Тарж бутарсан Ардчилсан намыг эв зүйгээ олчихоосой гэж хүсэгчид олон байна. Тэр тусмаа Ардчилсан намыг олон жил итгэл үнэмшлээрээ дагаж, дэмжиж ирсэн гишүүд дэмжигчид нь хүлээлт ихтэй байгаа нь илт. Дан ганц тус намын дэмжигчид төдийгүй монголын ард түмэн нийтээрээ чих тавин хүлээж байлаа. Нэг ёсондоо монголын улс төрд сөрөг хүчний орон зай алхам дутамдаа үгүйлэгдэж байгаа нь эндээс харагдаж байна. Энэ нь ч өчигдрийн ҮБХ-ны хурлаас тодорхой л харагдаж байна. Өөрөөр хэлбэл гурван жилийн хугацаанд даргагүй, толгойгүй явсан тэд хэдхэн сарын өмнө Л.Гантөмөрөөр даргалуулснаар хэдэн тийш харсан толгой нь нэг чигтэй болсон. Харин өчигдөр Л.Гантөмөр ирэх сонгуульд хүчин зүтгэх багаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг нь чих тавин анхааралтай ажиглаж харагдана лээ. Ардчилсан нам өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар замналаар хөгжиж ирсэн яг түүнийхээ гороор өнөөдөр хоёрдогч хүчний байр сууриа алдахад хүрээд буй. Өөрөөр хэлбэл, олон намын нэгдэл дээр тогтож байгаа АН-д чанга гар л хэрэгтэй гэдэг нь тодорхой боллоо.
Нөгөө талаараа олон фракцын эрх ашгийг хангахгүй бол намын үйл ажилгаагааг нөгөө нь эсэргүүцэж, хойш суусаар тарамдуулж орхиж байгаа нь тодорхой харагдаж байна. Өчигдөрийн ҮБХ-ны хуралдаанаас харахад АН-ын байр байдал алган дээр тавьсан өндөг шиг л байна. Ухаандаа буруу хазгай гишгэж, илүү үйлдэл хийвэл хэзээ ч хагарч магадгүй тийм эмзэг байна. Тиймдээ ч өчигдрийн ҮБХ-ны хурал дуулиан шуугиантай эхэлж, өнгөөрсөн хугацаанд зүй орох зайгүй нөхөрлөж ирсэн залуу боловсон хүчнүүд фракцуудын үзэл хандлагаасаа болж нэгнээ үзэж чадахаа байтлаа түнжин хагарсан явдал ч харагдаж байна лээ, АН-ын дотоод уур амьсгалаас. Харин өчигдөр ҮБХ-ны хурлаар гишүүд нь нэгдэж, дүрмээ тогтож, намын дарга дэд болон тэргүүн дэд дарга нараа томиллоо.
Нэг үеэ бодвол АН ингээд ч болов шүүрэн шанага шиг болсон намынхаа хоосон орон зайг нөхөх цаг нь болжээ. За яах вэ намын дэд даргаар хэдэн хүнийг хэнийг томилох нь энэ удаагийн хурлын гол сэдэв биш. Харин Ардчисан намын генсекээр хэнийг томилж, ирэх сонгуулийн өнгийг тодорхойлох вэ гэдэг хүлээлт олны дунд үүссэн байв. Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөр ирэх сонгуульд хэнтэй хоршиж, намын имижээ бүрдүүлэх вэ гэдэг нь олны анхааралд байсан. Харамсалтай нь, өчигдрийн хуралдаанаар намын ерөнхий нарийн бичгээ тодруулж амжсангүй. Нэг ёсондоо хурал эхлүүлэх гэж дуулиан тарьсны ццаад учир энэ болж мэдэхээр байна. Анхнаасаа ҮБХ-гоо хуралдуулахаар тов зарлахдаа Ардчилсан намынхан генсек тодруулах зорилгогүй байсан байж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, фракцын зодооноо дийлэхгүй байгаа тэд ерөнхий нарийн бичгийн даргаар хэн нэгнийг нэрлэх л юм бол арай хийж нэгтгэсэн намаа дахин тарааж мэдэх нөхцөл байдалд хүрээд буцсан байхыг үгүйсгэхээргүй байна.
Ардчилсан нам ерөнхий нарийн бичгээ томиллоо гэхэд Ардын намтай энэ дүйцэхүйц харьцуулагдах хэмжээний боловсон хүчин томилох нь юу юунаас илүү чухал байв. Харин фракцууддаа бойкотлуулсан АН-ын дарга эцэстээ генсекгүй сонгуульд орох охироонд хүрч, дэд дарга нартайгаа хамтарч ажиллахаас өөр аргагүйдэв бололтой.
Эцсийн дүндээ АН учраа олж, даргатай болоход МАН-ын дэмжлэгийг авсан нь ч нууц биш. Харин хэсэг хугацаанд олны анхаарлаас холдоод байсан АН энэ намар амь орж, орохдоо МАН-д хариугаа барих даалгавараа биелүүлнэ. Ирэх сонгуульд Ардчилсан намын суудлын тоог хоёр дахин нэмэгдүүлэх амлалт МАН сөрөг хүчинд тавьж, Үндэн хуулийг дэмжүүлсэн. Хоёр дахин суудлын тоогоо нэмээд ч АН ирэх сонгуулийн дараа олонх болох нь битгий хэл сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх хэмжээнд ч хүрч чадахааргүй байгаа. Ардчилсан нам үндсэндээ ирэх сонгуульд МАН найруулсан улс төрийн тоглолтоор оролцох нь. Ардчилсан нам тэр чигтэй МАН-ын сонгуулийн штаб болох уу, үгүй юү гэдэг том босгон дээр тулаад ирчихлээ дээ.
| ФРАКЦУУДДАА БОЙКОТЛУУЛСАН АН-ЫН ҮБХ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |