1992 оны нэгдүгээр сарын 13-нд 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж, одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг хэлэлцүүлэн баталсан байдаг. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг голлон боловсруулсан Б.Чимэд “Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухай үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлах зайлшгүй шаардлагатай” гэсэн байдаг.
Тэгвэл одоогийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу, Шинэ Үндсэн хуультай болох уу гэх маргаан бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярьж байсан ч, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулан оруулж ирсэн нь олны анхаарал татаад байгаа юм. Энэ талаар хуульчдын байр суурийг сонслоо.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв үү. Та хуульч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт хийх шаардлага бий. Гэхдээ зөвхөн хяналт тавих тогтолцоонд л өөрчлөлт хийх нь зүйтэй. Бид 1990 оны Үндсэн хуулийг боловсруулахдаа хяналтын тогтолцоог тусгаж чадаагүй. Үүний хор уршиг одоо илэрч, төрийн дээд албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байна. Тиймээс ямар ч хүн төрийн албанд очсон хулгай хийх боломжгүй хяналтын системийг л бий болгох хэрэгтэй.
-2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Тухайн үедээ алдаатай заалтуудаа засаж байгаа гэсэн ч дахин гар хүрэхээр боллоо. Үндсэн хуулийг ингэж ойрхон өөрчилж болох уу?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журамд найман жилд нэг удаа өөрчлөлт оруулахаар заасан байдаг. Гэхдээ уг журмыг хууль тогтоогчид өөрчлөх бүрэн боломжтой.
АНУ 300 гаруй жилийн өмнө баталсан Үндсэн хуулиа одоог хүртэл дагаж, мөрддөг ч нэмэлт өөрчлөлтийг хийдэг. Энэ утгаараа хуулийг тухайн цаг үед нь тааруулаад өөрчилж болно. Гэхдээ 1992 онд Үндсэн хуулийн бүх нийтээр хэлэлцэж баталсан шиг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай, өөрчлөх ёстой.
-Та Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улс төрийн намуудыг төлөөлж, оролцон гарын үсэг зурсан байна. Энэ тухай та байр сууриа илэрхийлээч?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж өргөн барьж буй намууд арав гаруй жилийн өмнөөс л өөр өөрсдийн төслийг боловсруулж ирсэн. Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Шинэ Нам, Уламжлалын Нэгдсэн Нам гэх мэт арав гаруй нам долдугаар сарын сүүлчээс эхлэн төслөө нэгтгэн Засгийн газарт өргөн барьж байна. Тэрнээс Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргаагүй. Бид тогтолцооны өөрчлөлт хийж, парламентын хоёр тэнхимтэй болохыг л зорьж байна. УИХ-ын 76 гишүүнийг өргөтгөж, холимог бүтэц бий болгоно.
-Гишүүдийн тоог нэмж, бүтцийг томруулснаар ямар давуу талтай вэ?
-Дээд танхимын парламент намын харьяалалгүй хүмүүсээс бүрдэнэ. Тухайн орон нутагтаа гурваас дээш жил ажиллаж, амьдарч байгаа иргэд УИХ-ыг төлөөлж тэндээ ажиллана. Мөн хоёр жил тутамд өөрчлөгдөж байхаар зохион байгуулна. Намуудаас бүрдсэн танхимаа шаардлагатай бол татан буулгадаг. Засгийн газар үр дүнгүй ажилсан тохиолдолд огцруулах эрхтэй. Нэг ёсондоо Төрийн ордонд буй танхимаа хянадаг болно. Одоо манайд ийм бүтэц байхгүй байгаа учраас иргэд жагсаал зохион байгуулж, хаана үгээ хэлэхээ мэдэхгүй хүчгүйддэг. Тиймээс энэ бүтцийн өөрчлөлтийг голлон оруулж, хуулийн төслөө боловсруулсан. Иргэд, судлаачид хуулийн төслийг уншаагүй, бүрэн ойлгоогүй байж хий хоосон цуурхал тарааж байна.
-Өөр ямар нэмэлт өөрчлөлтүүдийг тусгасан бэ?
-Шинэ Үндсэн хууль гэж хэлж болохуйц олон зүйл, заалтуудыг шинэчлэн найруулсан. Бид өөр өөрсдийн судалгааг хийж, орон даяар хэлэлцүүлсний үр дүнд энэ төслийг боловсруулсан. УИХ-д иргэдийн төлөөлөл бүрэн хангагдаж чадахгүй байгаа. Нийт сонгогчдын 28 хувийн саналыг аваад, УИХ-ын гишүүдийг 85 хувийг дангаар бүрдүүлээд, нэг нам дангаараа ноёрхож байна. Үүнийг Үндсэн хуулиар л өөрчлөх, тэгш хүртээмжтэй болгохоос өөр арга байхгүй. Тиймээс дээрх намууд нэгдээд, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахыг хичээж, улс төрийн намын үүргээ биелүүлж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр танай нам нэгдсэн байр суурь дээр нэгдэж чадсан уу?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг манай нам гаргаагүй. Ц.Ганхуяг дарга Н.Энхбаяр даргатай олон жил найзууд байсан учир хамтран төсөл боловсруулсан гэж хэлж болно. Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг олон асуудлуудын бурууг тогтолцоо руу “чихэж” байна. Үнэхээр өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хүндрэл Үндсэн хуулиас болсон уу гэдгийг бодох хэрэгтэй. Эдгээр асуудал тогтолцоотой ямар ч хамаагүй.
-Та Үндсэн хууль судлаач хүний хувьд хуулийн төслийг хэр сайн боловсруулсан гэж харж байна вэ?
-Хуулийн төслийг харахад улс орныг чиглүүлж, өөрчлөх сайн төсөл болоогүй санагдсан. Өмнөх Үндсэн хуулиудыг хооронд нь холчихсон ийм хуулийн төсөл байж болохгүй. Тэр тусмаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тийм төсөл өргөн барьж байгаад гайхаж байна. Нэг нам дангаар төрийн эрхийг барьж буй үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болохгүй. Олон улсын практик жишиг ч байдаг. Үндсэн хуульд Монгол Улсын бүх иргэдийн үзэл санаа шингэсэн байх ёстой. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн үнэ цэн, утга учрыг мэддэггүй. Үндсэн хуульд өөрчлөх ёстой зүйл бий, гэхдээ өөрчлөх цаг үе болоогүй.
| БАЙР СУУРЬ: Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах нь зөв, буруу |
|
Москвагийн олон улсын кино наадмын уралдаанд “Задлаагүй захиа” кино шалгарчээ
2026-04-07 22:09:24
2026-04-07 18:06:22
2026-04-07 17:00:00
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |