Дорнын эдийн засгийн XI чуулган өчигдөр есдүгээр сарын 1-ний өдөр эхэллээ. Энэ сарын 4-нийг дуустал үргэлжлэх энэ удаагийн чуулган "Алс Дорнод-хүнд ээлтэй хөгжил" сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа аж. Дорнын эдийн засгийн чуулган 2015 оноос эхлэн Владивосток хотноо зохион байгуулагдаж байна. ОХУ-ын Алс Дорнодын хөгжил, хөрөнгө оруулалтын боломж хайх, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн харилцааг бэхжүүлэх асуудлыг авч хэлэлцэх гол талбаруудын нэгд тооцогддог юм. Энэ удаагийн чуулганд дэлхийн 70 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаагаас БНХАУ, БНЭУ, Монгол Улс, Япон Улс, БНСУ-аас хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байгаа талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна.
Чуулганы хүрээнд "Соёл иргэншлийн уулзвар, Ази, Номхон далайн бүс нутгийн түүхэн дэх тээврийн интеграцийн үүрэг" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал есдүгээр сарын1-ний өдөр зохион байгуулагджээ. Энэ хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргал оролцон, "Их түмэн санаачилга (GTI) ба Монгол-Оросын тээврийн хамтын ажиллагаа, Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн байна.
| Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |