Завхан аймгийн Тосонцэнгэл сумын яаралтай тусламжийн тасгийн эмч С.Долгормаа, жолооч М.Ганхуяг нар нэгдүгээр сарын 18-нд холын дуудлагад явжээ. Тэднийг хөдөө дуудлагад явахад цас орж, шуурчихсан байсан учир автомашин нь цасанд суусан байна. Тэд өвчтөндөө яаралтай тусламж үзүүлэхийн тулд автомашинаа орхиод харанхуйд 10 гаруй километр алхаж айлдаа хүрсэн байна. Тухайн үед нөхцөл байдал ямар байсан талаар С.Долгормаа эмчтэй ярилцлаа.
-Өвчтөндөө яаралтай тусламж үзүүлэхийн тулд цасанд суусан автомашинаа орхиод алхаж айлдаа очсон тухай олон нийтийн сүлжээнд гарсан байсан. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ?
-Тухайн дуудлага нэгдүгээр сарын 18-ний 22:00 цагийн үед ирсэн. Бидний яаралтай түргэн тусламж үзүүлэх ёстой хүн сумын төвөөс 60 гаруй километрт байсан. Түүний амьдардаг газар отрын бүсэд ордог учир цас их орж, хоёр удаагийн шууралтаар цасыг нь хатууруулчихсан байсан. Бид цас ихтэй, зам хэцүүг гадарлаж байсан учир түүний сумын төв дээр амьдардаг хамаатных нь хүнийг дагуулж явсан. Бид шөнөөр явсан учир цас сууж, цас их ухсан. Биднийг холын дуудлагад явахад километрт нь тохируулж шатахуун хийж өгдөг. Бидний суусан газар сүлжээ барихгүй, ойрхон айлгүй байсан учир буцахдаа шатахуунгүй болох эрсдэлтэй гээд дуудлага өгсөн айл руу алхахаар шийдсэн.

-Дуудлага өгсөн айлаас гар утасны сүлжээ барьдаг уу?
-Дуудлага өгсөн хүний гэрээс сүлжээ барьдаггүй. Өдөр нь сүлжээ барьдаг уулан дээр гарч багийн даргадаа хэлсэн байна лээ. Тэгээд багийн дарга нь сумын эмнэлэгт дуудлага өгсөн.
-Өвчтөн таныг дуудлагаар очиход ямар оноштой байсан бэ. Түүний биеийн байдал ямар байгаа вэ?
-24 настай өвчтөн биднийг очиход тав хоног өндөр хэмтэй халуурч, босож чадахгүй байгаа гэх өгүүлэмжтэй байсан. Өвчтөн хатгалгаа туссан байсан учир сумын эмнэлэгт эмчилж, эдгээгээд эмнэлгээс гаргасан.
-Та бүхнийг 10 гаруй километр алхаж, дуудлага өгсөн айлдаа хүрсэн гэсэн. Харанхуйд цасан дунд алхахад ямар бэрхшээл тулгарсан бэ?
-Автомашин явахгүй цасан дундуур алхана гэдэг амаргүй. Бид талдаа 12 километр алхсан. Зарим үедээ өвдгөөр татсан цастай газраар алхсан. Харанхуйд хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй учир гуу, жалганы цасанд унаж, босож явсан. Хайрцагтай эм, тариа, багаж хэрэгслээ эвдэж, гэмтээхгүйн тулд унахгүй байхыг хичээсэн.
-Та бүхэн хэдэн цаг алхаж айлдаа очсон бэ?
-Бид дуудлага ирсэн даруйд сумын төвөөс гарсан. Замдаа автомашин цасанд суусан, алхсан гээд 04:00 цагийн үед айлдаа очсон. Хэдэн цаг алхсаныг сайн мэдэхгүй байна.

-Өвчтөнөө автомашин руугаа яаж зөөвөрлөсөн бэ?
-Өвчтөнөө мориор автомашин руугаа зөөсөн. Бид ирж, очихын 20 гаруй километр цасан дундуур алхсан.
-Орон нутгийн эмч нарт дээрх бэрхшээл үргэлж тулгардаг болов уу. Та хэдэн жил эмчээр ажиллаж байна вэ?
-Жилийн дөрвөн улирал дуудлагын эмч, жолооч нар цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн бэрхшээлтэй тулгарч байдаг. Өвөл цасанд суух бол энгийн үзэгдэл болсон байна. Зун ч мөн ялгаагүй уулын ам бүрээс ус урсдаг болохоор намаг,шаварт суух, үерт боогдох гээд асуудалтай тулгарна.
-Танай эмнэлэг хэдэн автомашинтай вэ?
-Манай эмнэлэг 4-5 автомашинтай. Хоёр нь актлагдсан боловч дуудлагад явдаг. Тийм болохоор найдваргүй тээврийн хэрэгсэл гэсэн үг. Эмнэлэгт шинэ автомашин шийдэж өгөөгүй учир хуучнаараа явахаас өөр аргагүй байгаа юм.
| С.ДОЛГОРМАА: Өвчтөндөө яаралтай тусламж үзүүлэхийн тулд цасанд суусан автомашинаа орхиод, харанхуйд 12 километр алхаж, айлдаа очсон |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |