ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ Ж.АНУДАРЬ
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 17 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас тус жинд өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, Жамсрангийн Анударь барилдана. Тэрбээр “С” хэсгийн тэрүүлэн барилдахаар боллоо. Нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Туркменистаны 19 настай залуу тамирчин Leyli GELDIYEVA-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Франц, Орос, Узбекийн тамирчдын хэн ялсантай барилдах юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ Ц.ГАЛ-ОД
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 18 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас залуучуудын дэлхийн аварга ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам нэрээ татсан байна. ОУХМ Цэрэнтогтохын Гал-Од “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Оросын Liliia NUGAEVA-тай барилдана. Түүнийг ялж чадах юм бол “А” хэсгийн аваргын төлөө Францын Amandine BUCHARD-тай барилдах магадлал өндөртэй байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ О.ОЮУНЧИМЭГ
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 16 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Оюунгэрэлийн Оюунчимэг өрсөлдөнө. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Оросын Natalia ELKINA-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Узбек, Тажикийн бөхчүүдийн хэн ялсантай барилдах юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ Б.ГАНХАЙЧ, Х.МАРАЛМАА
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 18 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч, Хүрэлчулууны Маралмаа нар хүч сорино. Б.Ганхайч “В” хэсгийн хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын HEO Seulmi-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол Хорват, Туркминестаны бөхчүүдийн хэн ялсантай “В” хэсгийн аваргын төлөө барилдана.
Х.Маралмаа “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркменистаны 19 настай залуу тамирчин Nasiba NARYMANOVA-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Хорватын Iva OBERAN-тай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ С.ЛХАГВАДУЛАМ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 15 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Саранцэцэгийн Лхагдулам барилдана. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Оросын 18 настай залуу тамирчин Eva OGNIVOVA-тай таарсан. Түүнийг ялж чадах юм бол “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хорватын Lara CVJETKO-той барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ .Ж.УРАНГОО
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 12 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Жадамбаагийн Урангоо хүч үзнэ. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын Yuxiao PENG-тэй таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “А” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Германы Alina BOEHM-той хийх боломжтой юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ Д.НОМИНЗУЛ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд найман жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Дамбадаржаагийн Номинзул барилдана. Тэрбээр “С” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Оросын Alfiia DASHKINA-тай хийнэ. Хэрэв түүнийг ялж чадах юм бол шөвгийн дөрөвт үлдэнэ.
.jpg)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ Э.АРИУНБОЛД, Т.ТҮМЭНЖАРГАЛ
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 20 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Энхтайваны Ариунболд, залуу тамирчин Түвшинтөрийн Түмэнжаргал нар хүч сорин өрсөлдөнө. Т.Түмэнжаргал “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын Zhengyang CHEN-тэй таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Тажикийн Loiq KUDBUDINOV-той барилдана.
ОУХМ Э.Ариунболд “D” хэсгийг тэрүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Хятад, Киргизийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ Ө.Жанцандорж, Т.Төрболд
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 19 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас залуу тамирчин Өнөрбатын Жанцандорж, Төмөрхүүгийн Төрболд нар барилдана. Ө.Жанцандорж “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Оросын Ilia ILIN-тэй таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Тажикийн Obid DZHEBOV-той барилдана.
Т.Төрболд “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Туркменистаны Serdar RAHIMOV-той таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Орос, Туркменистаны бөхчүүдийн хэн ялсантай барилдах магадлал бий.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ Б.ЭРДЭНЭБАЯР, Л.ЭНХДӨЛ
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 21 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, Лхамаагийн Энхдөл нар хүч сорин өрсөлдөнө. Л.Энхдөл “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Тажикийн 19 настай залуу тамирчин Muhiddin ASADULLOEV-той барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “А” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Орос, Тажик, Индонезын бөхчүүдийн хэн ялсантай барилдах юм.
ОУХМ Б.Эрдэнэбаяр “D” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Хорват, Тажикийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ Г.БАТСУГАР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 20 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Гансүхийн Батсугар барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Азербайжаны 18 настай залуу жүдочин Suleyman SHUKUROV-той барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “С” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Узбек, Тажик, Туркменистаны бөхчүүдийн хэн ялсантай хийнэ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ Ц.ГАН-ЭРДЭНЭ
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 16 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Цэрэнбатын Ган-Эрдэнэ барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Тажикийн Muhammadjon ABDUJALILZODA-той таарсан. Түүнийг ялж чадах юм бол “С” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Азербайжан, Гүржийн жүдочдын хэн ялсантай хийх боломжтой байна.
| ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЕ-2025” ГРАНД СЛАМЫН ОНООЛТ ГАРЛАА |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |