гадаад өрөө хязгаарлахгүй бол жилийн хүүнд л нэг их наяд төгрөг өгч байна. Энэ нь 330 суманд болгонд нэг сургууль, цэцэрлэг барих хэмжээний мөнгө. Үүнийг дан ганц МАН руу чихэх шаардлагагүй. Төр барьж байсан намуудын алдаатай бодлого гэж харж байна. Гадаад өр бол намчирхах асуудал биш. Улс орны ирээдүй явж байгаа учраас үүнд болгоомжтой хандах шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Р.ДАВААДОРЖ: 76 ГИШҮҮНЭЭС ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГОО ОЙЛГООГҮЙ ХҮН ОЛОН БАЙНА. 126 БОЛБОЛ БҮР БҮТЭХГҮЙ НЬ |
|
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
2025-12-13 15:34:50
“Сэлэнгийн оюутан залуус-2025” спортын наадам эхэллээ
2025-12-13 15:06:41
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2025-12-13 13:37:23
Гацуур модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
2025-12-13 12:50:44
Монгол Улсад “Judo for Tomorrow” төсөл дахин хэрэгжинэ
2025-12-13 12:08:40
“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай
2025-12-13 12:00:24
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
2025-12-13 11:00:00
Чөлөөт бөхийн 2026 оны Азийн аварга Киргизстанд болохоор болжээ
2025-12-13 10:29:12
Таеквондо-гийн шигшээ баг шинэ заалтай боллоо
2025-12-13 09:08:39
Таеквондо-гийн 2026 оны Азийн аваргад өрсөлдөх тамирчид тодорлоо
2025-12-13 08:52:37
Т.Сүхбаатар багшийг МЧБХ-оос хоёр өрөө байраар шагнав
2025-12-13 07:05:00
БИДНИЙ ХАЙРТАЙ БУРАТИНО
2025-12-13 07:00:44
ГАЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЭЭ: ДҮРЭЛЗСЭН ГАЛААС ДҮҮГЭЭ АВРААД, АМИА АЛДСАН ХҮҮГЭЭ БОДОХООР ӨР ЗҮРХ ШИМШРЭЭД БАЙХ ЮМ
2025-12-13 07:00:44
Найруулагч Ж.Сэнгэдорж: Би Тарковскийн бүтээлүүдээс урам зориг авдаг
2025-12-13 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА, УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.БААСАНДОРЖ НАР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭМТ ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ
2025-12-13 07:00:00
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Г.БАТЗОРИГ 32-ЫН ТОЙРОГТ 200 САЯ ТӨГРӨГӨӨР МӨСӨН ГУЛГУУР, БАРИМАЛ ХИЙХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
2025-12-13 07:00:00
Н.Багабанди: "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн эцсийн шийдвэрт нь нөлөөлж чаддаггүй байсан
2025-12-12 16:15:00
Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
2025-12-12 15:40:18
Б.Аягаа морьт харвааны олон улсын тэмцээнээс алтан медаль авлаа
2025-12-12 15:28:45
Б.Пүрэвдорж: Оюутолгойн сонсгол "Рио Тинто"-гийн захиалгаар яваад байгаа юм шиг ойлгогдож байна
2025-12-12 15:11:03
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
2025-12-12 14:59:34
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025-12-12 14:50:48
Франц Улс хулгайгаар гаргасан үлэг гүрвэлийн араг ясыг Монголд буцаан өглөө
2025-12-12 14:15:32
Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих аргууд
2025-12-12 14:15:12
2025-12-12 11:41:52
Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож, танхайрсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
2025-12-12 11:23:31
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-12-12 11:02:42
"Алтан цом"-ын гуравдугаар тойргийн барилдаан ням гарагт үргэлжилнэ
2025-12-12 10:59:18
Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
2025-12-12 10:15:15
Таеквондо-гийн “Ханжоу-2025 Их дуулга”-аас Орхоны тамирчид медаль хүртлээ
2025-12-12 08:03:07
МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо
2025-12-12 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР УНТАЖ БАЙСАН ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХАРГИСААР ХӨНӨӨЖЭЭ
2025-12-12 07:00:33
ГЭГЭЭН МОНГОЛОО МАГТАН ДУУЛЖ, ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН МӨНХӨӨГИЙН БИЛЭГСАЙХАН
2025-12-12 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-12 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-12 07:00:00
МАН-ЫН СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН АРГА БОЛСОН ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ ЭМЗЭГ ЦЭГ ДЭЭР НЬ АН-ЫНХАН ХАТГАЧИХЛАА
2025-12-12 07:00:00
Э.СОДНОМПИЛЖЭЭ: Амьдралд шинэ хүсэл, мөрөөдөл, шинэ түүх бичих эхлэл болсон “Рио-2016” паралимпын наадмын медальдаа хамгийн их хайртай
2025-12-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |