• Өнөөдөр 2024-04-29

СОНГУУЛЬД ГОРИЛОГСОД БА НАМЫН ДАРГА НАР "МООДОНД" ОРОХ ЦАГААР

2023-08-27,   2026

     Найр наадмын улирал шувтрахтай зэрэгцээд сонгуульд горилогчдын “солиорол” эхэлчихсэн улс төрөөр өвчлөгсөд хаа сайгүй болж, улайрч, УИХ-ын гишүүн  болно гэх ганцхан мөрөөдөлд автчихсан  намрын улс төр эд “халуурч” “бүлээрч” байна.


     Тэр байтугай монголын улс төр “шудрага”, “эх орончдоор” дүүрч, нам дагасан залуус эхнээсээ ичээнээсээ гарлаа. Ингэхдээ зарим нь чих зөөлөнтэй, дуулгавартай сайн хүүгийн дүрд орчихсон нүд нь гялалзаж, нүүр дүүрэн инээд цацруулчихсан тойргийнхоо сонгогч нарт ая тал засаж яваа бол нөгөө хэсэг нь эгэл  жирийн ард, энгүй их үйлстэн болчихсон шигээ олны анхааралд өртөх гэж хэрэндээ хичээцгээж, элдэв янзаар  үзэж байх шиг байна.

     Гэвч тэд даргын нүдэнд өртөж, сонгуульд нэр дэвших квотоо л авах гэсэн ганцхан зорилго тээн хөдөөнөөс хотыг, хотоос даргыг зорих болов. Айраг цэгээ бэлдэх нь бэлдэж, өнгөтэй өөдтэй юу л байна түүнийгээ барьчихсан сонгуульд горилогчдын цуваа сүүлийн үед Саарал ордноос салахаа болив. Гялтгар гуталтай, ганган цүнхтэй залуусын нойр нь ч хүрэхгүй гишүүн болох мөрөөдөлдөө автаж, даргын нүдэнд өртөж, тоогдохын тулд юу ч хийхээс буцахгүй болтлоо улс төрд автчихсан яваа гэх.

       Тун удахгүй сонгуульд горилогчдын шоу эхэлж, ахмадуудыг аялуулж, зугаалах санал ар араас нь тавьж, ард түмэнд байдгаа барьж, сургууль цэцэрлэгийн асуудлыг нь хүртэл шийдэж, малчид руу өвс тэжээл ачсан машины цуваа тасралтгүй хөвөхөөс эхлээд л унтаа улс төр сэрнэ дээ. Ирэх сонгуулиар гишүүдийн тоо нэмэгдэж 126 болох сургаар гишүүн болох мөрөөдөлтэй улстөрчдийн цуваа уртаас урт дарааллаар үргэлжилж байгаа сурагтай. Тэр тусмаа намын дарга нар "моодонд" орж, даргад ойр хүн дэвших магадлал өндөр байх нь ээ гэх яриа ч ирэх сонгуулиар газар авах нь.

      Тодруулбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан нь хаврын чуулганаар хийсэн том өөрчлөлт байлаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн ээлжит сонгуулиар 78 гишүүнийг мажоритар, 48-г нь пропорцианаль хувилбараар сонгож, 126 гишүүнтэй болох шинэ хуулийг  дагаж мөрдөхөөр болсон.

    Ингэснээр намууд аль гишүүнд мандатын эрх олгож, алийг нь намын жагсаалтаар шууд парламентад оруулах вэ гэдгээ шийдэх том шийдвэрийн өмнө очиж байгаа гэсэн үг.  Эрх баригч намынх хувьд энэ удаагийн парламентад нүүрсний хулгай, Хөгжлийн банкны гэх улс төрийн хэрэгт нэр холбогдсон нэлээд гишүүд бий. Мэдээж МАН дахин сонгогдож, парламентад олонх болох нүүдлээ бодсны эцэст Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж, олонхоороо баталсан гэсэн үг.

     Нэг ёсондоо ард түмний дунд МАН-ын одоогийн гал тогоог баригчид хуучин гишүүдээсээ салах хамгийн том шийдэл нь Үндсэн хуульд гар хүрэх шийдвэр байсан гэж таамаглах хүн олон байгаа. Тиймдээ ч одоогийн намын удирдлагуудыг амлалтандаа хүрч, улс төрийн гэмт хэрэгт холбогдогсон гишүүдээсээ нэг мөр салах компанит ажлыг эхлүүлсэн гэх хүлээлт олны дунд бий.

      Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намын дарга нарын эрх мэдэл нэмэгдэж, намын жагсаалт гэгч том улс төрийн тоглолт хийх боломж дээр бууна. Өөрөөр хэлбэл, урьд нь 76 гишүүн нам дотроосоо квот авч сонгуульд өрсөлдөх ганцхан шалгуур байсан бол холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар болсноор намын дарга нар нэмээд намын жагсаалтаар нэр дэвшигчдээ дахин сонгох бүрэн эрх тэдэнд олгогдож байгаа юм. Намын дарга болон намынхаа гал тогоог барьж буй улстөрчдөд жинхэнэ утгаараа олз болох ашигтай хувилбар гэсэн үг. 2012 онд манайх холимог тогтолцоогоор сонгууль явуулж, намдаа гомдогсод олон болсон доо. Ингэхдээ 48 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 28-ыг нь хувь тэнцүүлэн сонгосон.

         Энэ үеэр намын жагсаалтаар нэр дэвшүүлэхэд намын дарга өөрсдийн хүрээллийн хүмүүсээ хамгийн эхэнд нэр дэвшүүлсэн гэх маргаан ч өнөөдрийг хүртэл тасраагүй байгаа. Тиймээс  МАН-ын гишүүд намын даргынхаа өрөөг тойглож, пи арын багуудаа ч хэдийнэ бүрдүүлж амжсан гэдэг. Сүүлийн үед цахим орчинд сонгуульд горилогчид идэвхтэй болж, нийтийн эрх ашиг хэмээн попорч эхэлсэн харагдана лээ.

     Одоогийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байгаагаас УИХ-д суудалтай гурван нам  бий. Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай намуудын дарга нар одоогоор хамгийн эрэлттэй улстөрчдөөр тодроод байгаа гэж харж болох нь.

Тэр дундаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавраас хойш улс төрд өөрийн багаа бүрдүүлэх ажилдаа орж, тойргуудаа эхнээс нь чөлөөлж эхэлсэн нь нууц биш юм.

        Эндээ харахад монголын улс төр яагаад хүн бүхний хүсэмжилт талбар болж хувирав гэх асуулт урган гарч ирж байгаа юм. Сүүлийн хэдэн удаагийн сонгуулиар Их хуралд бизнесийн бүлэглэлүүд, бизнесмэнүүд гишүүн болж, эрх ашигтаа нийцсэн хуль батладаг болсон нь хүн болгоныг гишүүн болгох хүсэлд автуулаад буй. Тиймээс УИХ-д гишүүн болох мөрөөдөлтэй хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа гээд хэлчихэд буруудахгүй биз.

     Улс төр тэр дундаа УИХ төрийн ёсыг сахиж, түмний төлөө шийдвэр гаргадгийнхаа хувьд босго өндөртэй байх нь юу юунаас илүү чухал байгаа нь сонгуульд горилогсдын цуваанаас тодорхой болж байна. 


СОНГУУЛЬД ГОРИЛОГСОД БА НАМЫН ДАРГА НАР "МООДОНД" ОРОХ ЦАГААР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-23 09:51:28
    irgen: Hulgaich.hudalch.MAN ******** doloogch Gantumeriig gargah n ******** AN darga baih erhgui.Huuhduudiin baij bgaag.Yadgiim hulgai hiigeed lambo unaj bolno gd ter ******** Tugsee bishuu gachin tsaraitai uomiig ee.Buzaruud ********.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188