Хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй, хүнийг хайрлаж буй дүр бүхэнд хайртай. Тийм сайхан дүрүүдийг удаан тээж явах сан гэж ч боддог. Хамгийн сүүлд үзсэн "Хувь заяа" киноны дүрүүд одоо ч сэтгэлийн "хэц" дээр "өлгөөтэй" байна. Тэр дундаа МУГЖ П.Эрдэнэзааны тоглосон Пунцагийн дүр. Аавынхаа нэртэй ижил энэ дүрд тэр эгэл жирийн эцэг, нуруутай эр хүнийг бүтээжээ. "Хайр, харуусал" кинонд тэр хайрын үнэ цэн, мөн чанарыг хожимдож ойлгосон бол "Хувь заяа" кинонд амжиж гарыг нь атган, учир байдлыг нь асууж, уучилж ойлгоод хайрлаж байна. Заанаа жүжигчнийг бид хошин урлагийн тайзнаа бүтээсэн олон сайхан дүрээр нь илүүтэй мэднэ. Онцолж санаанд орж буй нь "Хэн хэрэлдэв. Хэн ч хэрэлдээгүй байна" гээд хүүхэлдэйтэй яриад байдаг "Маск" продакшны нэгэн номер байдаг даа. Мөн "Дорноговь симба” хамтлагийн үстэй малгайтай хөгжим тоглоод дуулдаг хэсэг гээд олон тоглолтуудад тэр оройлон дүр бүтээдэг. 1994 оноос тайзнаа гарч, 2006 онд Ж.Мөнхсайхан, Б.Баярмагнай нартай хамтран "Маск" продакшныг байгуулжээ.
.jpeg)
Тайзнаас гадна дэлгэцнээ "Single Ladies", “Соёлын довтолгоо", "Тавилан" зэрэг кинонд дүр бүтээсэн. Ингэж даруухан урдах ажлаа чадварлаг хийж, үзэгчдийг инээлгэх санаа, уран бүтээлийн эрэлд он жилүүдийг зориулсан тэрбээр хоёр жилийн өмнө "Гэм зэм" постдрамын Семен Захарович Мармеладовын дүрээр мөн үзэгчидтэйгээ уулзсан. Цагтаа хэргэм зэрэгтэй түшмэл явсан Мармеладов охиныхоо биеэ үнэлж олсон мөнгөөр амьдралынхаа сүүлчийн хундагатай архийг сөгнөнө. Амьдрал тэрхэн мөчид хэчнээн муухай зүйл болохыг мэдэрсэн тэр үсэрч, цовхчиж, салганан орилно. Архинд хэдийнэ өөрийгөө мэдүүлж, амьдрал утгагүй санагдсан хүнээс гарах мэдрэмжүүд. Болдог бол архинд амьдралаа өгсөн хүмүүсийг цөмийг нь цуглуулж байгаад Мармеладовын тэр хэсгийг үзүүлж, өөрсдийг нь тольдуулмаар санагдтал тэр дүрээ тулгасан. Үргэлж л инээдтэй шог байдлаар нь бидэнтэй ойр түүнээс тэс өөр дүр гарцаагүй тэр байв. Эндээс л Монголын урлагийн П.Эрдэнэзаан гэх жүжигчин өөрийнхөө бяр тэнхээг бүрнээ харуулж, ирэн дээрээ яваагаа мэдрүүлсэн. Тэр анх урлагт орж байсан тухайгаа "Би Увс аймгийн Улаангом хотын арван жилийг төгссөн. Багадаа жүжигчин болно гэж бодож байсангүй. Зураг зурах маш их сонирхолтой. Уран зургийн нэлээд тэмцээн уралдаанд түрүүлээд, Орост үзэсгэлэн гаргаж байлаа. Намайг наймдугаар ангид байхад Дүрслэх урлагийн дунд сургуульд орооч гэсэн урилга ирж байсан. Тэр үед наймдугаар ангийн хүү гэрээсээ хол явна гэхээр сэтгэлд багтахгүй байлаа. Ерөнхийдөө сурлагатай хүүхэд байсан.
.jpeg)

| МУГЖ П.ЭРДЭНЭЗААН БУЮУ "ХУВЬ ЗАЯА" КИНОНЫ ПУНЦАГ |
|
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |