БНСУ-ын загас агнуурын компанийн ажилчин БНАСАУ-ын усан хилийн ойролцоо эргүүл хийж яваад есдүгээр сарын 21-нд сураггүй болсон билээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлж буйгаар сураггүй болсон иргэн Умард Солонгост амиа алдсан гэнэ. “Цэрэг, тагнуулын ажилтнуудын цуглуулсан мэдээллийг шалгаж, нягталсны дүнд сураггүй болсон иргэнийг БНАСАУ-д буудан хөнөөж, цогцсыг нь шатаасан байна” гэж Батлан хамгаалах яамны Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн АнЁнХо мэдэгджээ.
Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан А.Лукашенко тангаргаа өргөж, Төрийн тэргүүний албыг хүлээн авлаа. Энэ үеэр тус улсын нийслэл Минск хотод эсэргүүцлийн жагсаал болж, хууль сахиулагчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн гэх мэдээлэл ч гарав. Сонгууль луйвардсан, санал хураалтын дүнг будлиантуулан хууль бусаар ялалт байгуулсан гэх шүүмжлэлд өртөөд буй Александр Лукашенког Беларусийн хууль ёсны Төрийн тэргүүн гэж ОХУ тэргүүтэй зарим орон хүлээн зөвшөөрсөн бол АНУ, Их Британи, Украин зэрэг улс үүнтэй санал нийлэхгүйгээ мэдэгдээд буй.
Коронавирусийн халдвартай тэмцэх, эдийн засгийг эрчимжүүлэхэд зориулсанCARES act (The Coronavirus Aid, Relief, and Economic Security) хөтөлбөрөөснэг тэрбум ам.долларыг Пентагон зэвсэг, хэрэгсэл худалдан авахад зарцуулсан тухай “The Washington Post” мэдээллээ. Коронавирустэй тэмцэхтэй төдий л хамааралгүй буюу зэвсэг, сум үл нэвтрүүлэх хантааз, дүрэмт хувцас, тагнах хэрэгсэл зэргийг худалдан авахад чамгүй мөнгө зарцуулсныг судалж, шалгах хэрэгтэй гэж Ардчилсан намынхан шаардаж буй. Харин Пентагоны төлөөлөгч ЖессикаМаксвеллийн үзэж буйгаархөтөлбөрөөс хуваарилж буй мөнгийг зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг зардалд зарцуулахыг шаардаагүй гэнэ.
Ташрамд, АНУ-ын 30 мужид коронавирус эрчимтэй тархсан бөгөөд нас барагсдын тоо 200 мянга давжээ. Мөн АНУ-д халдвар авсан тохиолдол 6.9 сая буюу дэлхийн улс орнуудаас хамгийн их бүртгэгдээд байгаа юм.
| Дэлхийд өнөөдөр: Өмнөд солонгос иргэн БНАСАУ-д амь үрэгдсэн гэв |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |