Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ҮХНӨ оруулалт тухай хуулийн төсөл боловсруулж, иргэдээс санал авч эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг нь нэмэх заалт бүхий гурван бүлгийн зургаан зүйл, заалтыг өөрчлөхөөр төслийн эхийг бэлджээ. Бид үүнтэй холбоотойгоор хуульч У.Болдхүү, Б.Агар-Эрдэнэ нартай холбогдож, байр суурийг нь сонслоо.

Үндсэн хууль бол нийгмийн олон талт сонирхол бүхий бүлгүүдийн дундын хэлцэл юм. Нийгмийн гэрээ ч гэдэг. Одоо мөрдөж байгаа хууль тогтолмжийн хүрээнд УИХ-ын 76 гишүүний 57 гишүүний саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Сүүлийн хоёр удаагийн сонгуульд эрх баригч нам дарааллан 65, 62 суудлууд авсан. Үндсэндээ манай улс нэг намын тогтолцоонд шилжиж байна гэсэн үг. Энэ хугацаанд Үндсэн хуульд хэдэн ч удаа гар дүрчихэв. Янз бүрийн арга замаар энэ ажлыг хийлээ. Иймд цаг хугацаа нь биш. Ардчилсан намын нөхцөл байдал ямар байгааг бүгд мэдэж байгаа. ХҮН нам хотод л хэдхэн хүн гэхээс улсын хэмжээнд ийм нам байхгүй гээд хэлэхэд хэлсдэхгүй. Бусад 30 гаран нам бол нэг бүртгэлтэй дарга тамга, гэрчилгээ, цүнх гурав л байна. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уг асуудлыг хөндөж, 30 жил хурлаа хийгээгүй, гэр бүлийн таван гишүүн л бүртгэлтэй гэх мэт 30-аад нам байгааг ярьж байна.
Нэгдүгээрт, ҮХНӨ-ийг баталбал төсвийн зардал шууд өснө. Хоёрдугаарт Монгол Улс нэг сая хүнийг төлөөлдөг гишүүний тоогоор дэлхийд тэргүүлнэ. Өөрөөр хэлбэл, супер ардчилал буюу Төв Азийн цээжин дэх Ардчиллын баян бүрд биш Ардчиллын диваажин нь болно. Гуравдугаарт, гишүүдийн тоог дагаад сонгуулийн хуулийн тогтолцоогоор дамжиж нэг нам давамгайлсан олон намын тогтолцоо үүснэ. Үндсэндээ сөрөг хүчин, гуравдагч хүчин гэж байхгүй болно. Үндсэндээ, ОХУ-ын тогтолцоо гэсэн үг. Парламентад олон нам суудал авдаг гэхдээ нэг нам л ялаад байдаг. МАН-аас 152 гэдэг тоог нийгэмд шидэж байгаа нь зүгээр л судалгааны, нийгмийг халаах зорилготой. Яг үнэндээ 123 гэдэг тоо явж байгаа. Үнэндээ 152, 123 зарчмын хувьд ялгаа байхгүй. Учир нь жижиг намын босго гэх мэтээр дээрх нөхцөл арилахгүй. 152 гишүүн гэхээр нийгэм хүлээж авахгүй эсэргүүцэж, халж эхэлнэ. Энэ үед за тэгвэл багасгалаа гэдэг зарчмаар хүч түрж батална. Бид “За ашгүй 30-аар ч гэсэн багасгалаа” гээд алгаа ташаад үлдэнэ. Ийм л зурсан зураг явж байна. АН-ын хувьд тоо нэмэх, холимог тогтолцоог дэмждэг нам учраас дэмжинэ гэж тооцож байгаа. ХҮН нам гээд яваад байдаг таван залуу тавуулаа гишүүн болно гээд нүд нь сохорчихсон, хамт өргөн барилцаад гүйж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого галт тэргүүд 1999, 2000, 2011, 2017, 2019, 2020 онуудад хөдөлж байсан. Одоо 2024 оны сонгуулийн өмнө буюу өнөөдөр. Ер нь дээрх түүхүүдийг судлаад үзвэл үзэл санааны суурийг нь Ардчилсан нам гаргаж санаачилдаг. Ингээд гацаж байгаад Ардын намын үед батлагддаг түүхтэй юм билээ. Шалтгаан нь сонгуулийн циклтэй холбоотой. 1992 оны Үндсэн хууль бол сайн хууль. Гагцхүү бид өөрсдөө хэр хууль сахьдаг, эрх зүйт ёсыг хэр төлөвшүүлсэн хувь хүмүүс вэ гэдэгт л асуудал байна. Үндсэндээ сүүлийн 30 жилийн 24 жилд нь МАН төр барьж, зургаан жил нь АН-д хамаарч байх шиг. Энэ дундаа сүүлийн найман жил нь МАН-д наалдах нь хаашаа ч бултахгүй үнэн. Энэ их хулгай, хууль бус, ёс бус явдал, эдийн засгийн уналт. Одоо буруутан хэрэгтэй байна шүү дээ. Үндсэндээ МАН-д цоллох, буудаж унагах гишүүд, хүн нь дууслаа. Түүний бай нь Үндсэн хууль болчихлоо…

Монгол Улсын Үндсэн хуулийг “Ард түмний өмч, нийгмийн зөвшилцлийн дээд гэрээ” гэдэг. Өөрөөр, манай орны бүх хуулийн үндэс, суурь нь гэж болно. Гэтэл УИХ-ын гишүүд сүүлийн жилүүдэд бүхний суурь болсон Үндсэн хуульдаа хэд хэдэн удаа “гар хүрээд “амжсан”.
Шинээр төслийн эхийг нь бэлдэж, төлөвлөөд буй ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийг тоог, бүрэн эрхийнх нь хугацааг нэмэх заалтыг тусгаж байгаа юм билээ. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмлээ гээд нэг гишүүний эрх мэдэл шууд унахгүй. Харин ч УИХ дахь нам, эвслүүд хоорондоо илүү “эвтэй” болж, төр-иргэний тогтолцоо ганхаж эхэлнэ.
| БАЙР СУУРЬ: ҮХНӨ-ИЙГ БАТЛАХ НЬ ЗӨВ, БУРУУ |
|
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
ХЭНИЙ Ч БУРУУ БИШ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
Т.Нямжаргал “UFC”-ийн 326 эвэнтэд арав дахь ялалтаа авлаа
2026-03-08 13:34:33
Жүдо бөхийн өсвөр үеийн Европын цомоос 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-03-08 09:32:20
ХАНУЙ ГОЛЫН ГАНГАН ХҮҮХНҮҮДТЭЙ ХАМТ “МАРТ”-ЛААД...-I
2026-03-08 09:00:00
Э.Оюунболд арслан Түдэвтэй сумын 100 жилд зориулсан барилдаанд түрүүлэв
2026-03-08 07:20:00
Ерөнхий сайд Г.Занданшатар “Алдар эхийн одонт ээж” нарт хүндэтгэл үзүүллээ
2026-03-08 07:10:00
Өмнөговь аймагт “СПОРТЫН АЛДАРТАН БИДНИЙ БАХАРХАЛ” уулзалт боллоо
2026-03-08 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-03-08 07:00:00
М.ДАВААДОРЖ: МИНИЙ ЭМЭЭ Ц.БУНИА ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 2000 ГАХАЙ ҮРЖҮҮЛЖ, 36-ХАН НАСАНДАА МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАХАЙЧИН БОЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ
2026-03-08 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-03-08 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2026-03-08 07:00:00
Б.НАРАНБУЛАГ: Долоон хүүхэдтэй, завгүй ээжийн амьдралдаа би хайртай
2026-03-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |