ҮРГЭЛЖИЛСЭН ҮГИЙН ЗОХИОЛЧ С.ЭРДЭНИЙН ХҮҮ БАТ-ҮҮЛ: Ааваасаа хөтлөөд Сүхбаатарын талбай явдаг байсан минь санагдаж байна

Бидний багад хүүхдийн тоглоомын газар хараахан байгуулагдаагүй байлаа. Хүүхдийн баяр гэхээр ааваасаа хөтлөөд Сүхбаатарын талбай явна. Талбай дээр л арга хэмжээ, концерт болдог болохоор аль нэгэн баяр болоход хамаг гоё, ганган бүхнээ өмсөөд л тийш зүглэдэг байж билээ. Баяр болохоор цаанаа нэг сайхан зүйл болох гэж байгаа мэт баяр төрж, хөөрч гүйдэг сэн. Аав, ээж ч мөн хүүхдийн баяраар аль амттай шимтэйг л бидэнд өгөхийг бодно. Бидний үед амттан гэхээр 24 төгрөгийн чихэр, алим, шилтэй ундаахан л байдаг байв. Тэдний хачин сайхан амттайг ээ. Ер нь тэгээд аав, ээжтэйгээ байхдаа л хамгийн жаргалтай, юунд ч санаа зовдоггүй дандаа л хөөрөн баярлаж, дулаан сайхан нөмөрт нь хоргодон өдөлж дээ гэж боддог юм.

МУГЖ Т.АРИУНАА: Хүүхдийн баяраар ихэнхдээ концертод дуулдаг байсан

Ариунаа эгч нь 15 наснаасаа л эхлээд дуулсан. Тиймээс хүүхдийн баяраар дандаа хүүхдийн арга хэмжээнд гитар хөгжмөө үүрээд дуулаад явна. Бидний үед хүүхдийн баяр гэхээр парк буюу хүүхдийн тоглоомын газар л байсан шүү дээ. Тэгээд Алсын харагч дээр суухын тулд зургадугаар сарын 1 болохыг их хүлээдэг. Арга хэмжээгүй байвал парк явж тоглохын түүс болдог байлаа. Ээж, дүү нартайгаа парк ороод Алсын харагч дээр сууж, мөхөөлдөс идэх л хамгийн сайхан даа. Заримдаа гэртээ тэмдэглэх үе байна. Тийм үед ээж хоолоо бэлтгээд бид гэрийнхээ гадна тоглоод тун баяр жаргалтай мөчүүд. Багад ер баяр бүрээр л ижий, дүү нартайгаа халуун дулаан яриа дэлгэдэг хамгийн нандин чухал үе. Тэгэхэд би дуулах чин хүсэл эрмэлзлэлтэй, ид хүсэж мөрөөдөж, тэмүүлж явсан үе л дээ. Хүүхдийн баяраар хүүхдүүд баярлуулаад өөрөө хүүхдээ мартаад явах нь ч бий.

ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН МАРАЛГОО: Хүүхдийн баяраар гангалж аваад л парк, ресторан орох маршруттай байлаа

Миний хүүхэд нас наяад онд өнгөрсөн. Тэр үеийн хүүхдийн баяр сүртэй болдог байсан. Зурагтаар хүүхдийн нэвтрүүлэг, кино ч их гардаг байлаа. Хүүхдийн баярын өдөр гангалж аваад л парк орж тоглох, ресторан орох гэсэн үндсэн гол маршруттай байсан. Хаа нэг цирк, концерт болвол үзнэ. Мөн аав, ээжийн ажил дээр очих гоё санагддаг. Бид чинь тэр бүр ажлаар нь очихгүй шүү дээ. Ингээд бодохоор миний хувьд зургадугаар сарын 1 бол хүүхдийн баяр, мөн зуны улирал албан ёсоор эхэлдэг учир тэсэн ядан хүлээж догдолдог байж. Аав, ээж завгүй, нямд л амрахаас бямба гарагт хагас ажилладаг болохоор хүүхдүүддээ төдийлөн цаг гаргах боломжгүй байсан үе. Тиймээс хүүхдийн баяраар бүтэн өдрөө намайг тоглуулж, баярлуулахад зориулж хамтдаа байж, хүссэнээр минь байлгадаг байсан болоод ч тэр үү хүүхдийн баярын энэ л өдрийг догдлон хүлээдэг дээ.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ЗОЛБАЯР: Алдрай насны нэгээхэн зурвас цаг

Сумынхаа урд байдаг хустай горхины хөвөөнд барилдсан маань санаанд орж байна. Гурав, дөрөвдүгээр ангид байсан юм болов уу даа. Хүүхдийн барилдаан болж, тэнд барилдаж түрүүлж байв. Баахан өмд цамцтай нөхөд зүлэг халцартал барилдаад л, үзүүр түрүүнд нөгөө ангийнхаа Нүрзэдийн Пүрэвсүрэнтэй үлдэж даваад түрүүлж байсан дурсамж л даа. Би хүүхэд байхаасаа хөмрөх мэх сайн хийж сурсан болохоор Н.Пүрэвсүрэнгээ хөмрөөд яг ар далаар нь унагаж байв даа. Тухайн үедээ маш их мөнгөөр байлж шагнаж байсан санагдана. Тэгээд л түрүү бөхийн мөнгөн шагналаа аав, ээждээ аваачин өгч байсан юм. Тэр үеийн, тэр барилдаан, бидний төрхийг дүрс бичлэгт үлдээсэн сэн бол мөнчиг хөөрхөн, сэтгэл тонхийлгосон зураглал байх байж дээ гэж эрхгүй боддог. Он жилүүдийн өмнөх тэр дурсамж сумын моторын өмнөх цагаан хуснуудыг харах бүрд сэтгэл, бодолд харагдаж, алдрай насны нэгээхэн зурвас цаг оюун санааны дайдад уясан унага мэт байдаг нь уяралтай бөгөөд сайхан даа.

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫГ САНААЧЛАГЧ Б.СУВД: Аавтайгаа паркад очиж тоглож байсан хүүхдийн баяр хамгийн дурсамжтай нь
.jpg)
Наймдугаар ангид аавтайгаа хамт паркад тоглож байснаа огт мартдаггүй юм. Олон сайхан хүүхдийн баярыг баярлан хөөрч, тэмдэглэн өнгөрүүлж байсан ч санаанд торж, тодрон үлдсэн нь цөөн байдаг. Миний хувьд аавтайгаа паркад тоглож байсан дурсамж жил бүрийн зургадугаар сарын 1-ний үесэд санаанд орж ирдэг. Тэр үеийн мэдрэмж, магад тухайн үеийн хүүхдүүдийн хүсэл парк л байсан болохоор ч тэр юм уу тийм нэг хачин гүн дурсамж л даа. Багад хүүхдийн баяр өнөөдрийнх шиг элбэг биш байлаа шүү дээ. Тэр бүр сайхан, гоё бүхэнд умбаж өсөөгүй ч тэр жилийн хүүхдийн баяр дурсамж болж үлджээ.

МУГТ Ц.ЦОГТБААТАР: Аав, ээжтэйгээ голын эрэг дээр очиж хүүхдийн баяр тэмдэглэдэг байлаа

Хүүхдийн баяр болохоор аав, ээжтэйгээ голын эрэг дээр очдог байлаа. Бид тоглоод л аав, ээж хоол хийгээд тойрч суугаад иддэг байсан минь хамгийн тод зураглал. Бид чинь тэр бүр гэр бүлээрээ гадагш гарахгүй. Баяр ёслол, тэмдэглэлт үеэр яагаад ч юм голын эрэг ордог байж. Аав, ээж хоёр минь зуны дэлгэр цагт дуртай, магад гол усанд дуртай байсных ч юм уу надад хүүхдийн баяр гэхээр голын эрэг л санаанд орж байна. Одоо харин хүүхдийн баярыг ёстой өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон байна. Миний хувьд хүүхдүүдээ аль болох баярлуулахыг бодно, мөн боломж гарвал хүүхдүүд баярлуулахыг хичээдэг.

| ГЭГЭЭН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, АЗ ЖАРГАЛ ДҮҮРЭН ТЭДНИЙ ХҮҮХДИЙН БАЯРЫН ДУРСАМЖ |
|
Москвагийн олон улсын кино наадмын уралдаанд “Задлаагүй захиа” кино шалгарчээ
2026-04-07 22:09:24
2026-04-07 18:06:22
2026-04-07 17:00:00
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
2026-04-06 17:00:00
Казахстан Улсын ҮОХ-ны төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлов
2026-04-06 15:15:50
Х.Билгүүнсайхан дэлхийн аварга М.Сабырханыг яллаа
2026-04-06 14:42:46
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
2026-04-06 14:00:00
С.Жамбалжамц Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж явна
2026-04-06 12:45:03
“Амьдралд хайртай” уран сайхны кино энэ сарын 10-нд нээнэ
2026-04-06 11:19:12
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
2026-04-06 10:05:46
2026-04-06 08:58:55
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |