Ээжийн тухай дуунууд дотроос “Аргалд явсан ээж” яахын аргагүй айргийн тавд багтах дуу болов уу гэж санадаг юм. Холоос ирсэн хэн бүхэн эргээд холыг зорьдог. Цаг хугацааны ийм нэг алс тэртээг хүмүүс өөрсдийнхөөрөө илэрхийлсний дотроос үгүй болсон ээжийг аргалд явснаар зүйрлэнэ гэдэг аргагүй монгол хүний л тархи, зүрхэнд бүрэлдэх бүтээл болов уу. Байхгүйн тухай мөн ийн бодож, ингэж санах нь ч ховор байх.
Ийн эсэн бусыг бодонгоо Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар,хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн хөгжим, Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа гуайн үгийг нь бичсэн “Аргалд явсан ээж” дууг сонсож сууна. Дээрх бол дуу төрсөн түүхийг нь мэдэхгүйн өмнөх энэ дууны үгийг тайлах гэсэн, утгыг нь таах гэж оролдсон өөрийн бодрол.
Харин энэ дууны түүхийн тухай Н.Жанцанноров хөгжмийн зохиолч “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн үеэр ярьж, өөрөө дуулсныг нь үзэгч та санаж байгаа байх. Монголын бүтээн байгуулалтын “эцэг” болсон хурандаа, генерал С.Лувсангомбо гуайн оролцсон дугаарт дуулж, түүнийг уйлуулдаг даа. Тэр том бүтээн байгуулагч хүмүүний сэтгэлийг эрхгүй хөдөлгөж, нуран үймэртэл дуулж байсан нэвтрүүлгийн тэр хэсэг ерөөсөө санаанаас гардаггүй юм. Дуу төрсөн түүхийнх нь тухай өөрийн бичвэртээ анд түшилцэн буулгах гэсэн үүдэл минь тэр дугаараас эхлэлтэй. Сулдаа ганхах хүлэг шиг ийм нэг сайхан дууны түүх сонссон, уншсан хэнд ч тэмдэглэн авахын хүсэл төрнө байх. Тэгээд бичиглэн авахдаа уншигч тантай мөн давхар хуваалцахыг зорилоо.
.jpg)
Н.Жанцанноров хөгжмийн зохиолч “Аргалд явсан ээж” дуугаа бүтсэн тухай “Би ээжтэйгээ 1969 оноос хойш хамт амьдарсан хүн л дээ. Ээж минь 1991 онд нас барсан юм. Битүүний урд өдөр ээж их ажилтай, бурхнаа цэвэрлэнэ, зулын гол орооно. Ээжийг нас барсан жил битүүний урд өдөр гэртээ орсон чинь нэг юм бодогдлоо. Бурхнаа хэн цэвэрлэдэг билээ, хамгийн түрүүнд хэнд золгох вэ гэж. Намайг багад манайх зуухгүй, тулгатай байлаа. Үнс бужигнана гэж жигтэйхэн. Ээж аргалд явахдаа намайг бүсээр ороож, орны хөлнөөс уяж, өмнө нь минь хоёр ааруул тавьчихна. Гурав, дөрвөн настай л байсан үе. Тэр жаахан хүүхдэд ээжийгээ хүлээх шиг том хүлээлт энэ ертөнцөд байхгүй. Битүүний өдөр ээжийгээ үгүйлж дурсаад сууж байхдаа "Аргалд явснаасаа их хугацаагаар явчихлаа даа гэсэн бодол төрдөг юм. “Тэгэхэд “Аргалд явсан ээж минь та арай дэндүү удлаа даа” гэсэн мөр шууд ороод ирсэн. Ж.Бадраа гуай руу утасдлаа даа. “Надад ийм нэг мөр ороод ирлээ” гээд ярилаа. Өнөөх маань ч догдолчихож. “Утсаа тавь” гэж байна. Ээждээ амь гэж жигтэйхэн хүн байсан л даа. Хорин минутын дараа утас дуугарлаа. Ж.Бадраа гуай байна. “За үзэг, цаас гаргаад бич” гэдэг юм. Ингэж л төрсөн дуу” гэж ярьсан байдаг. Ингэж л бидний сэтгэлд хоногшсон, ойр дотно элгэмсүү болсон
"Аргалд явсан ээж минь та
Арай л дэндүү удлаа шүү дээ
Аагтай цайг тань санан санасаар
Ангаж явна даа муу хүү чинь
Ээж минь, ээж минь энэрэлт тэнгэр минь
Эргээд ирэх тань болоогүй юу..."гэх
ийм нэгэн дуу эгшиглэсэн түүхтэй юм билээ. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн зохиосон хөгжим бол хязгааргүй. Тэр энэ дуугаараа ээжийгээ үгүйлэн санаж, түүний ээж эргэж ирэхгүйгээр аргалд явсан ч энэ л дуугаа сонсож, тайтгарч, аагтай цайгаар нь ангасан үедээ ундаалдаг нь гарцаагүй.
| Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙН ЭЭЖИЙГЭЭ ҮГҮЙЛСЭН СЭТГЭЛЭЭС “АРГАЛД ЯВСАН ЭЭЖ” ДУУ БҮТЖЭЭ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |