Эрдэмтэд саяхан Хятадын Ниншягийн Иньчуань хотын Хэланьшаний хадны зургийг дахин шалгах үеэр “дөрвөн морь хөлгөлсөн тэрэг”-ийг дүрсэлсэн ховор зургийг илрүүлжээ. Ийм дүрслэл Хэланьшаний хадны зургаас анх удаа олдож байгаа юм байна. Шинээр илрүүлсэн хадны зураг нь 24х20 сантиметр хэмжээтэй, цохиж сийлэх аргаар бүтээгдсэн бөгөөд сийлбэрийн мөрний гүн 1.5 миллиметр байна.

Морь хөлгөлсөн тэрэг дүрсэлсэн хадны зураг тус бүс нутагт 20 хүрэхгүй байдаг бөгөөд өмнө нь илрүүлсэн зургууд бүгд хоёр морь хөлгөлсөн тэргийг дүрсэлсэн байжээ. Харин дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг өмнө нь Төв Ази, Монгол Улс, Өмнөд Сибирь болон Хятадын Шиньжян, Өвөр Монгол зэрэг газраас л илэрч байсан аж.
Хэланьшань уулсын зүүн бэлийн төв хэсэгт орших хадны зургийн хамгаалалтын бүс нь тус уулсын хадны зураг хамгийн олноор төвлөрсөн нутаг юм. Энд 6000 орчим хадны зураг байдгаас 700 гаруй нь хүний нүүрний дүрслэлтэй. Хүний нүүр, амьтан, ургамал, огторгуйн биет, төрөл бүрийн тэмдэг дүрс зэрэг өргөн сэдвийг хамарсан эдгээр зурагт эртний хүмүүсийн ан агнуур, мал маллагаа, тахилга шүтлэг зэрэг амьдралын дүр төрхийг тэмдэглэн үлдээжээ.
Эх сурвалж: “Анд” студи.
| Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |