Өнгөрсөн 30 жилийн хугацаад МАН-ын үе үеийн удирдагч нар нэг л замаар, нэгдсэн технологиор ажиллаж, парламентад олонх болж, Засгийн газрыг тэргүүлж ирсэн. Харин энэ жил Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог системийг сонгосон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар намын бүтцээ ч, сонгуулийн төлөвлөгөөгөө ч шинээр зурж эхэллээ.
2012 онд МАН сонуулийн холимог системийг сонгож, сонгуульд оролцож, АН-д ялагдаж, эвслийн Засгийн газар байгуулж байсан түүхтэй. Харин энэ удаад түүхээ давтахгүй үнэмлэхүй ялалт байгуулна гэсэн төлөвлөгөөг МАН-ын 80-аад оныхон гаргачихсан сонгуулийн хар зургаа зурж суугаа сурагтай.
Өнгөрсөн хугацаанд улс төрд өрнөсөн дуулиантай асуудал бүхэн ирэх сонгуулийн бэлтгэл ажил байв. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо л Үндсэн хуульд гар хүрч, өөрийн хүчээр, шинэ арга барилаар сонгуульд оролцох хүсэлтээ явсан нв тодорхой. Харин хоёр жил орчим хугацаанд энэ хүслээ ил далдаар хэдэнтэй илэрхийлж байсан бол цаг хугацааны тохироо нь өдийд бүрдэж, байна гэсэн үг.
Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг тэргүүлж, гол намын бодлогыг гартаа авсан мэтээр харагдаж ирсэн ч ах нарынхаа удирдлага, бодлогоос хазайж чадахгүй, яг л тэдний гарсан жимээр урагшилж байв. Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ ч тэр ах нарынхаа шантаажид орж, бүлэглэлийн гишүүдээс багтаахгүй бол дөнгөж, тогтворжсон суудал нь цагийн аясаар ганхаж, хүчгүйдэж, өөрийнхөө хүссэнээр Засгийн газрын бодлогоо тодорхойлж чадахгүй явсаар ирсэн нь нууц биш.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, сангуудыг тоносон, газрын наймаа хийсэн улстөрчдийг ард түмний өмнө нээлттэй зарласнаар тэдний улс төрд дахин нэр дэвших эрхийг нь бүр мөсөн хассанаас ялгаагүй болов. Ингэж тойргуудоо сулалсан тэрбээр багийнхаа гишүүдийг хуваарилах ажилд орчихсон завгүй суугаа гэх нь ч бий.
Ерөнхий сайд болсноосоо хойших хугацаанд Л.Оюун-Эрдэнэ багаа бүрдүүлэх ажлаа аажим аажмаар алсын бодлогоор явуулж эхэлсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй. Өөрөөр хэлбэл, тэр Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ шууд өөрийн багийн гишүүдээ хажуудаа аваад ажиллах боломжгүй байв. Өөрийнхөө санасан хэмжээнд хүртэл эрх мэдэлд хүрч чадаагүй тэрбээр багийнхаа гишүүдийг хажуудаа авчихвал багаараа унаж, дахин улс төрд хөл тавих тэнхэлгүй болтлоо уруудах байв. Тиймээс бага, дунд шатнаас нь өөрийн хүмүүсээ ажиллуулж, олонд танилцуулах ажлыг аажим аажмаар явуулсаар ирсэн. Ингэхдээ аймгийн Засаг даргын суудлаас эхлээд л дэд сайдын албанд залуу улстөрчдийг татан оруулж, барууны боловсролтой гэгдэх зөвлөхүүдээ төрийн албаны бичиг цаастай танилцуулах ажилд мэр сэр бэлдэж эхэлсэн.
Дараагийн сонгуульд Ерөнхий сайдын багтаа заавал багтааж, нэр дэвшүүлэх хүнээр Соёлын сайд Ч.Номин, дэд сайд М.Батбаяр нар багтаад буй. Мөн Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Цахим харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нарын улстөрчид Л.Оюун-Эрдэнийн багт багтахаар жагсаж байна. Мөн Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн БЭТ Ж.Ганбат, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар тэдний араас жагсаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ 30 жилийн түүхийг эхлүүлнэ гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, бодлогоо боловсруулж эхэлсэн. Ирэх сонгуулиар МАН залуу гишүүдээр “хүч” сэлбэж, Л.Оюун-эрдэнэ багаа бүрдүүлэх нь тодорхой боллоо.
| МАН-ЫН ХУУЧЧУУЛ БАЯРТАЙ, Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ШИНЭ БАГ ОДОО ИРЖ БАЙНА |
|
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2026-08-14 14:24:40
2026-08-14 13:22:26
Тайландын Элчин Дарм Бунтам Монгол Улсын Элчин сайдын яаманд зочлов
2026-08-14 08:41:36
Олон улсын эрдмийн чуулган эртний нийслэл Хархорумд эхэллээ
2026-08-14 08:13:05
“Ажиа Гэгээнтэн” Элчин садын яаманд зочилжээ
2026-08-14 08:01:36
2026-08-14 07:55:15
Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон уулзав
2026-08-14 07:20:00
Элчин сайд Ө.Батбаяр “The Wicks Group”-ийн Гленн Виксийг хүлээн авч уулзав
2026-08-14 07:15:00
Сэлэнгэ аймгийн 16 суманд 105 морины хүчтэй “Lovol” трактор гардууллаа
2026-08-14 07:10:26
Сэлэнгийн эмч нар Хөх хотын эмч нараас туршлага судалж эхэллээ
2026-08-14 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-08-14 06:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ДҮҮ” Э.ГАЛБАДРАЛ АХААРАА ДАМЖУУЛАН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООГ Ц.АНАНДБАЗАРТ ӨГӨХӨӨР ТОХИРОВ УУ
2026-08-13 18:26:56
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, НҮБ-ын Лионел Лороныг хүлээн авч уулзлаа
2026-08-13 15:52:57
Үндэсний стандарт үнэ төлбөргүй болгосноор жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжиж байна
2026-08-13 11:47:09
Монгол угсаатан судлалын чиг хандлага, хэтийн төлөв сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
2026-08-13 11:01:54
“Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
2026-08-13 10:57:19
Хангай, Хэнтийн нуруунаас эхтэй голууд үерийн түвшинд хүрчээ
2026-08-13 10:45:22
УУЛ УСАА ТАХИХ МОНГОЛ ЁС, БАЙГАЛИА ХАМГААЛАХ АРГА УХААН
2026-08-13 10:36:19
“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номыг танилцууллаа
2026-08-13 10:24:09
Профессор Дэвид Андрюс Снийтийг “Алтан гадас” одонгоор шагнав
2026-08-13 09:13:00
Сайн дурын идэвхтнүүд “СОР17” хурал зохион байгуулах байгууламжтай танилцав
2026-08-13 08:57:14
Монгол Улсын “U23” баг, Хятадын багийг 21:19-өөр хожиж, аварга боллоо
2026-08-13 08:32:20
Элчин сайд Г.Уянга, Сингапурын БХ-ын сайд ноён Чан Чүн Синтэй уулзав
2026-08-13 07:20:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Йоханн Саатхоффтай ярилцлаа
2026-08-13 07:10:00
Монгол Улсын “U23” эрэгтэй шигшээ баг, Иран, Японы багийг хожлоо
2026-08-13 07:05:00
Салбарын шилдгүүдийг төрийн дээд одон медалиар шагнав
2026-08-13 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-08-13 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-08-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |