Түүний ажил, амьдралын зам тийм ч дардан байгаагүй. Хууль бус цагаачдын хүү ядуусын хороололд, тэгээд бүр бусад хүүхэдтэй ч ойлголцож чадахгүй байна гэдэг хэцүү. Гэхдээ тэр замд нь тулгарч, тааралдсан бүхнийг сөрөн давж, шилдэг нь болж чадсан. Тэр гэдэг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн амьд домог, “New York Times” сонины сэтгүүлч асан Сеймур Херш. Уншигч танд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн тохиолдуулан сүүлийн 50 орчим жилийн турш шилдэг гэдгээ дахин дахин батлан харуулсааар ирсэн, эрэн хайж, хийсэн эрэн сурвалжлах бүтээлүүдээрээ энгийн ардаас хулгайлсан боломжуудыг эргүүлэн авчирч, улс төр, хууль, хүчнийхний чанд нууц, булхайг илчилж яваа бүх цаг үеийн шилдэг сэтгүүлчдийн нэг Пулитцерийн шагналт Сеймур Хершийн амьдрал, бүтээлийн түүхийг хүргэж байна.
Нэрт сэтгүүлч Сеймур Херг 1937 оны дөрөвдүгээр сарын 8-нд АНУ-ын Чикаго хотод Исадор Херш, Дороти Херш нарын гэр бүлд төржээ. Түүний аав, ээж нь Литва, Польш гаралтай бөгөөд 1920-оод оны үед АНУ-д очсон хууль бус цагаачдын нэг байсан гэнэ. Харин Сеймурийн бага нас Чикагогийн ядуусын хороололд өнгөрсөн бөгөөд түүнийг арай том болмогц аав, ээж нь ажилдаа туслуулахаар Чикагогийн өмнөд хэсгийн хими цэвэрлэгээний цехэд аваачдаг байсан аж. Гэсэн ч Сеймур аав, ээжийнхээ ажилд туслахдаа тусалж байсан ч өөрийн хувийн сурлагаа ч орхигдуулалгүй явсаар Хайд Паркийн ахлах сургуулийг төгсөж, Иллинойсын их сургуульд элсжээ. Тэрбээр оюутан байхдаа өөрийн сургалтын төлбөрөөсөө гадна аав, ээждээ туслахаар цагийн ажил хийдэг байсан бөгөөд Иллинойсын их сургуулийн түүхч мэргэжлээр төгссөн байдаг. Харин дараа Чикагогийн их сургуульд хуулийн чиглэлээр сурч байсан ч эхний жилийнх нь дүн тааруу байсан учир Сеймурийг сургуулиас нь хөөсөн аж.

Сеймур АНУ-ын их сургуульд мэргэжил эзэмшсэн ч англиар төдийлөн сайн ярьдаггүй байжээ. Үүний ч улмаас их сургуулиасаа хөөгдсөнөөсөө хойш олон сарын турш ажил олж чадалгүй явсаар эмийн санд ажилд орсон байна. Харин эмийн санд ажиллаж байхдаа нэгэн үйлчлүүлэгчтэйгээ танилцаж, ярилцсан нь Чикаго хотын мэдээллийн товчооны ажилтан байж таарч. Тэгээд л Сеймур мэдээллийн товчоонд долоон сарын турш сэтгүүлч, сурвалжлагчаар дагалдан ажиллаж, анх удаа сэтгүүл зүйд хөл тавьж үзжээ. Гэсэн ч түүний “цаг” болоогүй байсан аж. Сеймур олон удаа бүтэлгүйтэж, ажлаасаа гарч, Америкийн цэргийн нөөцөд татагдаж, эргэн ирэхдээ Эвергрин-Парк хотын захад жижиг сонингийн газар нээж, ганцаараа ажиллуулж байсан ч тусыг ололгүй явсаар бараг 10 жил “хий” өнгөрөөсөн байна.
Харин нэг удаа Сеймур төрж, өссөн Чикакогийн ядуусын хорооллоор явж байтал нэгэн үл таних эр түүний гарт жижиг цаас атгуулаад яваад өгсөн гэнэ. Сеймур цаасыг нээж үзтэл “Нэг цэрэгт явсан эр галзуурч, 75 хүний аминд хүрчээ” гэж бичсэн байжээ. Энэ явдал түүний алдарт “Миний Лаи” эрэн сурвалжлах цувралын эхлэл болсон аж. Түүний “Миний Лаи” цуврал нийтлэл нь АНУ, Вьетнамын дайнд Америкийн нэгэн цэргийн рот дайны бус бүсэд байсан Вьетнамын тосгон руу халдаж, энгийн иргэдийг хөнөөсөн хэргийг ил болгож, шуугиан дэгдээж байсан бөгөөд тус цуврал Сеймурт дэлхийн сэтгүүл зүйн шилдэг шагнал болох Пулитцерийг авчирч байв.

“Миний Лаи” цуврал сурвалжилга нийтэд ил болсноос гурван жилийн дараа “Розентал” сонин Сеймурийг ажил авчээ. Харин тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Ричард Никсоныг огцроход хүргэсэн “Watergate” хэргийн тухай дуулиан гарч, сэтгүүл зүйн салбар бүхэлдээ түүнд анхаарч байсан гэнэ. “Washington Post” сонины сэтгүүлч Боб Вудворд, Карл Бернштейн нарын ил болгосон “Watergate”-ийн хэрэгтэй зэрэгцэн “Розентал” сонинд орсноосоо хойш чимээгүй байсан Сеймур Херш нэгэн цуврал нийтлэл гаргасан нь “АНУ-ын хууль, хүчний байгууллага доторх гаднын тагнуулуудын тухай цуврал байжээ. Тус цувралд эх орноосоо эсрэг үйлдэл хийж, гаднын оронтой хамтран ажиллаж байсан 10 мянга гаруй албан тушаалтныг ил болгосон сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүдийн нэг болсон ч “Watergate”-ийн дуулианд дарагдаад өнгөрч байж. Дотоодын тагнуулуудыг илчилсэн Сеймур удалгүй “Розентал”-аас гарч, 1972 онд “New York Times” сонинд ажилд орсон байна.
Олон шүүмжлэгчийн үздэгээр Сеймур Хершийн хамгийн оргил үед “New York Times”-т байх үе гэдэг. Тэрбээр тус сонинд ажилд орсноосоо хойш Абу-Грайбын шоронгийн дуулианаас эхлээд олон арван тэсрэлт хийсэн эрэн сурвалжлах нийтлэл, сурвалжилга гаргаж байв. Жишээ дурдахад, алан хядагч Осама бин Ладеныг устгасан талаар Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдээд удаагүй байхад Херш Обамагийн мэдэгдлийг эсэргүүцэж, эрэн сурвалжилсан нийтлэлээ дэлгэж байлаа. Тус нийтлэлд “АНУ-ын тагнуулууд Бин Ладеныг устгаагүй. Өөр жижиг орны хууль, хүчнийхэн хөнөөсөн байхад Обамагийн засаг захиргаа тухайн улстай мөнгөөр тохиролцож, Бин Ладены аллагыг “худалдан” авч, өөртөө сурталчилгаа хийж байна” хэмээн илчилж байсан юм. Сеймур Херш чөлөөндөө гарахаас өмнө АНУ-ын эрх баригчид Сири, Иран, Иракийн дайныг турхирч байгаа, АНУ-ын хууль, хүчин, батлан хамгаалах салбарын нууц явуулга, химийн дайралтыг ил болгож байжээ. Мөн АНУ-ын Тагнуулын төв газар хууль бусаар иргэд дээр мансууруулах бодистой төстэй хүний удирддаг бэлдмэл туршиж байсныг илрүүлж, нийтэд дэлгэж байв. Херш ид ажиллаж байх хугацаандаа “амьд эх сурвалж” ч гэж олон уншигчдаа сайшаагдаж явжээ.

Чөлөөндөө гарсан нэрт сэтгүүлчдээс одоог хүртэл олны анхааралд байж, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөөр байгаа нь ч гарцаагүй Сеймур Херш. Бүр тэрбээр саяхан “Умард урсгал-1” хоолой дэлбэрсэн талаарх үнэнийг дэлгэсэн. Түүний цуглуулж, сурвалжилсан баримт, мэдээллээр “Умард урсгал-1”-ийг АНУ өөрсдөө дэлбэлсэн бөгөөд Байдены засаг захиргаа сэтгүүлч Хершийн сурвалжилгыг сөрсөн, залруулсан мэдээлэл хийлгүй хүлээн зөвшөөрсөн юм. Тэр сэтгүүл зүйд ид ажиллаж байхдаа ч чөлөөндөө гарсан ч үнэний төлөө, үнэнийг хайж байгаа иргэдийн төлөө байгаа нь гайхалтай санагдаж байгаа талаар уншигчид нь сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Сеймур Херш эрэн сурвалжилгаараа дэлхийд танигдсан ч шүүмжлэгчдийн нэрэмжит шагналд ярилцлагын төрлөөр ч олон удаа тэргүүлж байв. Түүнийг ярилцлага, сурвалжилгыг энэ тэнцүү авч явдаг гэх уншигчид ч олон байдаг аж. Хамгийн том жишээ нь гэхэд, сонирхолтой найруулга, үг хэллэгтэй “Миний Лаи” цуврал сурвалжилга дээр энгийн Вьетнам иргэдийн хөнөөсөн цэргээс яриа авснаа
“-Чи хэдийг?
-10, 15 орчмыг хөнөөсөн байж магад.
-Эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд үү?
-Эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд.
-Бүр хүүхдүүд үү?
-Бүр хүүхдүүд.”
хэмээн буулгаж оруулсныг нь одоог хүртэл олон уншигч нь дурсан санаж явдаг юм байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн амьд домог болсон Сеймур Херш чөлөөндөө олон жилийн өмнө гарсан ч одоог хүртэл сэтгүүл зүйгээсээ хөлдөж чадалгүй багахан нийтлэл бичин “NewYorker” сайтаар дамжуулан уншигчдадаа хүргэдэг билээ.

| ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН АМЬД ДОМОГ СЕЙМУР ХЕРШИЙН АМЬДРАЛ, БҮТЭЭЛИЙН ТҮҮХ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |