Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт Эргэлт.мн мэдээллийн сайтын редакцаас эрхлэн гаргадаг “Эргэлт” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэлтээс гарлаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй зэрэгцэн уншигч таны гарт хүрч буй “Эргэлт” сэтгүүл нь сэтгүүл зүйн бичвэрийн бүх төрлийг багтаасан бөгөөд “Эргэлт.мн мэдээллийн сайтын дэргэдэх Эрэн сурвалжлах нэгдэл”, “Монголчуудын амьдрал”, “Эрэл баримт”, “Соёл урлаг”, “Дэлхийд”, “Спорт”, “Тэмдэглэл”, “Монголын гэрэлт ирээдүй”, “Залуус” гэсэн 10 орчим бүлгээс бүрдлээ. “Оюунлаг ирээдүйн төлөө” уриатай Эргэлт.мн мэдээллийн сайт нь “Эргэлт” сэтгүүлээ гурван жилийн өмнө өлгийдөж, уншигчдадаа хүргэж байлаа. Бид анхны дугаараа сэтгүүл зүйн нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга тэргүүтэй 116 бүтээлийг цогцоор нь 342 хуудаст баринтаглаж, баримт, гэрэл зураг хавсаргаж, уншигч таны гарт хүргэж байсан билээ. Хоёр дахь дугаараа 449 хуудастайгаар, гурав дахь дугаараа 333 хуудастайгаар хэвлүүлж, уншигчдын гарт хүргээд байгаа. Харин таван жилийн ойдоо зориулсан дөрөв дэх дугаараа 650 хуудаст баринтаглаж уншигч таны хаврын өдрүүдэд “хань” болгохоор бид бүтээлээ.

“Эргэлт” сэтгүүлийн шинэ дугаарт Монгол Улсын парламентын анхны 126 гишүүнийг улс төр бизнесийн бүлэглэлийн холбоо хамаарлаар нь нэг бүрчлэн задалж, хуудуутай, хууль бус баримтыг нь чухалчилан “ухаж”, иргэдийн боломжийг хумсалсан бараан түүхүүдийг нь хараат бусаар ил болгохыг зорьлоо. Манай сэтгүүлч, уран бүтээлчдийн сар, өдрүүдийг умартан хөдөлмөрлөж, улстөрчдийн өөрөөсөө нуусан баримтыг уншигч таны өмнө “өнгөт”-өөр хүргэхээр зорьсон зорилго ийн биеллээ олж байгааг дуулгахад таатай байна.

Монгол орны хойд хил дээр өглөө нарнаас үдшийн бүрий болтол хилээ хамгаалж, шинэхэн нарны бүлээн элчинд духныхаа хөлсийг сэврээж, амсхийх ч завгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэх Минжийн хангайн хамгаалагч хилчдийг сурвалжлан тэмдэглэж, үүрийн гэгээнээс өөрийгөө умартан зүтгэх монголчуудын амьдралыг онцлохыг хичээлээ. Хотын төвөөс хоёр км-ийн цаахна талд амьдрахын төлөө шоргоолж шиг ажиллах монголчууд, хорвоо эргэхийн хэрээр түүх болон үлдэж буй хүмүүсийн амьдрал, ховор, сонин бүхнийг нэгэн зэрэг уншигч танд хүргэхээр манай сэтгүүлчид хичээн, хичээн ажилласныг цохон тэмдэглэн хэлж байгаадаа бид баяртай байна.
Гэрэл нь унтардаггүй “Ардын эрх”-ийн шар байшингийн гурван давхарт байрлах Эргэлт.мн мэдээллийн сайтын редакцаас монголчуудын хамгийн хайртай эрхэм зочдыг сорчлон хүргэхээс гадна, амьдралынхаа нэгэн жарныг Монгол хүний төлөө зориулсан Хамба Б.Чойжамцыг онцолсон нь учиртай.
Мөн монголчуудыг төдийгүй япончуудыг уйлуулж, одоо ч дурсагдсаар байгаа Пүүжээ охины үнэн түүхийг, хөгжмийн нүргээн дундаас “мэндчилэх” Монголын сор болсон урлагийн авьяастнуудыг, одоо ч хайрлагдаж, үгүйлэгдсээр суугаа суутны үргэлжлэлийг “Эргэлт” сэтгүүлээс уншаарай. Монголын ирээдүй ямархан гэгээтэй, яруухан байгааг, залуусын мөрөөдөл хэрхэн өөрчлөгдөж байгааг уншигч та уншиж, догдлоорой.


| ЭРГЭЛТ СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА |
|
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |