Тус жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт Н.Сүхдорж бичиж, СТА Б.Энхээ найруулжээ.
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Танай уншигчдад болон танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Энхсайханы Дөлгөөн гэдэг. Улсын Хүүхэд Залуучуудын Театрт жүжигчнээр ажилдаг. Би СУИС-ийн Театр Урлагийн Сургуулийг МУГЗ Б. Отгонбат багшийнхаа удирдлага дор 2022 онд төгссөн. Өмнө нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаагүй ээ. Анхны ажил, анхны хамт олон, анхны уран бүтээл, анхны гол дүр ер нь энэ ажилдаа ороод бүх зүйл анхны удаа болохоор догдолж байна.
-“Арслан хүлэгт баатар” жүжгийн талаар яриа дэлгэвэл?
-"Арслан хүлэгт баатар" жүжиг маань үзэгдэл болгон нь хүүхдүүдийг уйдаахааргүй жүжиг болсон байгаа. Тайз, дуу, дүр, хувцас гээд бүх зүйлс нь маш сонирхолтой хүүхдүүд үнэхээр гүн орж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Хурдхан шиг хүүхдүүдтэйгээ уулзаж мянга мянган хүүхдүүдийг өөрсдийнхөө бүтээсэн ертөнцөд автуулах гээд тэсэн ядан хүлээж байна даа.
.jpg)
-Таны дүрийн тухайд?
-Миний дүрийн нэрийг Алагдай хүү гэдэг. Сэргэлэн цовоо, эрдэм номтой жаахан дүрсгүй хүүгийн тийм дүр байгаа. Гэхдээ сайн талаараа шүү.
-Энэ жүжгээр дамжуулан хүүхдэд юуг ойлгуулах бол?
-Сурсан бүхэн чинь эрдэм шүү. Их бага гэж гололгүй байнга сурч, суралцаж яваарай. Эрдэм мэдлэг хамгийн чухлыг ойлгуулахыг хичээсэн.
-Хүүхдийн жүжигт тоглоход хүндрэлтэй зүйл гарч байна уу?
-Анх бэлтгэлийн үеэр айдастай байсан юуг нь нуухав. Би чадах болов уу. Нэг удаагийн тоглолтыг 760 хүүхэд үзнэ. Тэр олон үзэгчийг би барьж чадах болов уу гэсэн түгшүүр бол зөндөө байсан. Одоо бол эсрэгээрээ тайзан дээр би үнэхээр жаргаж тоглож байгаа. Тэр хүүхдүүдийн үнэн нүдийг тайзан дээрээс харах ямар гоё ямар их хүч өгдөг гээч. Өдөрт зургаан удаа тоглосон ч ядрахгүй байх.
-Театрын юунд татагдаж ажиллах болсон бэ?
-2015 онд УДЭТ-д "Ромео Жульетта" үзээд театр гэдэг гайхалтай ордонд татагдаж, дурлаж, шунаж, эхэлж байсан. Төгсөөд УДЭТ-д шалгалт өгөх гэсэн чинь. Энэ жил авахгүй дараа жил авна гээд бүтэн нэг жил гэртээ хүлээсэндээ. Тэгж хүлээсний ачаар УХЗТ-даа орсондоо. Өө нээрээ хамгийн их татагдсан зүйл нь уран бүтээлчид маань бүгд үе тэнгийн шижигнэсэн залуучууд, байгаа нь л юм даа.
-Өөрийгөө нэг үлгэрийн баатартай зүйрлээч?
-Намайг бага байхад найзууд маань Долоон одойгийн хамгийн бага дэлдэн чихтэй одоотой нь адилхан гэдэг байсан.
(2).jpg)
-Өмнө бүжгийн хамтлагт байсан юм билээ. Тэр талаар яриа дэлгээч?
-“Aim4r Production”-ний харьяа "Assassins" гэдэг хамтлагт бүжиглэж байсан. Анх бол өөрийгөө хөгжүүлж задлах зорилгоор бүжиглэж эхэлсэн. Гэхдээ би таг мод байсан гэвэл итгэх үү, зарим хүмүүст хэлэхээр итгэдэггүй юм. Тэгээд 2018 онд “Авьяаслаг Монголчууд” шоунд хамтлагаараа оролцож байсан. Тэр үеэс хойш хамтлагаасаа гарсан. Соёл Урлагийн Их Сургуульд сурахын хажуугаар бүжиглэх гэхээр төдийлөн цаг амжихгүй байсан юм.
-Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Гэр бүлийнхээ талаар ярьж болох уу
-Болно оо. Манай ээж Англи Улсад ажиллангаа амьдардаг. Аав болохоор Америкт ажиллаж, амьдардаг. Бараг л хоёр настайгаасаа хойш эмээ, өвөөтэйгөө өссөн. Манай өвөө Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Пүрэвдорж. Харин эмээ маань МУСТА Хилийн цэргийн дуучин Ч.Огтоо гэх хүмүүс байдаг. Өвөө эмээ хоёртоо энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Та хоёрынхоо ачаар хүү нь өдий зэрэгтэй яваа шүү.
-Цаашдаа ямар дүрд өөрийгөө сорих бодолтой байдаг вэ?
-Би эсрэг дүр дээр л ажиллаж өөрийгөө соримоор байна. Өөрөө зөөлөн, даруу, дөлгөөхөн хүн болохоор ч тэр юм уу эсрэг дүр дээр л ажилламаар санагдаад байдаг юм. Гэхдээ театрынхаа гурав дахь уран бүтээл болох "18 дахь хаврын хайр" гэх жүжиг дээр эсрэг талын гол дүр авсан байгаа. Энд л өөрийгөө сорьж үзнэ дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. “Арслан хүлэгт баатар” жүжиг маань тавдугаар сарын 27-наас зургадугаар сарын 02-ны өдөр хүртэл Хүүхэд, залуучуудын театрт тоглогдоно. Та бүхэн өргөнөөр ирж үзээрэй.

(1).jpg)
.jpg)
| Э.ДӨЛГӨӨН: “АРСЛАН ХҮЛЭГТ БААТАР” ЖҮЖГЭЭРЭЭ ХҮҮХДҮҮДЭД ЭРДЭМ МЭДЛЭГ ХАМГИЙН ЧУХЛЫГ ОЙЛГУУЛАХЫГ ЗОРЬСОН |
|
Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв тойргийн 4 сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
2026-03-13 18:35:38
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө
2026-03-13 18:06:54
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
2026-03-13 17:29:19
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
2026-03-13 16:22:50
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2026-03-13 16:08:43
Т.Аубакир сайд НҮБ-ын эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна
2026-03-13 15:13:57
“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан болно
2026-03-13 13:05:05
Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ
2026-03-13 12:40:57
2026-03-13 12:08:24
2026-03-13 09:56:30
Дэд сайд Г.Амартүвшин, Туркийн Элчин сайд Башак Гэнк Юксэлтэй уулзав
2026-03-13 09:21:09
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |