• Өнөөдөр 2025-05-04

МАН-ЫН ЭКС ГИШҮҮН, ЭЛЧИН САЙД ХОЁРЫН ДҮҮ БОРДЮРЫН ТЕНДЕР ТҮҮХ НЬ ШУДАРГА УУ

2024-09-18,   1606

     Хэдэн өдрийн өмнө Монголын авто замчдын холбооныхон гэх хэсэг нөхдүүд тун уур, унтууцалтай хэвлэлийн хурал хийсэн. Тэдний дунд суусан “Ди Вай Кэй Би” ХХК-ийн захирал Д.Даваацэрэн гэгч нь “Манай компани саяхан урдаас 2000 гаруй бордюр оруулж ирсэн. Хотын бордюруудыг энэ чулуун бордюраар соличихвол 30 жилдээ баталгаатай. Дахиж солино гэхгүй. Гэтэл биднийг “бордюрын мафи” гэж доромжлоод байгаа нь таалагдахгүй байна” гэж омогдсон. Үнэхээр хотыг хагас зуун жил чимэх бордюртай болгох гээд зүтгэж яваа ариун цагаахан компаниудын эздийг нийгмээрээ намаржин “бордюрын мафи” гэж ноцож, ноолсон байвал яах вэ. 
 
Тэгээд судалж үзлээ. Тэгтэл “Бордюрын мафи” гэх нийгмийн шүүмжлэлд хэвлэлийн хурал хийтлээ эгдүүцэж, эмзэглээд байгаа Д.Даваацэрэн гэгч нь өөрөө “Бордюрын мафи”-ийн гол төлөөлөл байж болзошгүй нэгэн ажээ. 

Д.ДАВААЦЭРЭН НИЙСЛЭЛИЙН ГУРВАН АВТО ЗАМЫГ ЗАСАЖ, БОРДЮРЫГ НЬ СОЛИХ 10.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВСАН

      Д.Даваацэрэн гэгч нь өөрийн эзэмшдэг “Ди Вай Кэй Би” ХХК-аараа энэ намар нийслэлийн гурван байршилд зам засварлах, бордюрыг нь солих 10.7 тэрбум төгрөгийн тендер авчээ. Тухайлбал, 
 
- Сансарын колонкийн уулзвараас Дамбадаржаагийн уулзварт хүртэлх Дарь-Эхийн авто замыг засварлах- 6.9 тэрбум төгрөгийн тендер
- Толгойтоос Баянхошуу хүртэлх далан дагасан авто замыг засварлах- 2.5 тэрбум төгрөгийн тендер
- Долоон буудлын эцсээс Дамбын пост хүртэлх авто замыг засварлах- 1.3 тэрбум төгрөгийн тендерийг тус тус авсан байна. 

Д.ДАВААЦЭРЭНГИЙН ЭХНЭР Ч.АЛТАНТУНГАА НЬ "КЕАРО" ХХК-ААРАА НИЙСЛЭЛИЙН НАЙМАН АВТО ЗАМЫГ ЗАСВАРЛАХ, БОРДЮРЫГ НЬ СОЛИХ ЗУРАГ ТӨСЛИЙН 285 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВСАН

    “Ди Вэй Кэй Би” ХХК-ийн захирал Д.Даваацэрэнгийн эхнэр Ч.Алтантунгаа нь Р.Буд гэгчтэй “Кеаро” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Ноцтой нь, “Кеаро” ХХК нь энэ намар нийслэлийн авто замуудыг хэрхэн засварлаж, бордюрыг нь хэрхэн солих тухай зааварчилгаа буюу засвар, шинэчлэлтийн зураг төслийг гаргах 285 сая төгрөгийн найман тендерийг авсан байна. 
 
Тухайлбал, “Кеаро” ХХК нь: 
  • 32-ын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн зураг төсөл- 25 сая
  • Цайз захын уулзвараас Шар хадны эцэс хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн зураг төсөл- 60 сая
  • 120 мянгатын уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн зураг төсөл- 25 сая
  • Офицеруудын ордны тойргоос Ботаникийн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн зураг төсөл- 30 сая
  • Хайлаастын авто замын засвар, шинэчлэлтийн зураг төсөл- 35 сая
  • Саппоррогийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн зураг төсөл- 55 сая
  • Өргөө кино театрын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн зураг төсөл- 30 сая
  • Дэнжийн мянгын эцсээс Гахайн байрны эцэс хүртэлх авто замын зураг төсөл- 25 сая төгрөгийн тендерийг тус тус авсан байна. 
Өөрөөр хэлбэл, нийслэлийн авто замуудыг засварлах, бордюрыг нь солих 10.7 тэрбум төгрөгийн гурван тендерийг нөхөр нь, харин нийслэлийн авто замуудыг хэрхэн засварлах, яаж бордюрыг нь солих тухай зураг төслийг нь гаргах 285 сая төгрөгийн найман тендерийг эхнэр нь авчихсан болж таарч байна. Төсвийн 11 тендерийг нэгэн зэрэг шахуу “ногоон гэрэл”-ээр авна гэдэг эгэл жирийн эхнэр, нөхөр хоёрт олдохгүй хувь тавилан баймаар. 
 
Тэгвэл одоо учрыг нь тайлбарлъя. 
 
Нэгдүгээрт, “Ди Вэй Кэй Би” ХХК-ийн захирал Д.Даваацэрэнгийн төрсөн ах нь Д.Даваасүрэн гэж хүн бий. Тодруулбал, Д.Даваасүрэн нь 2006-2008 онд Ерөнхий сайд М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан. Үүнийхээ “шагнал”-д 2008-2012 онд АНУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдож ажилласан. Буцаж ирмэгц нь буюу 2013 онд МАН-ын дарга М.Энхболд түүнийг МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Улс төр, намын байгуулалтын газрын даргаар тус тус томилон 2016 хүртэл дэргэдээ ажиллуулсан. Дараа нь Д.Даваасүрэн 2016-2020 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар дэвшин, дөрвөн жил ажилласан. Ингээд 2021 онд Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож явсан. Одоо Австрали улсад тухалж буй. Товчхондоо, МАН-ын луугаруудын нэг бөгөөд М.Энхболдын “гарын хүн”. 
 
     Тэгвэл Элчин сайд Д.Даваасүрэнг энд танилцуулж буй нь учиртай. Нийслэлийн зам засварын зураг төслийн найман тендерийг авсан “Кеаро” ХХК нь 2006 онд байгуулагдсан, 2023 он хүртэл Элчин сайд Д.Даваасүрэнгийн эхнэр Ж.Дуламсүрэн 100 хувь эзэмшиж ирсэн. Элчин сайд Д.Даваасүрэнгийн 2023 оны ХОМ-т ч энэ компани бий. Хоржоонтой нь, Элчин сайд Д.Даваасүрэн 2012 оноос хойш “Кеаро” ХХК-аараа “Шаму” нэртэй Солонгос шарсан махны ресторан ажиллуулж байсан. Өөрөөр бол, “Кеаро” ХХК нь замын зураг төсөл гаргадаг биш, эсрэгээрээ мах шардаг компани байсан. Бүр хоржоонтой нь, Д.Даваацэрэнгийн эхнэр Ч.Алтантунгаа нь 2012 оноос хойш хадам ах Д.Даваасүрэнгийнхээ “Кеаро” ХХК-ийн ажиллуулдаг “Шаму” шарсан махны рестораны зохион байгуулагчаар ажиллаж ирсэн байгаа юм. 
Тайлбар: "Кеаро" ХХК-ийн "Шаму" ресторан, 2012 он. Д.Даваасүрэн-Ж.Дуламсүрэн, Д.Даваацэрэн-Ч.Алтантунгаа
 
Гэтэл 2023 оны гуравдугаар сард Элчин сайд Д.Даваасүрэн “Кеаро” ХХК-аа төрсөн дүү Д.Даваацэрэнгийнхээ эхнэр Ч.Алтантунгаа болон Рэнцэнгийн Буд нарт шилжүүлж өгсөн. Ингээд “Кеаро” ХХК нь мах шарахаа больж, таван сарын дараа буюу 2023 оны есдүгээр сард эхний тендерээ авсан. Улмаар 2024 он гарсаар авто замын зураг төслийн 15 тендерт шалгараад байгаагийн найм нь дээр дурдсанчлан нийслэлийн авто замуудыг засварлах, бордюрыг нь солих зураг төслийн тендерүүд юм. 
 
 
Хоёрдугаарт, “Ди Вэй Кэй Би” ХХК-ийн захирал Д.Даваацэрэнгийн эхнэр Ч.Алтантунгаатай 2023 оны гуравдугаар сараас хойш “Кеаро” ХХК-ийг хамтран эзэмшиж буй Рэнцэнгийн Буд гэгч нь УИХ-ын гишүүн асан П.Анужингийн аав, УИХ-ын гишүүн асан Р.Буд юм. МАН-ынхан дундаа аав шиг нь, авто замын тендерчид дундаа бурхан шиг нь хүндлэгддэг хүн гэхэд хэтийдсэн болохгүй. Товч танилцуулъя. Засгийн газрын харьяа Авто замын газрын даргаар хамгийн удаан “бугшиж” ажилласан хүн бол Р.Буд. Зарим нь түүнийг одоо ч “Замын Буд” гэцгээдэг. Дараа нь, тэр 2004-2008, 2008-2012 онд төрөлх Сүхбаатар аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, найман жил Төрийн ордонд тухалсан. 2012 оны УИХ-ын сонгуулиар АН үнэмлэхүй ялж, МАН-ынхан ихэнх нь унахад Р.Буд ч унасан. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагтаа дахин нэр дэвшихээр яригдаж байсан ч өөрийнхөө оронд төрсөн охин П.Анужингаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлж, өөрөө штабыг нь ахалж, арын албыг нь хариуцсан. “М.Энхболд дарга намайг заавал нэр дэвш гэхэд нь аав, охин хоёр зэрэг дэвшээд яах вэ гээд би нэрээ татаж, охиноо дэмжсэн” гэх Р.Будын өөрийнх нь яриа бий. Тэр жил П.Анужин сонгогдож чадалгүй унасан ч сонгуулийн дараа Р.Буд Зам тээврийн хөгжлийн төвийн захирлаар томилогдон, төрд эргэн ирсэн. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулиар охин П.Анужин СХД-т дахин нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн болгож байв. Энэ жилийн сонгуулиар П.Анужин СХД-ээ сольж, хаа байсан Сүхбаатар, Хэнтий, Дорнодын тойрогт нэр дэвшсэн ч аавынхаа нутгийг бараадсаных. Товчхондоо, Р.Будын намтраас МАН-д ч, авто замын салбарт ч ямар нэр, нөлөөтэй хүн бэ гэдэг нь ойлгомжтой харагдаж буй байх. 
 
      Эцэст нь, нэгтгэж харъя. Дээр дурдсанчлан, МАН-ын луугаруудын нэг, Элчин сайд Д.Даваасүрэнгийн “Кеаро” ХХК нь “Шапу” шарсан махны ресторан ажиллуулдаг, харин бэр дүү Ч.Алтантунгаа тус ресторанд зохион байгуулагч байсан. 2023 оны гуравдугаар сараас “Кеаро” ХХК-ийг МАН-ын луугаруудын нэг, УИХ-ын гишүүн асан Р.Буд, Ч.Алтантунгаа хоёр хамтран эзэмшдэг болсон. Ингээд энэ намар нийслэлийн найман авто замыг засварлах, бордюрыг нь солих зураг төслийн тендерийг авсан. “Кеаро” ХХК-тай яг зэрэгцээд Элчин сайд Д.Даваасүрэнгийн дүү, Ч.Алтантунгаагийн нөхөр Д.Даваацэрэн нь “Ди Вэй Кэй Би” ХХК-аараа энэ намар нийслэлийн гурван авто замыг засварлах, бордюрыг нь солих 10.7 тэрбум төгрөгийн тендер авсан. Товчхондоо, зураг төсвийн найм, засварын гурав буюу 10.9 тэрбум төгрөгийн 11 тендерийг авах ажиллагааг МАН-ын экс гишүүн Р.Буд, Элчин сайд Д.Даваасүрэн хоёр “найруулсан”, харин Д.Даваацэрэн эхнэрийнхээ хамт энэ ажиллагааных нь гол дүрд “тоглосон” дүр зураг доторч байгаа юм. Тэгэхээр Д.Даваацэрэн гэгч нь уг нь “Бордюрын мафи” гэх нийгмийн шүүмжлэлийг нэг их эсэргүүцэж, эгдүүцээд байх “эрхгүй” л хүн бололтой юм. 
 

 


МАН-ЫН ЭКС ГИШҮҮН, ЭЛЧИН САЙД ХОЁРЫН ДҮҮ БОРДЮРЫН ТЕНДЕР ТҮҮХ НЬ ШУДАРГА УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-26 13:29:23
    Зочин: ЗТЯ ны дотор хамгийн их луйврыг дэмжигч-хөгжүүлэгч нь ЗТЯ-ны ТНБД Батболд. Шинэ залуусыг хамгийн муу муухайд сургадаг багш нь Батболд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-07 05:09:24
    Энхзаяа : Буд гэж 70 гарсан өвгөн одоо болиоч ээ. Шар Энхтуяагийн дүү тендер зарладаг хааг ын ларга болоход нууц амраг шар Сугармаа нь ахлах мэргэжилтэн болсон. Энэ нөхдүүд 2004 оноос эхлэн замын салбарт хээл хахууль цэцэглүүлсэн луйварчид. Зөвхөн Сугармаа нь гэхэд 22 байртай юм гэсэн. Ямар мөнгөөр авсныг нь АТГ шалгаач. Одоо болоогүй зам барих мөнгөөр нийлээд эрдмийн театрын хажууд маш том үл хөдлөх саяхан авсан байна. Тэрийгээ ажилтныхаа нэр дээр худалдан авсан байна. Энэ үнэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-07 05:08:28
    Замын инженер : Буд гэж 70 гарсан өвгөн одоо болиоч ээ. Шар Энхтуяагийн дүү тендер зарладаг хааг ын ларга болоход нууц амраг шар Сугармаа нь ахлах мэргэжилтэн болсон. Энэ нөхдүүд 2004 оноос эхлэн замын салбарт хээл хахууль цэцэглүүлсэн луйварчид. Зөвхөн Сугармаа нь гэхэд 22 байртай юм гэсэн. Ямар мөнгөөр авсныг нь АТГ шалгаач. Одоо болоогүй зам барих мөнгөөр нийлээд эрдмийн театрын хажууд маш том үл хөдлөх саяхан авсан байна. Тэрийгээ ажилтныхаа нэр дээр худалдан авсан байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-12 09:18:56
    Dorjoo: ene salbart chn shine zaluu ve n ajil hiij bvteej bolohgvi boltson yaatsan salbar we
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-02 19:38:41
    Замчин Ёжгармаа: Буд авто замын газрын дарга байхдаа замын хар азарга хочтой, балиар хүүхэмсэг юм байсан юм. Тэр 1998 оны одоо бгаа замын газрын дарга Ч.Сугармаа төгсөж иржээ. Бас л хормойн асуудалтай Будын өрөөсөн гуя. Энэ 2 ингэж нууц амраг болсон түүхтэй. Одоо ДиВайКэйБи нь Ховд аймагт 25 тэрбумын 2 зам авч, хэдэн хуваагаарай хийлгээд, мөнгийг нь өгөхгүй луу унжин шүүхдэж явна. Сугармаа нь хамгаалж гүйдэг гол хүн. Мафижсан 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-11 23:02:51
    unen: зөвхөн нийслэлд гэдгээр нь судлачихаж, ЗТЯ -ны маш олон ажилтай. хяналтын тусгай зөвшөөрөлтэй. зургууд нь гэж ямархуу цаас бн?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-19 10:37:29
    Баясаа: Зам тээврийн яаманд энэ олон тендерийг авч өгдөг хуйвалдагч байна. тэрийг л олж зайлуул. Замын салбарыг самарч гүйцлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-18 20:14:19
    Zamchid: буд бол бугшсан хулгайч, хэзээ үхэж зайлахын болдоо, баас хатавч үмхийгээ тавихгүй юм даа. Олон залуучуудад гай болсон хүн. даваацэрэн гэгч түрээсээ төлөхгүй олон хүмүүсийг хохироосон, ийм хүмүүсийг дэлхий яаж даадаг байнаа. үйлийн үрээ эдэлж үнсэн товрог болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-18 13:45:13
    Zochin: Энэ Буд гэж замаас их хулгай хийсэн. Энэ тэнд дандаа худлаа даага бэлэглэнэ худал шаадаг. Ам Буд болсон Ам буд хөгширчөөд хулгай хийхээ боль
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-18 13:45:12
    Zochin: Энэ Буд гэж замаас их хулгай хийсэн. Энэ тэнд дандаа худлаа даага бэлэглэнэ худал шаадаг. Ам Буд болсон Ам буд хөгширчөөд хулгай хийхээ боль
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-18 13:27:52
    Zochin: Энэ Буд гэж замаас их хулгай хийсэн. Энэ тэнд худлаа даага бэлэглэнэ гэж гэж дандаа худал шаадаг. Ам Буд болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-18 09:51:25
    zochin: pee tenderiig hamdiin bnshd
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188