Дуулахдаа хачин үймэрсэн, нүд нь чийгтэй суугаа түүнийг санахад дуундаа мөн их дэвтдэг хүмүүн байж дээ гэж боддог юм.
Уг араншин нь тийм зөөлөн биш ч дотогш чимээлсэн анир хүмүүн гэдгийг ойр дотны нөхөд нь батлан ярина. Түүний найз, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр "Н.Төмөрхуяг бол найзлаад байхаар сайхан нөхөр биш шүү дээ, их ярвагар, шарвагар хүн. Гэхдээ биднийг бүтээл л салахын аргагүй нөхөрлүүлсэн” гэж муу нөхрийгөө үгүйлж сууна лээ. Гэхдээ тэр дуу хуурыг нь сонсож, түүнийг дэргэдээ авчрах, хаа нэг ганц шил юм мултлахдаа хажуудаа суулгах азтай нэгэн. Урлаг, бүтээл гэдэг иймдээ л сайхан, мөнхүү атаархам. Авьяастай нэгнээ ч авьяасыг сонсох үзэгчдээ ч зөөлрүүлэн норгож байдаг мөн чанартай. Түүнийг ч мөн дуу л аргадаж, уярааж, жаргааж, хэн нэгэн рүү хөтөлж, өртөөлж, холбож байх. Авьяас нь л түүнийг элдэж, илбэж, тайтгаруулсан байх. Тэгэхээр тэр бол товчхондоо дуу, гитар, мөрөө давсан урт буржгар үс, намуухан хоолой л юм. Ийн оршсоор, тийн тайзнаа гарч гитарынхаа хөг аялгууг сэтгэл зүрхээрээ мэтгэн татаж, микрофоныхоо ард чимээгүйхэн мэгшиж, хоолой нь зангирч, өмөлзөж, өрөвдөж, огшиж, онгирсоор л хорвоог туулсан.

Ийн итгэлтэй тодотгох эрхэм бол намуухан хоолойгоор амьдралаа л дуулсан Монгол Улсын Гавьяат жүжигчин Намдагийн Төмөрхуяг. Хүний үр, аав, хань, эгэл мөртлөө энгүй авьяастан. Аав, ээж хоёр нь түүний дуулах эхлэлийг тавьж, хорвоод ирээд хийх л ёстой зүйлийг нь чиглүүлж өгсөн юм билээ. Жолооч аавынхаа хажууд суугаад дуу хуурын ертөнцийг өөртөө нээж, амьдрал гэдэг чинь урт зам, түүнийг дуулж л барах ёстой гэсэн ухаарлыг сэхээрч. Тэгээд цэргээс ирсэн том хархүү нэртэй жолооч аавынхаа мэргэжлийг өвлөн том тэрэг жолоодон дуулж явсан түүнд Хан-Хэнтий чуулгад орох санал ирснээр анхлан хөгжимчнөөр сонирхон оржээ. Гэхдээ төд удалгүй гоцлол дуучин болж, өтгөн хар хөмсөг, урт үстэй, тэвхийсэн өндөр залуу уран бүтээлч түүнтэй танилцаж, эгэл мөртлөө намуухан хоолойгоор эгшиглэх дуу хуурт нь дурлан татагдсан.

Мартахын аргагүй уярам зөөлөн мөртлөө ухаарал тээсэн түүний дуунууд 1980-аад оноос хойш лав хэн бүхний зүрх сэтгэлийн аль нэгэн өрөө тасалгаанд эгшиглэж, жаахан халамцахаараа, эсвэл гунихаараа, үгүйдээ л ухаарал тээсэн үедээ “Насны намар гадаа ирэхэд...”, “Үсний минь сор мөнгөрөх тусам, үгүйлэн санах юм төрсөн нутаг аа”...”, “Ухаарч амьдрах хорвоо гээд, үр чамдаа хэлээд байх юм аа...”, “Өргөн сэлэнгэ минь холын замдаа...”, “Замбуулинд учрахгүй байх аргагүй, залуу нас, дурлалын дуу минь”, “Нар нь наадавч харламгүй насны салхитай үсийг тань...”, “Өр өвтгөх юм бүхнийг дуул...”, “Амьдрал хайр дээр тогтдог гээд алагхан хорвоод хэлээд байх юм...”, “Ундааны дээд архийг нь болбол хө, ууна гэж юунд хэлэв дээ..." гэж дуулна, уярна, уйлна. Тэр өөрөө энэ бүхнээ “Амьдралаа л дуулсан” гэнэ. Нээрээ л амьдрал дотор хайр хагацал, ухаарал, бодрол, үгүйлэн санах хийгээд хайрлан дурлах, омогшиж, омогтох цөм бий. Тэр үүнийг дуу бүрдээ шингээн багтааж, өөртөө болоод өрөөлд дуулж, сануулдаг байсан. Мэдээж бидний үе бол түүнийг мэдэхгүй, мэдлээ ч бүрэн гүйцэт ухаарахгүй яваа. Багад л аав хаа нэг халамцахаараа “Ундааны дээд архийг нь болбол хө, ууна гэж юундаа хэлэв дээ...”, “Насны намар гадаа ирэхэд, нартын жамыг ухаарах юм...” гэж дуулдаг байсан нь санаанд үлдэж, дахин сонсоход эрхгүй дотно.
.jpg)
Гэхдээ одоо сонсоход бага ч болов бодрол тээж, “Н.Төмөрхуяг гэж яасан их шаналж, шархирч, шархалж, хайрлаж, хагсарч, бадарч, дэвэрч, норж, хөрж дуулдаг хүмүүн байсан юм бэ” гэж бодогдоно. Ёстой л нэг хамаг бүхнээрээ дуулан амьдарсан хүмүүн байж. Тийн дуулах ганцхан жишээ л гэхэд тэр “Өр өвтгөх бүхнийг дуул” дууг дуулан суухдаа мөн ч үймэрчээ. Хамаг бүхэнд хайлан урсаж, өмөрч, өмөлзөж, тийм том эр хүн атлаа гитарынхаа ард буй биеэрээ өмөрч, нуран унаж байгааг нь хараад эрхгүй дагаж өмөлзлөө. Тэр ерөөс ийм л дуучин байж. Дуулахаараа л жаргаж, дуулж л амьдарч, гитараа тоглоод нүдээ аниад хэдэнтээ дотроо уйлж, амьдралаа эргэцүүлж, эргэх хорвоогийн жам ёсыг дуулсан дуунаасаа мэдэрсэн хүмүүн байжээ.

Түүний хүү Учрал “Аавынхаа дуулахыг сонсохоор зөөлөн, намуухан, уярмаар мэдрэмж төрдөг. Дуулах нь “Үйл мэтгэж байгаа юм шиг” Арлааны Эрдэнэ-Очир агсан хэлсэн байдагтай санал нийлдэг. Дээрх мэдрэмж өөрт нь болоод бүтээлд нь шингэсэн байдаг. Ааваас авсан эдгээр мэдрэмж миний зан чанарт маш их нөлөөлсөн. Би өөрийгөө аавынхаа уран бүтээлийн өнгө аяс, сэтгэлийн илэрхийлэл нь гэж боддог. Аав минь үг, үйлдлээрээ гэхээс илүү уран бүтээлээрээ намайг хүмүүжүүлж, миний амьдралд нөлөөлсөн гэж найддаг, итгэдэг” гэнэ.
Тэр хүний ертөнцөд хийдгээ хийжээ, дуугаа дуулсан шиг дуулж, өрөөлийг жаргаасан шиг жаргаасан. Харин түүний дуу хуураар зүрх сэтгэлээ ундаалж, дуу хуурт нь уяран хайлж байснаас өөрөөр гавьтайхан авьяасыг нь үнэлж, хүнийг нь хайрлаж чадаагүй болов уу, бид. Гитар л түүнд эцсээ хүртэл үнэнч байсан байх. Эмнэлэгийн орон дээр бие чилээрхүү байхдаа ч тэр гитараа харан тайтгарч, урт хар буржгар үсээ арагш шидлэн, дуулж байсан залуу насаа дурсаж, тайзнаа гарсан он жилүүдээ нэхэн бодож, түүндээ дулаацаж, түүгээрээ эдгэрч байсан биз ээ. Аргагүй ганцхан дуулж л амьдарсан болохоор, гитарын утаснаас баяр, гуниг, хайр, уучлал хосолсон ямархан өнгө гардагийг ч тэр л гаргаахгүй мэдэх биз ээ. Өдгөө түүнийг байхгүй ч насны намар гадаа ирж, амьдрал хайр дээр тогтож, залуу нас дурлалын дуу эгшиглэсээр байна.
Н.Төмөрхуяг агсан дуулахаас гадна сайхан бичдэг, зурдаг гээд олон зүйлд эв дүйтэй нэгэн байж. Мөн их сонин яриатай. "Би урлагийн сургуульд явсан бол дуучин болохгүй, тэгээд л дуусах байсан..." гэх жишээний. Тийм өөрийнхөөрөө, зоргооророо давилуун зан чанартай нэгэн байж. Тодотгоод байгаа сонин гэдгийг хэн бүхнээс зөрдөг, эсрэг зан чанарт нь оноосон юм. Жаахан өөрийнхөөрөө болохоор олон ч хүнтэй эг маг байж. Гэхдээ дуулахад нь хэн ч түүнд татагдаж, сэтгэл зүрхнээс нь гарах аялгуу бүхэнд жаргаж, гуньдаг болохоор түүнд дургүй хүн ч барагтай үгүй гэмээр. Харин зөөлөн намуун дуулдагаасаа анги ондоо чөлөөтэй, омголон, дураар нэгэн байсныг нь дурдаж байгаа нь энэ. Хөгжим яваад л эхлэхэд тэр салхины аясаар найгах бургас мэт тогтуун, намс болдог гэмээр.
Үүнтэй ганзага нийлэх нэгэн жишээг түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас татвал, тэрбээр "Ах нь их эсэргүү хүн шүү дээ. Дарга нартай таарахгүй. Ажилдаа очилгүй хоёр хоночихсон араас хүн ирлээ. Жамбын Батмөнх дарга аймагт ирнэ гэнэ. Ажилдаа оч гэж байна. Би тэгэхээр нь битгий солиор, Жамбын Батмөнх байтугай Ленин багш нь босоод ирлээ гэсэн ч очихгүй ээ гээд хэлээд явуулсан. Тэр нөхөр миний хэлснийг яг тэр чигээр нь дамжуулсан байсан. Ингээд зургаан сар цалингаасаа хасуулсан. Амнаасаа болж байхгүй юу. Харин ч зөөлөн шийтгэсэн байгаа юм. Шоронд хийе гэвэл хийх л байсан шүү дээ, тэр үед. Намайг чинь энэ мэтээр эсэргүү юм ярьдаг болохоор их дардаг байсан. Аймгийн чуулгын тайзан дээр бол гоцлол дуу дуулуулахгүй. Хөдөө урлагийн бригадаар явахад л нэг юм гоцлол дуулуулах жишээтэй. Тэгж яваад ашгүй 1989 онтой золгосон. Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөлгөөнд Хэнтийгээс тав, зургуулаа оролцсон. Модернист яруу найрагч Б.Галсансүх, аймгийн чуулгийн Авирмэд гэх мэт бидний хэдэн залуус ирж байлаа. Тэр үед одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаан-Од” сонины сурвалжлагч гээд уг зөвлөлгөөнд оролцож байсан. Хэрвээ ардчилал ялаагүй бол би гавьяат авах ч үгүй л байсан. Р.Чойном шиг хавчигдаж, шорон оронд ч орж мэдэхээр тийм л этгээд амьтан байлаа" гэсэн байдаг.
Нээрээ л тийм байх. Билиг танхай мөртлөө билгүүн авьяастай, хорвоо болоод хүний араншинг намуухан дуу хоолойгоороо л аргадаж, өөрөө ч дуугаараа л бүтэн, дүүрэн амьдарсан хүмүүн. Түүний өөрийгөө элээж дуулсан дуу бүхэн одоо ч бидний сэтгэлд эгэл даруухан өнгөөр тун дотно эгшиглэж байна. Тэр дуу Намдагийн Төмөрхуягийнх, уртын дууг хачин сайхан дуулдаг зартай жолооч аавын авьяаслаг хүүгийнх.
| НАМУУХАН ХООЛОЙГООР АМЬДРАЛАА Л ДУУЛСАН НАМДАГИЙН ТӨМӨРХУЯГ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |