• Өнөөдөр 2024-04-27

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Үндсэн хууль болохгүй байгаа бол хэдэн ч удаа байсан өөрчлөх л ёстой

2023-04-17,   15899

     Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, нийтээс санал авч эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлт болон УИХ-ын гишүүний тоог 152 болгох асуудлаар байр сууриа илэрхийллээ. 
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ "Үндсэн хуулийг яагаад дахин дахин өөрчлөх гээд байна вэ гэж хүмүүс асууж байна. Миний хувьд, хэрвээ Үндсэн хууль болохгүй байгаа бол хэдэн ч удаа өөрчилж болно гэж бодож байгаа. Үндсэн хууль болохгүй байгааг нь бид өнгөрсөн 30 жил харсан мөртлөө дараа үедээ энэ чигээр нь үлдээж болохгүй. Дараа дараагийн Ерөнхий сайдууд надаас хамаагүй илүү азтай байгаасай гэж би мөрөөддөг. Хуучин мянганы бид шинэ мянганы залуучууддаа хариуцлагатайгаар сайхан нийгмийн үлдээх юм сан гэж боддог. Яагаад бид Үндсэн хуулийн болохгүй байгаа заалтыг мэдсээр, харсаар байж амьдралаараа хохирох ёстой гэж. Мэдээж хуулийнхаа дагуу явах ёстой, ярилцах ёстой. Болохгүй зүйл байвал өөрсөд дээрээ гал аваад ч хамаагүй засах ёстой л гэж бодож байгаа. 
 
Тогтолцооны хувьд, 76 мажоритар тогтолцоо бол зөвхөн нутаг дэвсгэрийг л төлөөлж байгаа ойлголт. Жишээ нь, Х.Нямбаатараас Хан-Уул дүүрэгт зам барих уу, Сонгинохайрхан дүүрэгт зам барих уу гэж асуувал Сонгинохайрхан л гэж хариулна. Яагаад гэвэл Сонгинохайрхан тойрог нь учраас. Өөрөөр хэлбэл, мажоритар тогтолцоо гишүүдийг асуудлыг бүхэлд нь биш хэсэгчилж харахад нөлөөлж байгаа юм. Тэд тойргийнхоо л асуудлыг шийдэж байвал үндэсний хэмжээний асуудал хамаатай биш. Товчхондоо мажоритар бол нутаг дэвсгэрийг л төлөөлдөг тогтолцоо. Харин бид яагаад дахиад 76 гишүүн нэмье гэж байгаа вэ гэхээр, нийгмийн сегментийг төлөөлдөг төлөөлөлтэй болох ёстой. Энэ тохиолдолд нутаг дэвсгэрийг төлөөлдөг 50 хувь, иргэний нийгмийг буюу нийт үндэстнийг төлөөлдөг 50 хувь нийлнэ гэсэн үг. Ингэснээр улс төрийн намууд үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, малчдын асуудал гээд нийгмийн бүх сегментийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ төлөвлөж, тооцоолж байж сонгуульд оролцох шаардлагатай болно. Яагаад гэхээр үндэсний хэмжээнд санал авах учраас. Энэ агуулгаараа 76 гишүүн нэмэх нь зөв гэж бодож байгаа" гэлээ. 
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Үндсэн хууль болохгүй байгаа бол хэдэн ч удаа байсан өөрчлөх л ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-18 12:44:41
    МАН төр барьж чадахгүй банйа: ТӨР удирдах ажлаа МАН хийж чадахгүй байна. Сүүлийн жилүүдийн үний өсөлт иргэдийг цөхрүүлж байна. Сайн төртэй байсан бол амьдрал арай гайгүй байх байсан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-17 21:35:18
    Зочин: Хууль еерчлехед та нарын ухаан дутаад байна!!! Байгаа зуйлийг ч уншиж ойлгож чадахгуй, самарч байгаагаа зогсоо, чадах хунд ажлаа егвел таарна. Яамд нь мэргэжлийн бус, ажлын дарамт саад болсон газрууд бна!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188