Автобусны буудлаар дүүрэн төөрсөн, хаашаа явахаа мэдэхгүй даарсан хүмүүс амралтын хоёр өдөр бухимдав. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтөөс болж иргэд гэр рүүгээ болон ажил руугаа явж чадахгүй төөрч, мунгинасан гэсэн үг. Нэг автобусанд суусан бол 10, 20 буудал яваад хүссэн газраа очоод сурчихсан иргэдэд богино эргэлтийн автобуснууд санаанд нь нийцсэнгүй, хэсэг бухимдав. Хотын удирдлагууд иргэдэд үүсээд байгаа нөхцөл байдалд үндэслэж, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр болсон. Харин үлдсэн 34 чиглэлийг заавал өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж хэвээр үлдээсэн байна. Автобусны чиглэл өөрчлөгдсөнтэй холбоотой иргэдэд ямар асуудал тулгарч буй талаар сурвалжилсан юм.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ЭХНИЙ ӨДӨР: Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн эхний өдөр Андууд ТББ-Хархорин зах хүртэл автобусаар явав. Тус чиглэлд зорчихоор автобус хүлээж буй хүмүүс доод тал нь бүтэн цаг болон түүнээс дээш хугацаагаар хүлээсэн байв. Намайг очсоноос 20 минутын дараа Хархорин орох автобус ирсэн боловч зарим зорчигч багталгүй үлдэж, автобусанд арайхийж багтаж суусан хэд нь хоорондоо түлхэлцэж, муудалцахаас гадна автобусны жолоочид бухимдлаа илэрхийлэх аж.. Автобусандаа багтаж ядсан иргэд улстөрчдийг муулж, зүхэж, ирэх зуны сонгуулийг зөв өгөхгүй бол болохгүй гэж халагласан хүмүүс мундахгүй их байлаа. Ингэж хойш урагшаа харан чихэлдэж явсан иргэд буудлаас буудлын хооронд нэмэгдсэн ч буудал бүр дээр хүмүүс автобусанд багталгүй үлдэх аж. Зарим нь зорчигчдын буух хаалгаар хүнээ буулгахгүй өөдөөс нь дайрч, түгжрэл үүсгэж, цүнх, саваа хавчуулж, хаясаар явсан юм. Иргэд “Х.Нямбаатар биднийг зовоож ханаагүй юм байх даа. Биднийг зовоож болно даажигнаж болохгүй. Автобусанд ч суух эрхгүй болох нь” хэмээн хоорондоо ярих аж.

ИРГЭН О.ДАЛХЖАВ: Бага насны хүүхэдтэй автобусанд суултгүй болсон байна лээ. Хүүхдээ хавчуулж үлдээчих гээд эсвэл автобусанд хүмүүс дарж “алчих” гээд хэцүү. Тиймээс хүү ач хүүгээ сургалтаас нь аваад гурван буудал явган явдаг. Автобусны чиглэл өөрчлөгдсөн иргэд тун дургүй, хүн бүр бухимдалтай байна. Миний бодлоор, хавар дулаан орж, хүмүүсийн сэтгэл, санаа уужирахаар автобусны чиглэлээ өөрчилсөн бол дээр байх байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ монголчууд дураараа учраас өөр өөрсдийнхөөрөө байлгах гэж ярьцгаах юм. Хэдий хэмжээний орлоготой ямар улс билээ гэдгээ мэдэхгүй дураараа загнаж болохгүй. Дарга нар биднийг хорлох гэсэндээ автобусны чиглэлийг өөрчлөөгүй байх. Судалгаа, шинжилгээ дээр тулгуурлаж дараах шийдвэрийг гаргасан болов уу гэж бодож байна.
ИРГЭН Б.БАТЦЭЦЭГ: Автобусны чиглэл өөрчлөгдсөн эхний өдөр 5 шараас бөмбөгөр орохын тулд 3 автобус дамжсан. Автобус дамжихаас гадна хуучнаасаа илүү хүлээлгэдэг болсон байна. Автобусууд нь хурдан ирээд байвал дамжих эсэх нь дүүрч гэж бодох юм. Даанч автобусууд нь ирэхгүй удаж байгаа учир хүмүүс ажилдаа хоцорч байна лээ. Манай ажлын хоёр, гурван хүн ажлаасаа хоцорсон. Хичээл орох юм бол автобус хүлээсээр өдөржин болох шинжтэй.Автобусны чиглэлийг хуучнаар нь явуулах хэрэгтэй.

ИРГЭН Б.СЭНГЭЭ: Богино эргэлт нэрээр иргэдийг төөрөгдүүлж, халаасыг нь сэгсрэх арга гэж бодож байна. Автобусны чиглэл өөрчлөгдсөнтэй холбоотой хоёр дамждаг байсан хүн дөрөв, тав дамжихад хүрээд байгаа түүний хэрээр иргэдийн халааснаас мөнгө гарна гэсэн үг. Ингэж иргэдээ шулсан ажил хиймээргүй байна. Өвлийн хүйтнээр автобус хүлээж зогсох хэцүү. Одоо олон цаг хүлээгээд бүр хэцүү болж байна.
ЗОРЧИГЧ: Автобусны чиглэл өөрчлөгдсөн эхний өдөр Нарантуул захаас Шинэ зуун айл орох гэтэл автобус явахаа больчихсон байсан. Тэгэхээр нь байдаг мөнгөөрөө таксидаад явсан. Шинэ зуун айлаас гэр рүүгээ ирэх гэтэл буруу автобусанд суугаад хэсэг төөрсөн. Иргэд бүтэн хоёр өдөр төөрч байна. Автобусны буудал дээр ямар автобусанд суувал хаашаа явахаа мэдэхгүй хүмүүсээр дүүрэн байна. Автобусны жолоочоос асууж байж суухгүй бол горьгүй байна лээ. Автобусанд суух чинь зовлон болчихсон байна “ гэв. Өнгөрсөн хоёр өдөр нийслэлчүүд автобус хүлээж, чихэлдэж, хаашаа явахаа мэдэхгүй төөрч, мөстсөн замаар алхаж, бухимдалтай өнгөрүүллээ. Автобусны буудал дээр унаа хүлээж зогсож байгаа сургуулийн насны хүүхдүүд Монголоос явах тухай ярьцгааж байв.
Харин өнөөдөр Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл хийсэн. Энэ үщэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна” гэв. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм. Тус төлөвлөлт нь өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 22-ноос үйлчилнэ. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа “Үндсэн гол магистрал замаар явж байгаа зургаан чиглэл, хот орчмын чиглэл, үндсэн чиглэл гээд дахин төлөвлөлтийн нийт 34 чиглэлийг хэвээр үлдээж байна. Хуучин зорчдог байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг хэвээр үлдээж, 450 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлөө” гэв.
.jpg)

| Автобусны чиглэлийн өөрчлөлтийн бэлтгэл бүрэн хангагдаагүй учир иргэд ямар унаанд суухаа мэдэхгүй төөрч, автобусаа олон цаг хүлээж байна |
|
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |