Монголын урлагт амин хайртай нутгаа алагхан зүрхэндээ багтааж, өглөө мэт тунгалаг, гэгээн эх орноо өөрийн аялгуугаар хөглөж, аргадаж, бүүвэйлдэг хөгжмийн зохиолч бий. Өчигдөр тэр эх орон, монгол наадмын тухай гурван сайхан аялгуугаараа төрийн соёрхол хүртлээ. Тэгэх ч учиртай. Сонсох бүрд цээжин дотор омогшлын манан татдаг "Бурхан эх орон", "Миний монгол наадам", "Амин хайрын эх орон" бол яах аргагүй жинтэй бүтээлүүд. Амгай шаргиж, алсад нар мандахад аргагүй хөгжмийн зохиолч Л.Балхжавын гэсэн аялгуу хөвөрч, даруухан мөртлөө даацтай бүтээлтэй тэр төгөлдөр хуурынхаа ард дулаан инээмсэглэл тодруулан сууна.


Ийм л тархац, цар хүрээ өндөр, урын сан халгим цалгим авьяастан тэр билээ.
Түүний аялгуу өдгөө мэдээж нэмэгдэн төрнө үү гэхээс хасагдахгүй, дундрахгүй.

АРГАДАН БҮҮВЭЙЛЭГЧ
Түүний аль ч аялгуунд сэтгэл аргадаж, бүүвэйлсэн зөөлөн хөг эгшиглэж байдаг. Сонсоход л "Энэ яг Л.Балхжав хөгжмийн зохиолчийн аялгуу байна" гэж танигдам. Аялгуундаа тэр эх, үрийн хайрыг, дурлалт хосын сэтгэлийг, алс, ойр бүхний дундах цаг хугацааг, яруу найрагчийн шүлгээрээ дамжуулж хэлэх гэсэн санааг бүрэн дүүрэн багтааж, цөм болгон төгөлдөр хуурын товчлуур дээр нэгтгэж, өөрийн мэдрэмж болоод өнгө хоршлоор амталж, сонссон хэнийг ч автуулж, бүтээлдээ гүн бат оршоож чаддаг уран бүтээлч. Уйлах, аргадах, санан үгүйлэх, уяран үймрэх гээд хүний сэтгэлийн долгисол давалгаа бүхэнд хүрч, тэдгээр мэдрэмжийг тэтгэн тэнхрүүлж, хөглөх аялгуу л түүнийх байдаг.
| Амин нутгаас зүрхний амраг хүртэлх аялгуу дахиад ч эгшиглэнэ... |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |