“Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэрвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа
Амраг минь чи минь дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иргэтэл дуугаа дуулаач” хэмээх “Аяны шувууд” дуунд “төрсөн” цагаас нь өнөөг хүртэл сонсож, дагаж дуулсаар байна. Бид энэ удаагийн “Дуу төрсөн түүх” буландаа “Аяны шувууд” дууг хэрхэн бүтсэн болохыг онцолж байна. Тус дуу нь1960-аад оны дунд үеэс олны хүртээл болж чаджээ. Гадаадын ямарч уран бүтээлч анх монгол дуу сурахдаа Аяны шувуудыг сурдаг гэдэг. Үүний жишээ бол гитарчин Александар Сага билээ. Харин тус дууг Монголын найман настай балчираас наян настай буурал хүртэл дуулсаар буй. Энэ дууны тухай хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “1966 онд тус дууг бичүүлсэн юм билээ. Радиогоор би анхлан сонсож байсан. 1967 онд хөгжмийн сургуульд орохдоо З.Хангалтай танилцсан болохоор түүний сүүлийн үеийн уран бүтээлийд нь сайн санагддаг. “Аяны шувууд” дуу бидэнд нэг л цочрол өгсөн. Хөгжмийн найруулга бол тухайн үеийн Банзрагч, Зангад, Адарсүрэн нарын хөгжмийн найруулгаас тэс ондоо байсан учраас бидэнд цоо шинэ мэдрэмжийг төрүүлсэн. Жааз хөгжмийн арга барилыг синфони найрал хөгжмийн хийл хөгжмүүдээр зөөлрүүлээд бичсэн анхны шинэ дуу болж байсан. З.Хангал 10 гаруй дуу хийсэн байх. Тэднээс Аяны шувууд л мөнхөрч чадсан нь Хангалын өмч гэхээсээ илүүтэй монголчуудын өмч болжээ гэж бодож байна” хэмээжээ. Харин дуучин Х.Төмөрбаатар “Тус дууг анх авьяаслаг дуучин Х.Төмөр анхлан дуулсан. Хөгжмийн зохиолч З.Хангал ямар нэгэн дууг зохиовол хамгийн түрүүн Х.Төмөр л дуулдаг байлаа шүү дээ. Миний хайртай дуу болохоор дуучныгаа. Хангалыгаа дурсаад тус дууг дуулах дуртай” гэсэн байв.

Хөгжмийн зохиолч Б.Ганбат “Намайг З.Хангалаар гитар заалгахаар очиход дуучин Х.Төмөр, З.Хангал хоёр “Аяны шувууд”, “Москва минь сайн байна уу”, “Нарт тэнгэрийн доор”, “Сарнай цэцэг”, “Үдэлтийн дуу” гээд таван дуугаа хийчихсэн олон нийтэд богино хугацаанд таниулж байсныг тод санадаг. Тус дуу бол цоо шинэ буюу баруунч ургалаар бичсэн. Тус дууг Наран, Бат-Ундрах, Ариунаа, Насантогтох, Баяраа гээд олон дуучин дуулж байсан. Тэднээс гадна хамтлаг дуучид өөрсдийнхөөрөө найруулж, урын сандаа багтаасан нь мэргэжлийн өндөр түвшний уран бүтээл болохыг илтгэж байгаа юм. Тэдний минь өнөөдрийг хүртэл амьд байгаа учраас тэд минь амьд байна гэсэн үг. Тус дуу бол үнэхээр хүчтэй сонгодог дуу” гэв.
Мөн хөгжим судлаач Р.Энхбазар “Урлагийнхан шинэ жилийн баярт зориулж нэгдсэн тоглолт хийдэг байсан юм. Тэр үед “Аяны шувууд” дууг тайзан дээр анхлан дуулж байлаа. Тухайн үед бид уран бүтээл хийж байна гэж өөрсдийгөө боддоггүй байж. Зүгээр л сонирхлоороо дуу зохиож, заримыг нь өөрсдөө дуулдаг байсан. Дуугаа мэргэжлийн хамтлагт өгч, нот бичүүлнэ гэдгийг ч ойлгодоггүй байж. Тухайн үеийн хөгжмийн зохиолчдын дуунууд тиймэрхүү л гардаг байсан даа. Тус дуугаа хөгжмийн зохиолч болоогүй байхдаа бичсэн. Тун сайн уран бүтээл дээ. Энэ дууны нөлөөгөөр Хангалын маш олон уран бүтээл төрсөн болов уу гэж боддог” хэмээжээ.
АЯНЫ ШУВУУД
Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэрвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа
ДХ: Амраг минь чи минь дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иргэтэл дуугаа дуулаачээ
Зэллэн ниссэн шувуудын цуваа
Зэрэглээ татан алсыг зориход
Чихэнд хоногшсон чиний минь дуу
Сэтгэлд шингэн уянгатай сонсогдоно
ДХ:Амраг минь чи минь дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иргэтэл дуугаа дуулаачээ
Хөмсгөн сарыг дамжин өртөөлөөд
Хөвөн үүлсийн сиймхийг чиглээд
Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу
Хөөрөн нисээд шувууд буцлаа
| ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: З.Хангал “Аяны шувууд” дууг хөгжмийн зохиолч болоогүй байхдаа аяыг нь бичжээ |
|
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |