Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн хүү Содномдаржаатай манай сайтын сэтгүүлч Б.Бадралмаа ярилцсан билээ. Тус ярилцлагыг энд дарж уншаарай. Бид энэхүү ярилцлагаас онцлох эшлэлийг уншигч танд хүргэж байна.
Нутагтаа шагнал аваад очиход нь ихэд хүндэтгэх хүлээж авсан гэдэг. Тухайн үед сургуулийн хүүхдүүд пионер олж угтаад, нутгийн удирдлагууд эмээл, хазаартай морь бэлэглэж байсан гэсэн. Аав тухайн үедээ “Энэ бол миний хийсэнийг биш, үүнээс илүүг хийж бүтээгээрэй гэсэндээ өгч байгаа төрийн минь хүндлэл юм” хүндэлж хүлээж авсан гэдэг.
Аав минь “Миний алтан соёмбоны тал нь эхнэрийн минь гавьяа юм” гэж хэлдэг байсан.
Бэрхшээл хүнд ялагдах гэж ирнэ. Бэрхшээлийн ялагч нь эзэн нь байдаг гэж бидэнд захидаг байлаа.
Их хурлын гишүүн болохоор нутгаасаа гарахад бид уйлаад л ах, дүүс үдэж өгөөд явуулж байсан юм. Хожим аав минь “Намайг олон малчны төлөөлөл болгож сонгосон учраас маш том хариуцлага хүлээж байсан. Намайг их юм чаддаг, мундаг болохоор хүмүүс сонгоогүй юм. Харин намайг чадна, чадаарай” гэж итгэл хүлээлгэсэн болохоор сонгосон” гэж билээ.
УИХ-аар хэлэлцүүлж байхад нь аав “Миний эхнэр жилийн 365 хоногийн энэ өдөр буюу Мартын-8-ны ганц өдөр хөрзөн, баасаа арилгахгүй, мал гэж зовохгүйгээр эрхээ эдэлдэг юм. Энэ өдрийг хэвээр үлдээж өгөөч” гэж хэлэхэд нь гишүүд алга ташаад Мартын-8-ныг бүх нийтийн амралтын өдөр болгож, монгол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нэг өдрийг бий болгосон гэдэг юм.
"Та нарт 100 хонь хоттой үлдээх үү, 100 хонины дайтай боловсрол толгойд чинь хийж өгөх үү гэсэн сонголтын өмнө ирж байна. Хүнд боловсрол хамгийн чухал нь юм байна. Тиймээс та нарыг боловсролтой хүн болгохоор эндээ үлдэж байна” гэж байлаа.
"Баатрын минь алтан соёмбо хоттой хонин дотор минь байсан" хэмээдэг байсан.
Аймгаас ирсэн нэг нь хот руу нь тонгойж хараад “Баатраа хоттой хонин дунд чинь нэг хонь үхжээ” гэхэд нь аав "Унтаад босоод ирэх хугацаанд мал байтугай хүн үхчихдэг юм шүү" гэжээ. Тэр дарга нар юм хэлж чадалгүй буцсан гэдэг.
| ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.НАМХАЙНЯМБУУГИЙН ХҮҮ СОДНОМДАРЖААГИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД |
|
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |