Өвөр Кавказ, Арменийн зүүн хэсгийн өндөрлөгт орших Нагорный (Уулын) Карабахын бүгд найрамдах улсад байдал хурцдаж байна. Тодруулбал, энэ сарын 27-ны өглөө тус улсын хэд хэдэн тосгон руу гал нээсний улмаас хүний амь эрсэдсэн бөгөөд Арменийн эрх баригчид дайны байдал зарлаж, бүх нийтийн өндлөржүүлсэн бэлэн байдлын дэглэмд шилжлээ. Үүний зэрэгцээ Азербайжаны парламент ч дайны байдал зарлаж, зарим хотод хөл хорионы дэглэм тогтоосноо мэдэгдсэн байна.
Армени, Азербейжан бие биенээ өдөөн хатгасан, түрүүлж гал нээсэн хэмээн буруутгаж байх зуур Европын холбоо, АНУ, ОХУ бүс нутгийн хямрал нүүрлэж магадгүйг онцлоод галаа зогсоож, хэлэлцээр хийхийг хоёр талд уриаллаа. Арменийн Батлан хамгаалах яамны мэдэгдэж буйгаар Азербейжаны тал Карабах руу агаараас цохилт өгсөн гэнэ. Харин Баку мөргөлдөөнийг Ереван өдөөн эхэлж гал нээсэн гэж үзэж байна.
Нагорный Карабахт байдал ийнхүү дахин хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн гарсан нь бүс нутгийн шинжтэй томоохон хямралд хүргэж болзошгүй тул олон улсын зуучлалаар энхийн хэлэлцээг даруй сэргээх хэрэгтэй гэж ажиглагчид үзэж байна.
Түүх сөхвөл, ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан, өнөөгийн ТУХНО-ын гишүүн Армени, Азербайжаны харилцааны “эмзэг цэг” Карабахт сүүлийн 30 орчим жилийн хугацаанд нэг бус удаа зөрчил, мөргөлдөөн гарсаар буй. Уугуул армени үндэстэн дийлэнх Нагорный Карабах улсын иргэд 1991 онд тусгаар тогтнолоо зарласан юм.
Оросын иргэний дайны үе буюу 1918-1920 оны үеэс Армени, Азербейжаны мөргөлдөөн Карабахт өрнөсөн агаад хожим ЗХУ-ын үед Нагорный Карабахыг Азербейжаны харьяа Өөртөө засах муж болгосон ч нутгийн иргэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байв. Хожим 1991 онд карабахчууд бүх нийтийн санал асуулгаар өөрсдийгөө тусгаар тогтносон хэмээн зарласан ч Азербейжан үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, цэрэг оруулсан юм. Гурван жил үргэлжилсэн дайн, зөрчилд хэн нь ч ялаагүй агаад 1994 онд Оросын зуучлалаар Азербайжан, Армени хоёр гал зогсоох хэлэлцээр байгуулж, харин Нагорный Карабахын бүгд найрамдах улсыг хэн нь ч хүлээн зөвшөөрөхгүй байхаар шийдсэн юм.
Коронавирусийн халдварын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоож, халдварын эхний давлагааг даван туулсан ч байдал дахин хурцдаж буй улс орон цөөнгүй. Европт, тэр дундаа Их Британи, Испанид коронавирусийн халдвар дахин эрс нэмэгдэж буй ч иргэд нь хөл хорионы дэглэмийг эсэргүүцсээр байгаа.
Тэгвэл Израиль Улс цар тахлын хоёр дахь давлагаанаас сэрэмжлэн дахин бүх нийтийн хөл хорио тогтоохоо мэдэгдлээ. Сүүлийн өдрүүдэд шинээр халдвар авсан тохиолдол хоногт 5700-гаар нэмэгдэж, нийт 69 мянган хүн өвчлөөд байна. Байдал цаашид ч хүндэрч магадгүй тул хөл хорионы дэглэмийг дахин тогтоох нь зүйтэй гэж эрх баригчид үзжээ.
Гэсэн ч бүх нийтийн хөл хориог эсэргүүцсэн иргэд цөөнгүй байна. Хүмүүс ажлаа хийх, олон нийтийн газраар зорчих, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ өөрсдийгөө тусгаарлан, эрүү ахуй, халдваргүйтгэлийн дэглэмийг сайтар сахихад л хангалттай гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодорхойллоо. Өдгөө 48 настай, АНУ-ын долдугаар тойргийн давж заалдах шатны шүүхийг сүүлийн гурван жил тэргүүлсэн, хууль зүйн салбарт хоёр арваны турш профессороор ажилласан, консерватив үзэлт Эми Кони Барретын нэрийг Ерөнхийлөгч Дээд шүүхийн ерөнхий шүүгчид дэвшүүлж буйгаа Ерөнхийлөгч зарласан байна.
Дональд Трампын санал болгосон нэр дэвшигчийг долоо хоногийн хугацаанд Сенатын хууль боловсруулах хороо хэлэлцэж, дараа нь Сенатаар оруулах агаад Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Эми Кони Баррет Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болох, эсэх нь тодорхой болно.
| Дэлхийд өнөөдөр: Нагорный Карабахт байдал дахин хурцдав |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |