АНУ-ын Нью-Йорк хотод есдүгээр сарын 15-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-дугаар чуулган эхэллээ. НҮБ-ын 75 жилийн ойтой давхцаж буй энэхүү чуулганаар хүн төрөлхтөнд тулгамдаж буй цар тахал, байгаль орчны асуудал, боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцолж байгаа бөгөөд дээд хэмжээний хэд хэдэн уулзалтыг зохион байгуулахаар товлосныг Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш онцоллоо. Ерөнхий ассамблейн 75-дугаар чуулганыг Туркийн дипломатчВолкан Бозкыр тэргүүлж байна. Чуулганд улс орнуудын удирдагчдын илгээсэн видео илтгэлүүдээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
…Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, биологийн төрөл зүйлийн мөхөн, ядуурал, авлига, тэгш бус байдал гаарч, улс орнуудын дунд геополитикийн сөргөлдөөн нэмэгдэн, дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч буй нь хүн төрөлхтөн бидний нийтлэг, тулгамдсан асуудлууд болж байна. Хэдий ийм олон нийтлэг асуудал бий ч нийтлэг, хамтын шийдэл бидэнд цөөн. Дээр дурдсан асуудлуудыг шийдэхийн тулд хамтын ажиллагаа, дэмжлэг, харилцан туршлага солилцох, нэгдэх шаардлага бидэнд зайлшгүй гарч ирж буй. НҮБ дэлхий ертөнцийг сайн, сайхан болгон өөрчилнө гэж хүн төрөлхтөн итгэсээр байна. Тулгамдсан асуудлуудыг шийдэх, нэгдэх нь НҮБ-ын гишүүн ард түмнүүдийн өмнө хүлээсэн бидний үүрэг. Энхийг сахиулагчид, дипломатчид, хүмүүнлэгийн зүтгэлтнүүд, хүн төрөлхтний үнэт зүйлсийн төлөө амь насаа зориулсан бүхний өмнө бидний хүлээж буй үүрэг.
... Хятадын эрх баригчид болон ерөнхий утгаараа Бээжингийн хяналтад байгаа ДЭМБ коронавирусийн халдвар хүнээс хүнд халдварлахгүй гэж мэдэгдсэн. Дараа нь шинж тэмдэггүй халдвар тээгчээс вирус халдахгүй гэж мөн л ташаа мэдээлэл гаргасан. Бээжингийн энэ үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой. Мөн Хятад Улс далай тэнгисийг хог хаягдлаар бохирдуулж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулдаг.
НҮБ дэлхий нийтэд тулгамдаж буй терроризм, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа, хөдөлмөрийн мөлжлөг, мансууруулах бодисын хууль бус эргэлт зэрэг бодит асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах ёстой.
... НҮБ хөгжихийн тулд өөрчлөгдөх ёстой. Тулгамдсан асуудлыг шийдэх үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дорвитой шийдвэр гаргаж чадахгүй үе цөөнгүй. Гишүүн орнуудын ашиг сонирхол тэнд үйлчлэх нь бий. Гишүүн орнууд нь нэгдэж, хамтран ажиллаж байж НҮБ-ын үнэт зүйл оршин тогтнож, үйл ажиллагаа нь хэвийн явах болно. XXI зуунд дэлхийг хамарсан асуудлыг шийдэхийн тулд НҮБ-д реформ хийх шаардлагатай.
...Хүн төрөлхтөн хамтдаа бүтээн байгуулж, хуваалцах зарчмаар тэгш боломжийг бий болгох, сорилтыг даван туулах, энх тайванчаар хөгжих нь зүй. Улс орнуудын хооронд зөрчил маргаан гарч болно. Гэхдээ зөрчлийг зүй зохистой шийдвэрлэх хэрэгтэй. Улс орнууд хоорондоо өрсөлдөж болно, гэхдээ энэ нь эерэг бөгөөд хор хөнөөлгүй байх ёстой.
... Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн бүх улсын ард иргэдэд олгох боломжийг бий болгохын тулд эм үйлдвэрлэлийн салбарын бүх л хүчин чадлыг одоо ашиглах хэрэгтэй. ОХУ вакцинаа НҮБ-ын ажилтан, сайн дурынханд олгоход бэлэн.
| НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-дугаар чуулган: Хэн, юу хэлэв |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |