“БАЛДОРЖ” шагналт анхны редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” наадмын хошой шагналт “Оюунлаг эргэлт медиа групп” ХХК-ийн дэргэдэх Эргэлт.мн мэдээллийн сайт, “ЭРГЭЛТ” сэтгүүлийн хамт олон шилдгүүдээ тодрууллаа. Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон улиран одож буй 2025 онд 600 гаруй хуудастай, уран бүтээлийн “Эргэлт” сэтгүүлийг уншигчдын гарт хүргэхээс гадна “Сүүлчийн нүүдэлчид” хөрөг номоо монгол, англи хэл дээр хэвлүүлж, Европын зургаан оронд амжилттайгаар нээлээ. Мөн “Давс үүрсэн 40 жил” баримтат кино төслөөрөө Берлиний кино наадамд оролцох эрхтэй болсон амжилттайгаар хуучин оноо үдэж байна. Бидний энэхүү амжилтыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хамт олон өндрөөр үнэлж, Сэтгүүлийн шилдэг бүтээл, Ерөнхийлөгчийн нэрэмжит “Ган үзэг” цом олгосон билээ.
Шинэ оны босгон дээр бид Монголын сэтгүүл зүйд мэргэжлийн мэдээллийн сайтын өнгө төрхийг бий болгох үйлсэд оюун санаа, мэдрэмж, эрэл хайгуул, зогсолтгүй хөдөлмөрөө дайчлан зүтгэж, улс төр, нийгмийг шуугиулж, уншигчдын таашаалд нийцсэн нийтлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлч, уран бүтээлчдээ шилдгээр тодрууллаа.
Эргэлт.мн мэдээллийн сайтын "Шилдэг сэтгүүлч"-ээр Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Д.Чанцалдулам, "Шилдэг бүтээл"-ийн эзнээр Нэвтрүүлэг, тоймчдын албаны дарга Б.Цогтбаяр, "Шилдэг ажилтан"-аар гэрэл зурагчин М.Бат-Эрдэнэ, "Эрхлэгчийн нэрэмжит шагнал"-ын эзнээр Улс төр, мэдээллийн албаны дарга Б.Бадралмаа тодорлоо. Харин “Эргэлт” сэтгүүлийн “Шилдэг бүтээл”-ийн эзнээр сэтгүүлч Б.Гүнжид шалгарсан юм. Эргэлт.мн мэдээллийн сайтын шилдгээр шалгарсан сэтгүүлчдийн бүтээлийг хүргэж байна.
.jpg)
Эргэлт.мн мэдээллийн сайтын “Шилдэг сэтгүүлч"-ээр сэтгүүлч Д.Чанцалдулам тодорлоо. Түүний 2025 оны бүтээлээс танилцуулбал,
-“126” ХАМТЫН БҮТЭЭЛ
-МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
-СӨРЖ ЗОГССОН ТЭМЦЭГЧ
-ТАЛИЙГААЧ Л.ПҮРЭВСҮРЭНГИЙН АР ГЭР: ХАЛУУН ХЭВЛИЙДЭЭ ТЭЭЖ ХҮН БОЛГОСОН ХҮҮГИЙНХЭЭ АЛТАН ШАРИЛЫГ ЭВЕРЕСТИЙН ЦАСТ ОРГИЛД ҮЛДЭЭГЭЭД ИРЭХ ЯМАР ХЭЦҮҮ БАЙСАН ГЭЖ САНАНА
-ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
-БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
-“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
-БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
-Ш.ГАНБАТ: СЭЛЭНГЭ МӨРНИЙ УСАНД ШИРЭЭНИЙ ТАВЦАН ШИГ МӨСӨН ДЭЭР УРСАЖ АЛГА БОЛСОН ЭХНЭР, ХҮҮГЭЭ АМЬД, ҮХСЭНИЙГ МЭДЭЖ ЧАДАЛГҮЙ 13 ЖИЛ БОЛЛОО. ГЭХДЭЭ ОХУ-ЫН НАУШИК ТОСГОНООС АДИЛХАН ЭМЭГТЭЙН ЦОГЦОС ОЛДСОНЫГ ШИНЖИЛЖ БАЙГАА ГЭСЭН
-ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, ярилцлага сурвалжилгуудыг цувралаар бэлтгэн олон нийтэд хүргэхээс гадна “Давс үүрсэн 40 жил” сурвалжилгаа баримтат кино төсөл болгон олон улсад таниулах эрхтэй болж, “Сүүлчийн нүүдэлчид” номыг хариуцлагатай редакторлаж, Европын зургаан оронд хийсэн нээлтэд гадаад харилцааг бэхжүүлэн идэвх санаачилгатай ажилласан тул ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2025 оны “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ” шагнал хүртсэн юм.
Эргэлт.мн мэдээллийн сайтын “Шилдэг бүтээл"-ийн эзнээр сэтгүүлч Б.Цогтбаяр шалгарлаа. Түүний 2025 оны бүтээлээс танилцуулбал,
-“126” ХАМТЫН БҮТЭЭЛ
-ЗАСАГ ЗАДАРВАЛ ХАМТ “ХӨӨГДӨХ” ЭХНЭР, НӨХӨР, ЭЭЖ, ОХИН, ХАДАМ, ХҮРГЭН, БАЗ ХҮРГЭЧҮҮД, БАС ҮЕЭЛҮҮД
-ТАНИЛЦ: ХОТЫН ГААЛИЙН ТОЛГОЙ БАЯН БАЙЦААГЧИД
-МАН-ЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ “ДААЛГАВАР”-ТАЙ “ГАШУУНСУХАЙТ АВТОЗАМ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ З.АМАРСАНАА ГЭЖ ХЭН БЭ
-УЛСЫН ТӨСВӨӨР УГЖУУЛЖ, УИХ-ЫН ГИШҮҮДЭЭР ТЭТГҮҮЛСЭН УВС-100-ГИЙН ЭРГЭН ТОЙРОНД
-ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
-ТҮРИЙВЧНИЙХЭЭ ЗУЗААНААР ТҮШЭЭДИЙГ ТЭРГҮҮЛДЭГ, ТЕНДЕРЭЭР ТОМОРСОН Б.ТҮВШИН
-АН-ЫН ДАРГЫН СУНГАА АХИАД Л АХ НАРЫН ДУНД, АРДЫН НАМЫН ОРОЛЦООТОЙ ӨРНӨХ НЬ
-ТӨСВӨӨ АМЖИЖ БАТЛАХГҮЙ БОЛ АРДЫН НАМЫН АРСЛАНТАЙ ТАМГА ХЭН ХЭНД НЬ ХЭРЭГ БОЛОХГҮЙ
-ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
-ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
-ДАВХАР ДЭЭЛҮҮДДЭЭ “ТҮҮРТСЭН” ДАРГА НАРЫН ХОТ БОЛЖЭЭ, УЛААНБААТАР
-УЛС ТӨРД ОЙРЫН ИРЭЭДҮЙДЭЭ ЦҮНХ БАРЬСАН ТУСЛАХУУД, УГСАА ЗАЛГАМЖИЛСАН ХУНТАЙЖУУДААС ЦЭВЭРШИХГҮЙ НЬ...
-ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, ярилцлага сурвалжилгуудыг цувралаар бэлтгэн олон нийтэд хүргэсэн тул ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2025 оны “ШИЛДЭГ БҮТЭЭЛ” шагнал хүртлээ.
“ЭРГЭЛТ” СЭТГҮҮЛИЙН “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ИЙГ СЭТГҮҮЛЧ Б.ГҮНЖИД ХҮРТЭВ
Эргэлт.мн мэдээллийн сайтаас эрхлэн гаргадаг “Эргэлт” сэтгүүлийн шилдэг бүтээлийн эзнээр Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч Б.Гүнжид тодорлоо. Сэтгүүлч Б.Гүнжид нь “Эргэлт-126” сэтгүүлд дараах уран бүтээлийн ярилцлага, сурвалжилгыг нийтлүүлжээ.
-Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
-ЕРӨНХИЙ САЙД Ж.БАТМӨНХИЙН ДҮҮ Д.ЭНХБААТАР: АХ МИНЬ ЕРӨНХИЙ САЙДААСАА ОГЦОРЧИХООД ДАМБАДАРЖААД АМЬДАРСАН. АХЫГ ТАЛХ, СҮҮНД ДУГААРЛАХААР ЯВАХАД НЬ А.ДАРИЙМАА ЭГЧ ХАРУУЛДААД Л ЗОГСДОГ БАЙСАН ЮМ БИЛЭЭ
-Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
-БИ “ШУЛААЧ”
-ӨМГӨӨЛӨГЧ Д.ЦЭНД-АЮУШ: СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ 23-ХАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ “ДОХ”-ТОЙ ХЭМЭЭН ГҮТГЭГДЭН НӨХӨРТӨӨ ЗОДУУЛЖ, АМИА АЛДСАН ДАА, ХӨӨРХИЙ
-“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
-ГАВЬЯАТ НИСГЭГЧ Г.ЖАРГАЛСАЙХАН: АФГАНИСТАНД ТУСЛАМЖИЙН БАРАА ХҮРГЭХЭЭР НИСЭЖ ЯВАХДАА БОСОГЧДОД БУУДУУЛЧИХГҮЙН ТУЛД ОНГОЦНЫХОО БҮХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТУЛТАЛ АШИГЛАСАН
-НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
-ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
-ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
-ХАГАЦАЛ БОЛГОНЫГ СӨРЖ, ҮҮРД ХАЙРЛАНА
-Б.ДЭЛГЭРСАЙХАН “СҮҮЛЧИЙН ШӨНӨ” ДУУГ ХАЙРТАЙ БҮСГҮЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛАН БҮТЭЭЛГЭЖЭЭ
-ОРОСУУДЫГ ХУВЦАСЛАЖ, МОНГОЛЧУУДЫГ ТЭЖЭЭСЭН “НАРЛАГ МОНГОЛ”-ЫН НАЙМААЧДЫН ТҮҮХ ЦУВРАЛ
-М.БЭХ-ОЧИР АРСЛАНГИЙН АЧ М.ЭНХТӨР:ӨВӨӨ МИНЬ 32 НАСТАЙДАА УЛСЫН НААДАМД АНХ УДАА БАРИЛДАЖ, ТҮРҮҮЛСНИЙХЭЭ ДАРАА “ЭХ ОРНООСОО УРВАСАН” ХЭМЭЭН ХЭЛМЭГДЭЖ БАЙСАНД ХАРАМСДАГ
-САГСЧИН Т.САНЧИР: ЭЦСЭЭ ХҮРТЭЛ МИНИЙ ТӨЛӨӨ АМЬДАРСАН ЭЭЖИЙНХЭЭ ХАЙРЫГ БОДОХ ТУСАМ ӨРӨВДӨӨД БАЙДАГ ЮМ тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, ярилцлага сурвалжилгуудыг цувралаар бэлтгэн олон нийтэд хүргэсэн тул ЭРГЭЛТ сэтгүүлийн 2025 оны “ШИЛДЭГ БҮТЭЭЛ” шагнал хүртсэн билээ.
Эргэлт.мн мэдээллийн сайтын “Шилдэг ажилтан”-аар М.Бат-Эрдэнэ тодорлоо_. Гэрэл зурагчин М.Бат-Эрдэнэ нь Эргэлт.мн мэдээллийн сайтын шилдгээр дөрөв дэх жилдээ шалгарч байгаа билээ. “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн үнэт зүйл, хөгжил манлайлал, шинэ сорилт бүрд чин сэтгэл, бүтээлч, цуцашгүй хөдөлмөрөө зориулахаас гадна Монголын хамгийн олон хуудастай “Эргэлт” сэтгүүл болон эрхлэн гаргаж буй номуудын дахин давтагдашгүй эхийг бэлтгэсэн хэмжиж баршгүй хувь нэмрийг тань үнэлж, ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2025 оны “ШИЛДЭГ АЖИЛТАН” шагнал хүртээсэн юм.
Сэтгүүлч Б.Бадралмаа “Эрхлэгчийн нэрэмжит шагнал”-ыг хүртлээ. “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн чадварлаг, сэтгэлтэй, бүтээлч хамт олныг үргэлж түүчээлж, “Давс үүрсэн 40 жил” баримтат кино төслийн продюсерээр ажиллан олон улсад танилцуулах эрх өвөртлөхийн сацуу “Сүүлчийн нүүдэлчид” номыг Европын зургаан оронд нээхэд гадаад харилцааг бэхжүүлэн идэвх санаачилгатай ажиллахаас гадна хамт олныхоо төлөө чин сэтгэлээ зориулсаар ирсэн хэмжиж баршгүй хувь нэмрийг тань үнэлж, 2025 оны “ЭРХЛЭГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” хүртээлээ.
| "ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО |
|
Т.Тулга Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-10 21:59:18
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-10 21:51:36
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан нөхөр нь эхнэрээ зодож, амийг нь хохироожээ
2026-04-10 16:43:29
Д.Мерси туялзуур сэлэмний дэлхийн аваргад амжилттай оролцлоо
2026-04-10 15:36:56
Т.Тулга Азийн аваргын хагас шигшээд шалгарч үлдлээ
2026-04-10 15:22:44
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын хасаг шигшээд шалгарлаа
2026-04-10 14:42:12
Б.Зэнээмэдэр Шри Ланкийн бөхийг ялж, Азийн аваргын шигшээ найм руу орлоо
2026-04-10 14:26:03
Г.Ганхуяг, Сео Жу Хваныг ялж, Азийн аваргын шигшээ наймд үлдлээ
2026-04-10 14:10:05
Х.Билгүүнсайхан Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-10 14:04:12
С.Цэрэнчимэд Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-10 13:55:03
Азийн аваргын эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлнэ
2026-04-10 13:45:34
Э.ДАВААНАСАН АЗИЙН АВАРГА БОЛЛОО, Б.ХУЛАН АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-04-10 12:47:08
Д.Цогтбаатар: Парламентын дархлааны асуудал орж ирж байгаа бол гишүүд ярих л ёстой
2026-04-10 12:35:33
Л.ГАНТӨМӨР: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар хэнийг сонгох вэ гэх дотоод хэлэлцүүлэг өрнөж байна
2026-04-10 11:24:14
Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
2026-04-10 11:23:48
Х.Билгүүнсайхан Азийн аваргын төлөө Руй Ямагучитай тулалдана
2026-04-10 10:58:56
Ч.Лодойсамбуу: Хэмжигдэх боломжгүй зүйлээр хэм хэмжээ тогтоогоод эхлэх юм бол дөрвөн жилээр сонгууль хийгээд байх шаардлагагүй
2026-04-10 10:51:13
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026”-гийн шилдгүүд тодорлоо
2026-04-10 10:26:34
Хөл бөмбөгийн “Сансар цом -2026” тэмцээнд өндөрлөв
2026-04-10 10:12:01
МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
2026-04-10 07:55:10
“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
2026-04-10 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
2026-04-10 07:00:00
ТАНИЛЦ: ХАХУУЛЬ АВЧ, 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БИТҮҮМЖЛҮҮЛСЭН ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАСАНТОГТОХ, ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.АРИУНТУНГАЛАГ НАР
2026-04-10 07:00:00
2026-04-10 07:00:00
АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА
2026-04-10 06:59:00
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |