-ИРЭХ ОНД 60 САЯ ТӨГРӨГИЙН НҮҮРС ЭКСПОРТЛОЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ДОЛООН ХУВЬД ХҮРНЭ ГЭВ-
Төрийн албанд халаа сэлгээ хийж эхэлсэн улс төрийн донсолгоотой цаг үед ирэх оны улсын төсвийг Засгийн газар Их хуралд өргөн мэдүүлсэн. Энэ жилийн төсвийн төслийг хэлэлцүүлж дуусах хүртэлх цаг хугацаанд улс төрийн дуулиан ар араасаа хөврөх биз.
Өөрөөр хэлбэл, 2024 оны төсвийг олны анхаарлаас холуур байлгах санаархал эрх баригчдад байхыг үгүйсгэхгүй юм. Сонгууль угтсан жилүүдэд улсын төсвийг тэлж, хэт өөдрөг төсөөлдөг нь гэм биш зан. Гэвч ирэх жил эрх баригчид сонгуульд зориулж, агаарын төсөв боловсруулчихсан гээд хэлчихэд буруудахааргүй байна. Ингэхдээ 2024 оны төсвийн төсөөллийг түүхэнд байгаагүй өөдрөгөөр төсөөлж, өндөр батлах нь тодорхой боллоо. Тодруулбал, Сангийн яамнаас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд ирэх онд эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүрч, ДНБ-ний өсөлтийг 72 тэрбум төгрөгт хүрнэ хэмээн төсөлд тусгасан байна.
Эдийн засаг тогтмол өсөж байгаа нь сайн мэдээ. Харин төсвийн орлого зарлагыг өөдрөг төсөөлж, төсвийн алдагдлыг өндөр батласан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд манайх 25.3 их наяд төгрөгийн орлого олж, 27.4 их наядын зарлагатай буюу 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байх төсвийн төслийг боловсруулсан байна. Гэтэл 25.3 их наядын орлого гэдэг нь цаасан дээрх тоо буюу “биелэгдэшгүй” мөрөөдөл байж ч мэдэх юм. Төсвийн орлогыг ингэж өөдрөг төсөөлж байгаа гол үндэслэл нь түүхий эдийн экспорт нэмэгдэнэ гэж үзэж байгаа гэх. Ингэхдээ экспортын бүтээгдэхүүний гол хувийг эзэлдэг нүүрсний экспорт нэмэгдэж, ирэх онд 60 сая тонн нүүрс гаргах бүрэн боломжтой хэмээн тооцоолжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх онд манайх 60 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой. Энэ оны эхний есөн сарын байдлаар 50 сая тонн нүүрс экспортлосон. Оны эцэс гэхэд 60 орчим сая тонн нүүрс экспортлох тооцоолол байна. БНХАУ-тай манай улс удаа дараа төрийн өндөр дээд түвшний уулзалт хийж, нүүрсний экспортыг нэмэх талаар яриа хийсэн. Урд хөршийн хувьд нүүрсний экспортоо багасгаж байгаа ч жилд гурван тэрбум тонн нүүрс нийлүүлдэг улсын хувьд манай улсаас нийлүүлж байгаа энэ тоо асуудал биш” гэх тайлбарыг өгөөд буй.
ХӨДӨӨ РҮҮ ЧИГЛЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД “БАЙ”-ГАА ОНОХ УУ
Энэ жилийн төсөвт Төрийн хэмнэлтийн бодлогыг баримтлаж, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй хэмээн хуучин хөрөнгө оруулалтаа дуусгах ажил үргэлжилж буй. Он дамжсан төсөл хөтөлбөрүүд төсвийн хөрөнгө оруулалтад том дарамт учруулдаг. Улмаар ашиглалтад оролгүй удсан буюу наймаас дээш жил буюу ашиглалтад ороогүй 92 барилга байгаагаас хоёр нь ямар ч буух эзэнгүй, буцах хаяггүй үлдсэн гэх. Тэгвэл жилийн хугацаанд хязаарласан хөрөнгө оруулалтыг энэ жилээс дахин эхлүүллээ. Ингэхдээ нэг төсөл хөтөлбөрийг гурваас дээш жил үргэлжүүлэхгүй байх бодлого ирэх онуудад баримтлах аж.
Энэ жил шинээр барих, шилжүүлэх хөрөнгө оруулалтад нийт 3.2 их наяд төгрөг төсөвлөсөн. Улмаар ТЭЗҮ болон зураг төсөл нь хийгдээгүй хөрөнгө оруулалтад улсын төсвөөс санхүүжилт олгох боломжгүй байхаар хуулийн зохицуулалт хийсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2024 онд нийт 1050 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 552 шилжих, 498 шинээр эхлүүлэх төсөл хөтөлбөр байна. Ирэх онд хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтын төслүүдийг эхлүүлэх ба 10 аймагт шинээр дэд станц барих ажлыг эхлүүлүүлэхээр төсөвт тусгажээ.
Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Сүхбаатар, Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймагт 130 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд станцийн ажлуудыг ирэх оноос эхлүүлэхээр болжээ. Түүнчлэн хөдөөгийн алслагдсан 191 багийг харилцаа холбоонд холбох ажлыг үүрэг холбооны оперторуудтай хамтарч эхлүүлэх бөгөөд нийт 20 тэрбум төгрөгийг өртөгтэй байхаар төсөвлөөд байгаа юм байна. Түүнчлэн ирэх онд “Шинэ Хархорум” хотын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр 30 тэрбумтөгрөг төсөвлөжээ. Энэ мэтээр хөдөө орон нутагт сургуулт цэцэрлэгийн ажлыг үргэлжлүүлэн, автозам завсар, арчлалт үйлчилгээний хөрөнгө оруулалтыг мөн тусгаад байгаа аж.
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ИРЭХ ОНД ЭХЛҮҮЛНЭ
Ирэх оны төсөвт онцлох гол төсөв нь эрүүл мэндийн салбар хийж буй хөрөнгө оруулалт буюу Эс, эд, эрхтэн суулгах төвтэй болгох ажлыг эхлүүлэх юм байна. Ирэх онд Эрүүл мэндийн салбарт нийт 270 тэрбум төгрөгийн өртөг бүхий шинэ хөрөнгө оруулалтын ажлыг хийнэ. Үүнээс Эс,эд, эрхтэн шилжүүлэн суулгах 140 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилгын ажлыг эхлүүлэх ба ирэх онд 42 тэрбум төгрөг төсөвлөжээ. Уг төвийн барилгыг 2026 онд хүлээлгэн өгөх тооцоо гаргасан байна. Түүнчлэн Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл үрс" төвийн ажлыг шинээр эхлүүлэх ба нийт 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын дөрвөн тэрбум төгрөгийг ирэх онд төсөвлөжээ.
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХЭВЭЭР ОЛГОЖ, ЦАЛИН ТЭТГЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Ирэх оны төсвийн зарлагад дарамт учруулж буй нэг бодлого нь яалт ч үгүй халамжийн бодлого, урсгал зардал байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил төрийн хэмнэлт хэмээн хүүхдийн мөнгийг хязгаарлалттай олгосон ч 2023 оны төсөвт тодгол хийж хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор болгосон. Тэгвэл ирэх жил хүүхдийн мөнгийг хэвээр олгох бөгөөд төсвөөс 1.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон байна. Түүнчлэн энэ онд тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэнтэй холбоотой төсөьт ирэх ачаалал ирэх онд 5.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа юм байна. Улмаар ирэх онд инфляцад уялдуулан тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талаар төсөвт тусгасан байна.
Цалинтай ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны мөнгийг хэвээр олгох бөгөөд халамжийн зардалд 827.6 сая төгрөг төсөвлөжээ. Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зардалд нийт 3.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ирэх онд төрийн алба хаагчдын цалинг нэмж, хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчнийг дэмжиж ажиллах бодлого боловсруулсан гэх. Өөрөөр хэлбэл, аймагт ажиллах төрийн алба хаагчдын цалинг 20 хувиар, сум багт ажиллах алба хаагчдын цалинг 40 хүртлэх хувиар нэмэгдүүлэхээр төсөвт суулгасан байна.
Ирэх жил ипотекийн зээлийг хэвийн олгож эхлэх бөгөөд Засгийн газарт шилжүүлээд байсан ипотекийн санхүүжилтийг буцааж Монголбанканд шилжүүлэхээр болсон аж. Улмаар хөдөө орон нутагт оршин суух иргэдэд ипотекийн зээлийг түлхүү олгох бөгөөд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх асуудлыг ч төсөвт суулгах гэх.
Ийн 2024 оны төсвийн төсөл бүхэлдээ сонгууль угтсан арга хэмжээнд чиглэж байгаа нь харагдаж байна. Бид дараагийн дугаарт төсвийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ.
| 2.1 ИХ НАЯД СОХ ДУТСАН 2024 ОНЫ СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН АГААРЫН ТӨСӨВ |
|
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |