Тэр өөрийн гэсэн уран бүтээлийн өнгө, үнэр, амттай найруулагч. Гартаа барьсан зохиолынхоо гүнд нэвтэрч, баяр, гуниг, шаналал, догдлолыг мэдрэмжээрээ анирддаг болохоор тийм ондоо байдаг байж ч мэдэх юм. Учир нь,тайзнаа тавигдах түүний жүжгээс уярал хайр, харуусал гуниг, хожимдсон ухаарал, дутуу орхисон хайр, хүлээлт, аргаа барсан их цөхрөл, урвалт, хачин жихүүцэл мэдрэгддэг. Нэг тийм хүн чанар, ёс зүй, хүнлэг сэтгэлийн тухай дуулал мөртлөө наагуур нь ганцаардал, хоосрол, бачуурлыг харуулдаг. Ингэж давс, хужирыг нь тааруулж, мөн чанарыг нь товойлгосон, удаан бодож, тархи, зүрхнээсээ “нэрсэн” бүтээлийг үзэгчдэд хүргэдэг нэгэн бол Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин.
Сэтгэлдээ тултал бодож, бодсоноо нүүр бардам дэлгэдэг түүний тухай бичихэд бахдам байхаас гадна өөрийнх нь жүжгээрээ дамжуулан өгдөг олон өнгө, мэдрэмжийг илэрхийлж чадахгүй бол яана гэсэн айдас ч байна. Гэхдээ мэдрэмж, оюуны асар өндөр бүтээмжтэй, даруу төлөвийн нуруутай ийм нэг уран бүтээлчдээ буулгах л хэрэгтэй гэсэн омог ч дотроос түлхэн байгааг энд өгүүлье.

Түүний тайзнаа оноосон дүрүүд хайрлан уярч, харамлан туниж, хамаг бүхнээрээ үгүйрэн хоосорч, ганцаардан ганихарч, энэлэн шаналж, эвхрэн унаж, тэмцэн тэсэрч, тулан унадаг. Гэхдээ эцэстээ үнэнийг олж, зөвийг тэмтэрч, хайр, харууслаар дуусдаг. Ер Ч.Түвшин найруулагч бол уянгын драмын жүжгийн төрөлд өнгөлж яваа.
-ХАЙРЫГ ОЛОН ӨНГӨӨР ҮЗҮҮЛЭГЧ-
Ч.Түвшин найруулагч Улсын драмын эрдмийн театрын тайзнаа уянгын жүжиг голлон тавьсан. Хүний сэтгэлийн хамгийн зөөлөн өнгө бол уянга. Эндээс л хайр, харуусал, гэмшил, ухаарал урсан гардаг. Тэгэхээр зүрх сэтгэлийн хамгийн зөөлөн цэгт хүрэх уянга ухаарлыг найруулна гэдэг ёстой л нэг авьяасын шандас сорьсон зүйл байх. Тэр “Найруулагч хүн бол байгалиас, цаг хугацаанаас, нийгмээс төрдөг. Хүн судалдаг мэргэжил” гэж өгүүлсэн. Тэгээ хүн болоод хүн хоорондын хайрыг судалсан, судлаач. Тэр дундаа шандастай судлаач. Үүнийг бид “Намайг битгий уучил”, “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Битгий яваач”, “Би эндээс явахгүй”, “Ээжээ”, “Зуны шөнийн зүүд”, “Тамын дурлал”, “Уучлаарай та дугаар андуурч” ,”Юу хүсээд байгаагаа чи мэдэх үү”, “Бардам туулай”, “Шидэт гүүр”, “Эдип хаан”, “Оддын өвчин” зэрэг уянгын болон эмгэнэлт драмын жүжгээс харсан, мэдэрсэн. Үндсэндээ хайрыг хамгийн олон өнгөөр үзүүлсэн найруулагч тэр гэхэд хэтийдэхгүй байх. Орхиж явсан ч үлддэг хайр байхад, гуйгаад байхад орхиод явдаг хайр байх. Мөн хайртай байсан ч зам салахаас өөр аргагүй хувь тавилан, хайрынхаа төлөө хүн юу ч хийхээс буцдаггүй их зориг гээд хайрыг тойрон эргэлдэх юу л байна, цөмийг нь онгичин гаргаж тавьснаараа бусад найруулагчаас онцлог болов уу.
Ертөнцийн түмэн хайрыг тус бүрд нь онож мэдэрч, ойлгож дэлгэнэ гэдэг найруулагчийн гүнзгий мэдрэмж, хүртэхүйд л байх зүйл болов уу. Тэр чигтээ хайрын агуулгатай жүжиг байх, зөвхөн нэгээхэн хэсэгт нь л зурвас дурдах нь ч байна. Хайрыг тэр ингэж л үзүүлдэг.

-ӨӨРИЙН ГЭСЭН УРАН БҮТЭЭЛИЙН ҮНЭРТЭЙ НАЙРУУЛАГЧ-
Тэрбээр “Тавьж байгаа жүжигтээ өөрийн үнэрийг жаахан ч гэсэн оруулж чадах юм бол сайн уран бүтээл болно” гэж ярьсан байдаг. Үнэхээр бүтээл бүрээс нь түүний гэсэн үнэр бий. Хүн чанар, хүнлэг сэтгэл, хууран мэхлэл, атаа хорсол, үнэн, худал гээд цөм өөрийн гэсэн үнэртэй. Үүнийг Ч.Түвшин найруулагч ялган үзүүлж, тодруулан харуулдаг. Ингэхдээ өөрийн өнгө аяс, бодол, сэтгэмжийг оруулж, “амтална”. Мэдээж тэгэхгүй бол бусдыг давтсан мэт болно. Хэн ч үзсэн “Ч.Түвшин найруулагч яг мөн дөө” гэж мэдэрч, түүний бүтээлийн өнгө чанар, төрх байдлыг таниж, гадарладаг байх учиртай байх. Үзэгч ялгах тусмаа хувь найруулагчид онцлог тогтож, өөрийн гэсэн өнгө тунах байх. Яг л бороо хэзээ ч цас шиг орохгүйтэй адил хэн ч цааш давтаж, хуулбарлахгүйгээр өөрийн гэсэн бүхнээ тогтоож авах нь чухал байх. Үүнтэй адил найруулагч давташгүй содон байж л сайн уран бүтээл төрнө байх.
Энэ зарчмыг Ч.Түвшин найруулагч уран бүтээлдээ зарчмаа болгож, яаж өөр байх уу, хэрхэн ялгарч, өөрийг сэтгэж хийх вэ гэсэн эрэлд гардаг нь бүтээлээс нь эрхгүй харагддаг. Ийн их эрлийн үзүүрт л тайзнаа тавьсан бүтээлээс нь өөрийн гэсэн үнэр үнэртдэг байх.

-ЭНЭЛЭЛ ШАНАЛАЛ, БАХАРХЛЫГ Ч ДЭЛГЭСЭН-
“Эдип хаан”, “Амьдрал чиний төлөө”, “Зуны шөнийн зүүд” жүжигт харин арай өөрөөр шанаагаа тулж, санаагаа чилээсэн байх. Хачин жихүүцэм хувь тавиланг хэрхэн үзүүлж, асуудлыг хаана нь зангидаж, тайлах гээд шатрын нүүдэл шиг бодож, холыг харж, өмнөөс нь төөрч будилж, учраа олж тэр найруулсан жүжгийн нэг бол “Эдип хаан”. Чанга, чансаатай, санаа өргөнтэй энэ жүжгийг тэр хачин гайхам найруулсан.
Хүний мөс чанар, хайр оршдоггүй, хачин ёс зүйгүй, эрээ цээрээ алдсан зэвүүцэл, хүйтэн үнэнийг харамгүй илчилж, эцэс төгсгөлгүй энэлэл, шаналанг эрслэн дэлгэсэн.
Харин “Амьдрал чиний төлөө” бол Монгол Улсын тусгаар тогтнол, бахархлыг харуулсан. Хэт дөвийлгөөгүй, хурцлаагүй, яг жин банг нь тааруулан дэлгэсэн. Хамгийн их ажиллагаа шаардсан, даацтай уран бүтээлүүддээ тэр эл жүжгийг нэрлэсэн байна лээ. Энэ тухай “Уран бүтээл дээр ажиллах сайхан шүү дээ. Дуртай ажлаа хийж байгаа болохоор ядраад байх зүйлгүй. Би энэ ажлыг хийхгүй бол дутах гээд байна шүү дээ гэж боддог. “Эдип хаан”-ыг хийсэндээ баяртай байдаг. “Зуны шөнийн зүүд”-ийг хийсэндээ өөрийгөө азтайд тооцдог. “Үнсгэлжин”-г хийсэндээ жаргалтай байдаг. Монгол Улсын тусгаар тогтнолыг харуулсан “Амьдрал чиний төлөө” жүжгийг хийлээ. Би энэ уран бүтээлүүдийг хийснээрээ маш их зүйл сурсан” гэж ярьсан байдаг. Үнэхээр түүнийг уран бүтээлчийнх нь хувьд өсгөж, задалж, сунгаж өгсөн бүтээл бол эл жүжгүүд мөн юм. Уянгын төрлөөр дагнаж байсан найруулагчийн чансааг түүхэн болон эмгэнэлт жүжиг сорьж байсан нь мэдээж. Гэвч Ч.Түвшин найруулагч түүртэж, тэвдээгүй. Харин ч илүү их өөрийн бодол, оюуныг "шавхаж" тавьсан. Найруулагч бүтээлээ дотроо боловсруулж, жүжгээ тайзнаа тавьсан хойноо нэг сайн суллагдаж, чөлөөлөгддөг болов уу.

"Эдип хаан" жүжгийн хэсгээс
Хүн бүрийн хувь тавилангийн зураас өөр, өөр цэгт огтлолцдог байх. Үүнийгээ дагаад алхах жим нь хүртэл ондоо. Ч.Түвшин найруулагч анх арван найман настайдаа театрт тайз засалчаар орж байсан юм билээ. Дөнгөж ажил, амьдралд хөл тавьж байгаа түүнийг хэн ч улсын театрынхаа урдаа барьдаг найруулагчдын нэг болно гэж бодоогүй нь лавтай. Харин түүнд театрын уур амьсгал, үзэгчдийн алга ташилт, тухайн үеийн алтан үеийн мундаг уран бүтээлчид түүнийг уран бүтээлч болох хүслийн оч үсэргэж байсан нь тодорхой. Авьяастай, төрөлхийн өгөгдөл мэдрэмжтэй хүнд бол өөр мэдрэмж байсан нь гарцаагүй болов уу. Харин өдгөө тавьсан жүжгээ ч төсөөлөөгүй ч суусан байх. Ийм залуугаасаа л театрт орж, дараа нь Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэнгийн удирдлагад найруулагчийн мэргэжлээр төгсөж, албан ёсоор ажиллаж эхэлжээ. Мэдээж шууд бие даан жүжиг найруулахгүй. Дахин суралцаж, туршлага хуримтлуулах, мэдлэг, мэдрэмжээ сайжруулах туслах найруулагчийн хүндтэй албыг хүлээн авч, олон ч жүжигт туслах найруулагчаар ажиллаж, суралцаж авчээ.
Энэ үеэс л найруулагчийн эрдмийг бодитоор сурч, бага, багаар ундаалж байж. Түүнээс хойш их театртаа тасралтгүй ажилласаар өдгөө 30 гаруй жил ажиллаж яваа аж. Театрт уран бүтээлч болж, хүн болж, хийж, бүтээх сэтгэлээ ургуулж, тордож, өсгөн, цэцэглүүлсээр өнөөдрийг хүртэл "амьдарч" иржээ. Өдгөө ч тэр театрын орчингүйгээр, үзэгчдийн халуун алга ташилтгүйгээр амьдралаа төсөөлөхгүй болов уу. Тэрбээр "Их урлагийн ариун сүмд 30 гаруй жил амьдарч байна. Арав гаруйхан настайгаасаа театрт тайз засалчаар орсноос хойш тайзнаа хамаг амьдралаа зориулж яваа. Хэзээ нэгэн өдөр эндээ л бөхнө байх" хэмээн ярьсан байдаг.

У.Шекспир Гуравдугаар Ричард ван жүжгийн Хатагтай Анна Ж.Оюундарь, туслах найруулагч Ч.Түвшин нар. 1996 он
| УЯНГЫН ЖҮЖГИЙН “ХААН” |
|
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |