“Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, 461 дүгээр ангид 30 хоног саатуулаад байгаа билээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас иргэдээс босгосон хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зах зээлд манифуляц хийж олсон орлогыг угаасан гэх үнэдсэллээр хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөн тэдний гэрт, албан өрөө, хамаарал бүхий этгээдүүдийн гэр, оффист нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтуудыг эд мөрийн баримтаар хураан аваад байна.
Ташрамд дурдахад, “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Идэр-Од жилийн өмнө 25 хувийн хувьцаагаа шилжүүлээд, компаниасаа гарсан байдаг. Түүний талаар хувьцаа эзэмшигч Б.Эрхэмбаяр “Олон нийт Б.Идэр-Од энэ төслийг жилийн өмнө яагаад орхисон бэ гэсэн асуулттай үлдсэн. Идэрээ энэ төслийг орхисон биш, бид Идэрээг төслөөс хассан. Ажлаа хийж чадахгүй байсан учраас. Жилийн өмнө гарсан төслөөс нь болоод эргэн зууралдаж байгаад уучлаарай. Гэхдээ Идэрээ чи биднийг ямар их хөдөлмөрлөж юу хүсэж тэмүүлж явсныг мэдэх хүн гэдэг утгаараа найзаасаа хүн чанар хүссэн юм шүү эмзгээр битгий хүлээж аваарай” гэж бичсэн нь олны анхааралд өртөөд байна. Б.Эрхэмбаяр цагдан хоригдохоос хэдхэн цагийн өмнө дээрх утга бүхий мэдэгдлийг хийж, цахим хуудастаа бичиж үлдээсэн юм.
“Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн талаар болон IHC койны талаар иргэн Б.Идэр-Од одоогийн байдлаар байр сууриа илэрхийлээгүй байна. Тэрбээр жилийн өмнө буюу 2022 оны гуравдугаар сард Австрали Улс руу сурахаар яваад эргэж ирээгүй байгаа билээ.
-Сайн байна уу, Эргэлт.мн мэдээллийн сайтаас холбогдож байна.
-Сайн, сайн байна уу. Ажил тавтай байна.
-Таниас хүүгийн талаар асуух гэсэн юм. Б.Идэр-Од хэзээ Монголд ирэх вэ?
-Би ямар ч асуултад хариулахгүй. Мэдээлэл өгөхгүй.
-Үүсгэн байгуулсан компанийнх нь залуусыг цагдан хорьчихлоо.Ямар байр суурьтай байгаа юм бол?
-Холбогдсонд баярлалаа, мэдээлэл өгөхгүй.
| Б.Идэр-Одын ээж Ц.Оюунгэрэл: Ямар ч асуултад хариулахгүй |
|
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |