Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. Элчин сайд Г.Уянга “Темасек сан”-гийн дэмжлэгээр Монголын сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг Сингапурт сургалтад хамруулсан нь үр өгөөжтэй болсныг тэмдэглэн, талархал илэрхийжээ. Тэрбээр энэхүү туршлагад тулгуурлан нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний хяналт, сэргийлэлт болон эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхолтой байгааг илэрхийлсэн байна.
Сайд Онг Е Кун Сингапур Улс Халдварт өвчний агентлагийг (Communicable Diseases Agency — CDA) шинээр байгуулсан талаар танилцуулж, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, туршлага солилцох боломжийг судалж үзэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Талууд мөн “COVID-19” цар тахлын үеийн сургамж болон ирээдүйд үүсэж болзошгүй эрүүл мэндийн онцгой нөхцөл байдалд бэлтгэлтэй байх шаардлагын талаар ярилцжээ. Уулзалтын үеэр хоёр улсын иргэдийн харилцаа, шууд нислэг, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, Элчин сайд Г.Уянга Сайд Онг Е Куныг Монгол Улсад зочлохыг урьжээ.
| Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |