Засгийн газар сайд нарынхаа дээлийн “давхарласнаас” хойш хөгжлийн бодлого төлөвлөлтөд хэр анхаарч, эдийн засаг хэрхэн өөрчлөгдөж, өсөн дэвшив гэдийг дүгнэх цаг хангалттай болчихлоо. Тэр дундаа Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны ажил урагштай байгаа вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна.
УУХҮ-ийн яамыг улсдаа толгой бизнесменийн нэгээр нэрлэгддэг “Оргил” ХХК-иар овлосон Ж.Ганбаатар удирдаж эхэлсэн. Улсын эдийн засаг уналтад орох уу, урагшлах уу гэдэг нь салбарын бодлого тодорхойлж байгаа түүнээс шалтгаална гэсэн үг. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд эдийн засаг өсөж, экспортын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн зүйл одоогоор алга л байна даа. Хэдий цар тахлын нөхцөл байдал намжиж, хил гааль бүрэн нээгдсэн, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөлттэй, байгаа ч бүрэн хүчин чадалдаа хүрч, эдийн засагт эерэг үр дүн гартал сайжирсангүй. Наанадаж, хүнд үйлдвэрийн салбарт, шинэ төсөл хөтөлбөрийг урагшлуулах, санаа санаачлага гэх зүйлд бараг анхаарал хандуулсангүй.

Угтаа бол Баянгол дүүргийн Засаг дарга Б.Сумъяабаатараар дамжуулан сүүлийн хэдэн жил тус дүүрэгт “ноёрхлоо” тогтоож, УИХ-д улаан гэрлээр сонгогддог болсон. Тэр байтугай тус дүүргийн төрийн албанд хамаатан садан, хүргэн бэрүүдээ тэр чигт нь түүгээрээ дамжуулан Баянголчуудыг баздаг гэх нь ч бий. Харин сүүлийн үед эрх баригч намын томчууд хоорондоо толилцож, нийслэлийн МАН-ыг хэн удирдах вэ, гэдэг өрсөлдөөний дунд Баянгол дүүргийн асуудал нэлээд өндрөө авч байгаа гэдэг.
Ингэхдээ Ж.Сумъяабазартай тохирсон тохирооноосоо Ж.Ганбаатар буцаж, С.Амарсайхантай нэгдэж Баянгол дүүргийг удирдах тохироо хийсэнд Д.Сумъяабазар уурлаж, Баянгол дүүргийн Засаг даргыг ИТХ-аар нь “базаж” буулгасан гэх яриа ч олны дунд бий. Ийн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд улс төрийн асуудалд анхаараад улсын эдийн засгийг хөдөлгөгч гол салбараа мартчихсан яваа гэнэ. Үндсэндээ “Оргил”-ын гэх Ж.Ганбаатар УУХҮ-ийн яамыг самарч, эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихлээ.
Уг нь уурхайн салбарт ахиц гарч, өгөөж өгөх хангалттай олон ажил өрнөж байна. Наанадаж нүүрсний хулгайн хэрэг гэгч илэрснээс хойш хил гаалийн байгууллагууд хяналт сайжирч, хяналтгүй гардаг байсан нүүрсний асуудал хэсэгтэй л анхааралд орчихсон. Нүүрсээ уул уурхайн биржээр худалдаалдаг болж, үнэгүй шахам худалдаалдаг байсан нь өөрчлөгдсөн. Оюунтолгойн гүний уурхайг ашиглалтад оруулж, эдийн засгийн экспортод гол нөлөө үзүүлдэг зэсийн баяжмалын экспорт нэмэгдсэн гээд тоочоод байвал уул уурхайн салбар нэг үеэ бодвол хяналт хариуцлага нь сайжирч, экспортын бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй сайжирчихаад байна. Яг л ийм боломжтой үед нь салбарын сайд нь хариуцлагатай, хичээгээд ажиллачихвал элгээрээ хэвтсэн эдийн засгаа дор нь сэргээхээр байна даа. Гэвч өнөөдрийг хүртэл эдийн засагт эерэг өөрчлөлт гарсангүй. Тэр байтугай гадаад валютын ханш тэнгэрт хадаж, өргөн хэрэглээний бараа үнэ өдрөөс өдөрт нэмэгдэх боллоо.
Салбарын сайд нь улс төрөөсөө ангижирч чадахгүй, хувийн бизнесээ цэцэглүүлсээр уул уурхайн салбар уналтад орох нь.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бохь зарж эхлүүлсэн бизнесээ барилгаар өргөжүүлж, үргэлжлүүлж яваа гэж “сайрхах” дуртай. Ингэхдээ хотын аль л ашигтай гэсэн байршил бүрд газар эзэмшиж, “Энканто”, “Оргил” нэртэй хотхон, хороолол, спорт цогцолборуудыг сүндэрлүүлж буйгаараа хамгийн их бахархдаг гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг юм билээ. Үнэхээр ч өөрөөрөө “бахархах” нь аргагүй юм, “А” зэрэглэлийн бүс, аль ашигтай гэсэн байршил болгон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эхнэр, ээж, дүүгийнх нь мэдэлд орчихсон юм байна. Ингэхдээ бүр 2059 он хүртэл эзэмших эрхтэй ажээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, түүний эхнэр Б.Хишигжаргал, түүний охин Г.Хүслэн нарын хамтран эзэмшдэг “Камдер” ХХК Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно 2.1 га газар эзэмшдэг. 2059 оны арваннэгдүгээр сарын 8-н хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Энканто таун-1” хотхон, Оргил супермаркет, “Энканто” спорт цогцолбор байрладаг талаар баримтуудыг бид өмнө нь нийтлэж байлаа.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хөгжлийн бодлого тодорхойлно гэхээсээ илүүтэй хууль хяналтын байгууллага шиг нь боллоо. Тэрийг шалгаж, үүнийг цагдан хорино гэхээс өөрөөр бодлого төлөвлөлтийн талаар ярьж, эдийн засагт юу дутагдаж, юу онож байгааг харах, ярих сөхөөтэй хүн даанч алга даа.
| “ОРГИЛ”-ЫН Ж.ГАНБААТАР УУХҮ-ИЙН ЯАМЫГ САМАРЧ, ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЧИХЛЭЭ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |