Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны арвандугаар сард Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд Архангай аймаг болон Анакапри хот хооронд "Хамтын ажиллагааны эрмэлзлийн захидал"-д талууд гарын үсэг зурсан билээ. Энэхүү хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд Итали Улсын Анакапри хотын "Вилла Роза" галерейд энэ оны есдүгээр сар хүртэл “Amazing Mongolia” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, нээлтийн арга хэмжээг наймдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан.

“Amazing Mongolia” үзэсгэлэн нь Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх, өв соёл, ахуй амьдрал, монголчуудын үнэт зүйл, уламжлал, орчин үеийн хөгжил дэвшлийг харуулсан гэрэл зургууд болон, дроноор авсан сонирхолтой видео бичлэгүүдийг танилцуулж буйгаараа онцлог юм. Анакапри нь газар дундын тэнгисийн баруун хойд хэсэгт байрлах байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт арал бөгөөд тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын боомт хот гэдгээрээ дэлхийд алдартай юм. Жилд 3 орчим сая жуулчин хүлээн авдаг байна.
.jpg)
Нээлтийн арга хэмжээнд Анакапри хотын захирагч Франчэско Чэрротта, орлогч дарга Мануэла Скиано, Монгол Улсын Өргөмжит консул Антонио Паонэ, Итали Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Жузэппэ Манцо, Норвеги Улсын Өргөмжит консул Франчэска Алоиа болон бусад 100 гаруй зочид оролцов.
Мөн үеэр Элчин сайд Д.Булган үзэсгэлэнд толилуулж буй гэрэл зургууд болон Монгол Улсын өв соёл, байгалийн гайхамшиг, хөгжил дэвшлийн талаар ирсэн зочдод танилцуулга хийж, харилцан яриа өрнүүлэв. Үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй Кампания муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Антонио Паонэ болон Анакапри хотын захиргаанд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
| Анакапри хотын "Вилла Роза" галерейд“Amazing Mongolia” үзэсгэлэн нээгджээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |